Зүүн Өмнөд Ази хуванцар хог хаягдлын хамгийн том цэг болсныг судалгаагаар нотолжээ

2019-04-24

БНХАУ 2018 он гарснаар дэлхийн бусад улсуудаас хүлээн авдаг байсан хуванцрын төрлийн хаягдал импортлохыг зогсоосон шийдвэр гаргаснаар томоохон улсуудын хог хаягдлын урсгал Зүүн Өмнөд Азийн бүс нутаг руу чиглэх болсон.

Хуванцар хог хаягдлын талаарх судалгааг Global Alliance for Incinerator Alternatives (GAIA) хэмээх байгууллага сүүлийн нэг жилийн хугацаанд гүйцэтгэсэн бөгөөд өчигдөр тус судалгааны үр дүн нийтэд ил болоод байна.

Тэгвэл судалгаагаар Зүүн Өмнөд Азийн бүс нутаг хуванцар хог хаягдал хүлээн авдаг хамгийн том цэг болоод буйг нотолжээ.

Хуванцар хог хаягдлын эсрэг олон улсын хөдөлгөөний зохицуулагч Вон Хернандез "Зүүн Өмнөд Азийн улсууд руу очиж буй энэ их хуванцар хог хаягдал нь өмнө цэвэр байсан газрыг хорт хогийн цэг болгон өөрчилж байгааг бид харж байна.

Энэ нь аж үйлдвэржсэн, өндөр хөгжил болоод томоохон эдийн засагтай улс орнуудын гаргаж буй шударга бус шийдвэрийн үр дүнд нөөц бололцоо, эдийн засгийн чадамж бага улсууд ийнхүү хохирч буйн томоохон илрэл юм" хэмээжээ.

Түүнчлэн судалгаагаар хамгийн их хуванцрын хог хаягдлаа илгээж буй улсад АНУ, Их Британи, ХБНГУ болон Япон зэрэг улсууд тэргүүнд бичигдэж байна.

Зүүн Өмнөд Азийн Индонез, Малайз болон Тайланд улсууд өнгөрсөн жил хуванцар хог хаягдлыг гадны улсаас хүлээн авахыг зогсоосон хязгаарлалт гаргаж байсан хэдий ч хүчин төгөлдөр үйлчлэхгүй байгаа нь энэ юм. 

Эх сурвалж: Rappler

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

1-5 дугаар ангийн сурагчдад Монгол ёс, хүмүүжлийн хичээл орно
Франц улс юу хүлээж байна вэ?
Тарваган тахлын эсрэг дархлаажуулалт ирэх долоо хоногт орон даяар эхэлнэ
ЗГ: Хөх хот дахь Ерөнхий консулыг эгүүлэн татлаа
NASA-гийн судлах дараагийн сансрын биет нь Санчир гарагийн дагуул Титан байна
“Их 20”-ийн уулзалтын гол дүрүүд
Хөшигийн хөндийн нисэх буудлын менежментийн төслийг Монгол, Японы хамтарсан компани концессоор хэрэгжүүлэхээр боллоо
З.Орхонсүрэн: Цаг алдсаны улмаас хутгалуулсан иргэн цус алдаж, ухаан балартсан байсан
Хүүхдэд өгч болохгүй хориотой эмийн жагсаалт
Залуусыг буруу зүйлд уриалж буй шинэ цагийн ХИП ХОП
Үсчин, гоо сайхны газрууд хэрэглэсэн багажаа халдваргүйжүүлдэггүй зөрчил нийтлэг илэрчээ
Мадурогийн амийг хорлох хуйвалдааныг илрүүлснээ Венесуэлийн засгийн газар зарлажээ
Европ тивд хагас тонн жинтэй шувуу хүмүүстэй зэрэгцэн амьдарч байсныг эрдэмтэд баталжээ
Ж.Ганхуяг: Гарцын тэмдэглэгээг тодотгохын тулд шар хаалгануудыг байрлуулсан
Монголд хар тамхи байнга хэрэглэдэг 708 хүн байна
Наадмын түүхийг гажуудуулсан алдас буюу баримтат үнэн оршвой
Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлыг Монгол улсад зохион байгуулахаар болов
Европын амьтны хүрээлэнгүүдэд төрсөн хирснүүдийг Руанда руу шилжүүлжээ
Виктория Бекхэм нууцаа ”задаллаа”
"Ираны эсрэг АНУ-ын хоригууд бол эдийн засгийн терроризм"