Хотын дарга "Гэрэлт гудамж"-ийг болиулна гэв

2019-03-07

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өнгөрсөн Мягмар гараг буюу энэ сарын 5-ны өдөр Соёлын төв өргөөнд болсон нийслэлийн Удирдах ажилтнуудын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн дээр "Шөнийн гудамж"-ийг болиулах талаар байр сууриа хэлэв. Тэрбээр "Бид өдрийн асуудлаа шийдэж чадахгүй, өмнөх ажлаа хийж барахгүй байж шөнө наргиж цэнгэх тухай асуудлыг дэвэргэж, хөөргөж болохгүй. Тийм учраас “Шөнийн гудамж” гэдэг зүйл Улаанбаатарт байхгүй гэж ойлго гэсэн юм.

Хотын даргын ажлаа аваад удаагүй байгаа С.Амарсайхан үлдсэн жил гаруйн хугацаанд Улаанбаатар хотод ямар бодлого барьж ажиллах талаараа илтгэлдээ дурдсан. Түүний хэлсэн зарим үгийг онцлон хүргэж байна.  

  • Гэр хорооллын дэд бүтэц, дахин төлөвлөлтийн ажилд өндөр зохион байгуулалттай, нэг зорилготой нэг багийн арга барилд шилжиж ажиллана.
  • Жишиг дүүрэг хотын шинэ дэд төвүүдийг эрчимтэй байгуулж эхэлнэ
  • Хотын хөрөнгө оруулалт, хөрөнгийн менежементийн өгөөжийг дээшлүүлэх асуудал хамгийн чухал.
  • Хууль эрх зүйн орчин илүү тодорхой болох ёстой.
  • Өчнөөн олон эд хөрөнгө байдаг хэрнээ эзэнгүйдэж, Өмчийн харилцааны нэртэй газар нь бланснаас блансад хөрөнгө шилжүүлдэг, цаасан дээр хөрөнгийг хадгалдаг. Татвар төлөгч иргэдийн хөрөнгөөр бүрдсэн эд хөрөнгийн өгөөжийг дээшлүүлж чаддаггүй ийм алдаа дутагдлуудыг засах ёстой.
  • Монгол Улсын, Улаанбаатар хотын өмч үнэ цэнэгүй биш. Улаанбаатартаа төдийгүй улс орон даяар, олон улсад үнэ цэнэтэй байх нөхцөлийг бүрдүүлэх ёстой.
  • Хотын хөрөнгийг үнэ цэнэтэй болгоно. Аль ч төрийн, ямар ч цаг үед, ямар ч сонгууль болсон бай, хэний ч улс төрийн сонирхлоос үл хамааран хувийн хэвшил төрөөс, албан тушаалтнаас хамааралгүй үйл ажиллагаа явуулдаг болох ёстой. 
  • Төслүүдийн зохицуулалт, зохион байгуулалтыг хийдэг нэгдсэн уялдаа холбоотой, нэг зангилаатай, ийм бүрэлдэхүүн бүтэц рүү бид орно.
  • BRT төсөл жилдээ 500 гаруй мянган ам.долларын цалингийн зардалтай атлаа нэг ч бүтээлч ажил хийгээгүй өнөөдрийг хүрсэн. 
  • Хотын даргын зүгээс нийслэлийн төдийгүй улс орны хувь заяаны сорилт болсон олон асуудлыг шийдэх, тэр дундаа нийслэл Улаанбаатар хотын хөгжилтэй холбоотой олон хурц шийдэмгий, шаардлагатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж ажиллана.
  • Төрийн төлөөлөл болсон албан хаагчид та бүхэн өндөр хариуцлагатай, зөв төлөвшилтэй, ёс зүй, сахилга хариуцлагатай байж эрхэлсэн ажилдаа чин сэтгэлээр хандах нь нийслэлийн хотын хөгжлийн гол түлхүүр юм. 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй