"Капитал"-ыг тойрсон улс төр С.Эрдэнэрүү чиглэх үү?

2019-04-09

“Капитал”-ыг тойрсон улс төр С.Эрдэнэ рүү чиглэх үү?

“Капитал” банкийг татан буулгах шийдвэр дуншсаар өчигдөр л эцэслэгдлээ.  Тус банкны чанаргүй зээлийн хэмжээ 208 тэрбум төгрөг байгаа нь нийт зээлийн багцын 80 хувьтай тэнцэж байгааг Монголбанкны Хяналт, шалгалтын газрын захирал Н.Батсайхан мэдэгдсэн юм.

Өнөөдрийн байдлаар  банкны хуримтлагдсан алдагдал нь 380 тэрбум төгрөгт хүрчээ. Тус банк өнгөрсөн хоёрдугаар сарын 28-ны байдлаар 28 салбар нэгж, 165.257 харилцах данс эзэмшигч, 56.164 хадгаламжийн данс эзэмшигчтэй, активын хэмжээгээр банкны системийн 1.1 хувийг бүрдүүлж байсан юм. Монголбанкны мэдээлж буйгаар “Капитал” банкинд иргэн, аж ахуйн нэгжийн 256 хадгаламжийн данс байгаа. 99.5 хувь нь Хадгаламжийн даатгалын корпорацид даатгагдсан. Энэ санд 421 тэрбум төгрөг хуримтлагдсан. Үүнээс иргэд, аж ахуйн нэгжийг хохиролгүй болгож, хадгаламжийн мөнгийг нь нөхөн олгохоор зохицуулалт хийсэн гэв.

Ер нь бол “Капитал” банк дампуурч татан буугдах нь  эхнээсээ тодорхой байсан. Цаг хугацааны хувьд  гэнэт өчигдөр гарсан нь тус банкийг тойрсон улс төр АН-ын дарга С.Эрдэнэ рүү чиглэсэнтэй холбоотой  гэж эх сурвалжууд хэлж байна.

Учир нь одоогоос хэдхэн хоногийн өмнө  тэрээр “УИХ тар”, “ЖДҮ-чдэд хариуцлага тооц”, “60 тэрбумын схемээ ил болго” гэхчилэн эрх баригчдын эмзэг цэгүүдийг хатгасан үгсийг лоозон дээр бичиж жагссан. Ерөнхийлөгчийн бодлогыг ч шүүмжилсэн. Энэ үйлдэл нь “Капитал” банкны асуудлыг түргэсгэжээ. Учир нь тэрээр 2016 оны сонгуулийн өмнө Хүн ам, хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдаар ажиллаж байхдаа “Капитал” банкийг маш хүнд байдалд байхад нь өөрийн эрх  мэдлийн хөрөнгөөр дэмжжээ.

Тиймээс одоогоос хэдэн сарын өмнө түүнийг “Намын даргаа өгөх үү, нарсандаа явах уу” гэсэн асуудал хүртэл яригдсан байна.  Тэгвэл энэ асуудал өнөөдөр биеллээ олжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй