“The Hu” хамтлагийн дуу АНУ-ын “itunes”-ыг тэргүүлжээ

2019-04-08

“The Hu” хамтлагийн дуу АНУ-ын “itunes”-ыг тэргүүлжээ

Монголын “Хүннү” рок урсгалаар бүтээл туурвидаг “The Hu” хамтлагийн дуунууд гадаадын хөгжмийн ертөнцийг шуугиулж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэдний ”Wolf totem” дуу анх удаа АНУ-ын itunes рок дууны таталтаар нэгдүгээрт бичигджээ.

Дэлхийд Монгол өв соёл, үндэсний урлагаа сурталчилж байгаа тус хамтлагийн хоёр дуу цацагдсан даруйдаа “Youtube”-т 18 сая хүний хандалт авч, дэлхийн алдартай сайтууд тэдний уран бүтээлийг онцлоод буй. Тус хамтлагийн продюсерээр Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин, продюсер Б.Дашдондог ажиллаж буй бөгөөд “The HU” хамтлаг Ц.Галбадрах, Б.Энхсайхан, Г.Нямжанцан, Н.Тэмүүлэн гэсэн дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй. Хамтлагийн ахлагчийг Ц.Галбадрах гэдэг.

МУГЖ Б.Дашдондог манай сайтад өгсөн ярилцлагадаа “The HU” хамтлагийг бүрдүүлэхэд үндэсний хөгжим тоглодог залуус дунд сонголт хийхэд амар байсангүй. Яг рок урсгал руу ороод тоглочих, тэр хэмнэлийг мэдэрдэг байх нь чухал байсан. Үндэсний хархираа хөөмийг гэхэд үндэсний хэв маягаас нь рок урсгал руу өөрчилж, үндсэн хэв шинжийг нь алдагдуулахгүй тоглож байгаа.

Миний хувьд ийм уран бүтээлчдийг олж, сонгох нь хэцүү байлаа. Хамтлагийн бүх гишүүд хөгжмийн боловсрол эзэмшиж, уламжлалт хөгжмийн зэмсгээр тоглоно. Тэд хөх, улаан морин хуур, товшуур хөгжим, цуур хөгжмөөр тоглодог. Хуучир, ятга, ёочин гэх мэт өөр улс үндэстний ардын хөгжим ороогүй гэдгээрээ онцлог” тухай  ярьсан билээ.

“The Hu” хамтлагийнхан анхны цомгоо гаргасан бөгөөд цомгийнхоо нээлтийг гадаадад хийхээр төлөвлөж байгаа ажээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй