"Зүүнбаян рефайнери" компанийн байгаль сүйтгэсэн торгуулийг прокуророос ХЭРЭГСЭХГҮЙ болгожээ

2019-04-23

Богдхан уулын дархан цаазат газрын Багатэнгэрийн амны хязгаарлалтын бүсэд газар ашиглагч "Зүүнбаян рефайнери" ХХК Туулын бургасыг огтолж, байгаль орчинд хохирол учруулаад байгаа билээ.

Тус компани анх 2008 оны наймдугаар сарын 22-нд аялал жуулчлалын зориулалтаар нийтдээ дөрвөн га газар ашиглах эрх авсан байдаг. Улмаар Туулын бургасыг огтолж, бетон зуурмаг үйлдвэрлэх тоног төхөөрөмж байрлуулж, хоёр га орчим газрыг сүйтгэсэн. Одоо барилгын ажил ид явагдаж буй.

Туулын бургасыг хядсан тус компанийн эзэн нь хотын дарга С.Амарсайханы төрсөн ах С.Уламбаяр гэгч юм. Байгал орчинд учруулсан хохирлыг Нийслэлийн байгаль орчны газраас үнэлэн 9.2 тэрбум төгрөгийн торгууль ногдуулжээ.

Гэвч "Зүүнбаян рефайнери" ХХК-ийн зүгээс уг үнэлгээг эсэргүүцэн шүүхэд хандсан байна. Улмаар энэхүү хэргийг нийслэлийн прокурор хянаад, хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргажээ. Тодруулбал, "Зүүнбаян рефайнери" ХХК байгаль орчинд учруулсан хохирлын торгуулиа төлөхгүйг нь прокурорын байгууллага зөвшөөрсөн ажээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

АНУ Венесуэлийн эсрэг авсан хоригоо өргөтгөв
Насанд хүрээгүй гэрч, хохирогчийг хамгаалах шинэ зохицуулалттай болох нь
Тайваниас харилцаагаа тасалсан Соломоны арлуудын ерөнхий сайдтай АНУ-ын дэд ерөнхийлөгч уулзахаас татгалзжээ
775 сая төгрөгийн алтыг хил нэвтрүүлэхийг завджээ
Их шар хоолойн төгөл дэх булгийн эхийг хамгаалалтад авчээ
Зургаан настнуудын зугаатай агшин, хөгжилтэй үгнүүд
Залуу үе хар тамхины хар ангал руу унасаар байх уу?
Жүдогийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Х.Болдбаатарыг томиллоо
Хөшигийн хөндийн нисэх буудлыг Улаанбаатартай холбосон тууш замын хөдөлгөөнийг нээлээ
Венецэд гадаа тамхи татахыг хориглож магадгүй
Төрийн албаны ерөнхий шалгалтын тов гарчээ
Дарханы замыг 11 дүгээр сард ашиглалтад оруулна гэж ард иргэдийг хуурах хэрэг юу байна
VW групп масс зах зээлд зориулсан анхны бүрэн цахилгаан автомашинаа танилцууллаа
Хойд Солонгос хоёр удаа пуужин харвалаа
Монгол улсын хүн ам өсдөггүй шалтгаан нь үр хөндөлт
Мун Жэ Ин Сөүлийн прокуроруудтай “дайн зарлав”
Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд 200 хүүхдийн шинэ цэцэрлэг нээгдлээ
10260 тонн шахмал түлш борлуулжээ
Их сургуулийн элсэлтийн эсээг хэрхэн бичих вэ?
АНУ, БНХАУ-ын худалдааны дайн бусад орныг хямралд орууллаа