Амиа алдсан уурхайчдын ар гэрт мөнгөн тэтгэмж олгохоор болжээ

2019-03-05

Төв аймгийн Заамар сум Хайлаас багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг "ЭКО АЛТАН ЗААМАР" ХХК-ийн уурхайд осол гарч, дөрвөн хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, осолд орсон хоёр уурхайчны цогцсыг олсон ч хоёрынх нь цогцсыг одоо хүртэл олоогүй байгаа юм. Гэвч одоо амьд байх боломжгүй тул нас барсан тооцжээ. Аврагчид өдгөө үлдсэн хоёр цогцсыг олохоор өдөр шөнөгүй ажиллаж байгаа юм. 

Тэгвэл нас барсан уурхайчдын ар гэрт хуулийн дагуу тэжээгчээ алдсаны тэтгэмж өгөхөөр болжээ. Хөдөлмөрийн хуулийн 97 дугаар зүйлд заасны дагуу тухайн байгууллагаас /"Эко алтан Заамар" ХХК/ олгох нэг удаагийн уг тэтгэмж болох 193 сая 320 мянган төгрөгийн буцалтгүй тусламжийг дөрвөн уурхайчны ар гэрт олгох юм байна.  Тодруулбал, нэг хүний ар гэрт 48 сая 330 мянган төгрөг олгогдох аж. 

Мөн Нийгмийн даатгалын сангаас тэжээгчээ алдсаны тэтгэмжийг тухайн осолдогчийн цалин хөлс, ажилласан жилтэй нь уялдуулж олгоно гэсэн заалт бий. Шороонд дарагдсан дөрвөн уурхайчин 2-4 хүүхэдтэй хүмүүс байсан. Тэдний хоёрынх нь хүүхдүүдэд уг тэтгэмжийг 100%-иар, нэг ажилчны хүүхдүүдэд 75%, нэг ажилчны хүүхдүүдэд 50%-иар олгохоор байна гэж МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан хэллээ.  

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй