Улаанбаатар амьдрах өртгөөрөө Азид 55-д бичигдэж байна

2019-03-20

Дэлхийн хамгийн өртөг өндөртэй хотуудын энэ оны жагсаалтыг “Economist Intelligence” судалгааны байгууллага гаргажээ. Тус байгууллага 2003 оноос хойш дэлхийн хамгийн өртөг өндөртэй хотуудын жагсаалтыг гаргаж байгаа бөгөөд энэ жилийн жагсаалтыг дэлхийн улс орнуудын 133 орчим хотын амьдралын өртгийг судалж үзсэний үндсэн дээр гаргасан байна.Энэ жилийн хувьд “Economist Intelligence” Сингапурыг хамгийн өндөр өртөгтэй хотоор тодорхойлжээ. 

Өнгөрсөн жил Хонконг дэлхийн хамгийн өртөг өндөртэй хотуудыг тэргүүлж, харин Сингапур дөрөвдүгээрт бичигдэж байсан юм. Хонконгийн хувьд энэ жил жагсаалтын гуравдугаарт бичигдэж байна. Харин өнгөрсөн жил өртөг өндөртэй хотуудын жагсаалтын эхний 10-т багтаагүй байсан Францын нийслэл Парис энэ жилийн жагсаалтын хоёрдугаарт бичигджээ. Ерөнхийдөө Парис, Сингапур, Хонконгийн амьдралын өртөг бараг л адилхан байгааг “Economist lntelligence’’-ийн шинжээчид онцолж байна. 

Судалгааны хүрээнд хотуудын орон сууц болон тээврийн зардал, хоол хүнс, хувцас, ахуйн хэрэглээ зэрэг 160 гаруй нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнэ, 130 үйлчилгээг нэг бүрчлэн харьцуулж, эдийн засгийн хэмжил зүйн судалгаа хийжээ. Амьдралын хамгийн өндөр өртөгтэй хотоор тодорсон Сингапурын хувьд, 5.6 сая хүн амтай бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүн нь 296 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа юм. 

Өнгөрсөн жил өртөг өндөртэй хотуудын жагсаалтын эхний аравт Азийн долоо, Европын ердөө гурван хот л бичигдэж байсан билээ. Харин энэ жил эхний аравт Азийн дөрөв Европын зургаан хот багтаж байр нь солигджээ. Түүнчлэн Ази тивийн хамгийн өртөг өндөртэй хотуудын жагсаалтыг Сингапур тэргүүлж араас нь Хонконг, Осака, Сөүл, Токио бичигдэж байна. Харин Улаанбаатар хотын хувьд амьдрах өртгөөрөө Ази тивдээ 55-д, дэлхийд 349-т бичигджээ. 

Түүнчлэн манай улсын үзвэр үйлчилгээ, хоолны үнэ Япон, Сингапур зэрэг дэлхийн хамгийн үнэтэй хотуудтай дүйцэхүйц өндөр гарчээ. Мөн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот дахь зарим хүнсний бүтээгдэхүүний үнэ Нью-Йорк хотынхтой адил, зарим нь түүнээс ч үнэтэй байгаа талаар“Есоnomist lntelligence’’-ийн эдийн засаг, хэмжил зүйн судалгаанд дурджээ. Харин дэлхийн амьдралын өртөг хамгийн багатай хотуудын жагсаалтыг Венесуэлийн Каракас тэргүүлж, Сирийн Дамаск, Укбекстаны Ташкент, Казахстаны Алматы, Энэтхэгийн Банглоре зэрэг хот удаалжээ. 

Өнгөрсөн онд Венесуэльд инфляцын түвшин нэг саяд хүрсэн билээ. “Bloomberg’’-ийн мэдээлснээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлийн долоо хоногт Каракаст нэг аяга кофе 400 боливар буюу 0.62 ам.доллар байжээ. “Economist Intelligence Unit’’-ээс мэдээлснээр, улс төр болон эдийн засгийн сөрөг нөлөөнөөс үүдэн дэлхийн хамгийн хямд өртөгтэй хотын тоо нэмэгдсээр байгаа аж.

ДЭЛХИЙН ӨРТӨГ ӨНДӨРТЭЙ 10 ХОТ (2019 ОНЫ БАЙДЛААР)
  1. Сингапур
  2. Парис
  3. Хонконг
  4. Цюрих
  5. Женев
  6. Осака
  7. Сөүл
  8. Копенгаген
  9. Нью -Йорк
  10. Израиль, Лос-Анжелес
ДЭЛХИЙН ХАМГИЙН ӨРТӨГ БАГАТАЙ 10 ХОТ
  1. Каракас (Венесуэль)
  2. Дамаск (Сири)
  3. Ташкент (Узбекстан)
  4. Алматы (Казахстан)
  5. Банглоре (Энэтхэг)
  6. Карачи (Пакистан)
  7. Лагос (Нигери)
  8. Буэнос Айрес (Аргенти)
  9. Ченнай (Энэтхэг)
  10. Шинэ Дели (Энэтхэг)

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

ФОТО: Инстаграм дахь төгс зургуудын НУУЦЫГ дэлгэжээ
Түймрийн голомтод сэлфидсэн дарга олны шүүмжлэлд өртөв
Хүүхдэд өгч болохгүй хориотой эмийн жагсаалт шейрлээрэй хүмүүсээ…
Ц.Шаравжамц гавьяатын хүү шилдэг үзүүлбэр үзүүлэв
2020 он гэхэд 2,185,264 иргэнийг хепатитийн В, С вирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд бүрэн хамруулна
Автомашинаараа айлын байшин дайрч, нэг хүний амь хохироожээ
ОХУ, Хойд солонгосын анхны уулзалтаар юуны талаар хэлэлцэх вэ?
Баянхонгорт таван настай хүү, гурван метр гүнтэй худагт унаж амиа алджээ
Бяцхан гоц авьяастан Б.Бат-Энэрэлийн танил амьдрал
12 хүртэлх насны 960 хүүхэд шүдээ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙГЭЭР бүрэн эмчлүүлжээ
ЕБС-ийн улсын шалгалтын ХУВААРЬ гарлаа
13 настай хүү XBOX тоглоомоо зарж, зүлэг тэгшилж ээждээ машин авч өгчээ
Сансарт зочид буудал хөөрөх нь
ЭМГЭНЭЛ
Хүүхдийнх нь төрсөн өдрөөр цалинтай чөлөө олгох тушаал гаргажээ
Дугаарын хязгаарлалтгүйгээр хөдөлгөөнд оролцох зөвшөөрөл олгож байна
Д.Мөнхцэцэг: Гараа хавчуулсан хүүгийн аав ээжтэй нь уулзаж, уучлал гуйсан
Парисын Дарь эхийн сүм хүн төрөлхтний соёлын үнэт өв болохыг батлах 9 баримт
Хариуцлагагүй байдлаас болж дөрвөн иргэн хийнд хордож амиа алдлаа
Хөндүүр сэдэв: ХАРДАЛТ ХҮНИЙ АМЬ ХӨНӨӨХ ШАЛТГААН БИШ