Үйлчилгээний газрууд 10 хүртэлх насныханд үйлчлэхгүй

2019-02-11

Томуугийн вирус тархах эрсдэлээс сэргийлэх зорилгоор нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй хүүхдийн тоглоомын бүх газрын үйл ажиллагааг ирэх сарын 1 хүртэл түр зогсоохоор болов. 

Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгээс бусад сургалтын болон олон нийтийн арга хэмжээ зохион байгуулдаг газрууд 10 хүртэлх насны хүүхдэд үйлчлэхгүй байхыг эл захирамжид тусгажээ. Үүнд үзвэр үйлчилгээ болон нийтийн хоолны газрууд ч багтсан аж. Сар шинийн баярын өдрүүдэд үйлчилгээний газруудад мэдэгдэл хүргүүлж, хяналт тавьж ажиллажээ. Цаашид ч хяналт, шалгалтаа үргэлжлүүлэх юм байна. 

Томуугийн вирусийн тархалт нэмэгдэх хандлагатай тул бага насны хүүхдэд тавих анхаарлаа сайжруулж, олон нийтийн газраар аль болох дагуулж явахгүй байх, дулаан хувцаслах, аминдэм, илчлэг ихтэй хоол хүнс хэрэглэх, амны хаалт тогтмол зүүлгэх, амьсгалын замын халдварт өвчин болон болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг нийслэлийн Эрүүл мэндийн газраас анхаарууллаа.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Газар доорх цэнгэг усны ордыг уул уурхай болон үйлдвэрийн зориулалтаар ашиглахыг хориглохоор хуульд тусгажээ
Д.Жавхлан, М.Амарболд хоёр дээд шүүхэд ханджээ
Пүрэв гарагийн ажлын цагийг 10:00-19:00 болголоо
Хашаандаа тоглож байсан нэг настай хүүхдийг харалгүй дайрч амь насыг нь хохироожээ
Хоёр төрсөн өдөр
ФОТО: Инстаграм дахь төгс зургуудын НУУЦЫГ дэлгэжээ
Түймрийн голомтод сэлфидсэн дарга олны шүүмжлэлд өртөв
Хүүхдэд өгч болохгүй хориотой эмийн жагсаалт шейрлээрэй хүмүүсээ…
Ц.Шаравжамц гавьяатын хүү шилдэг үзүүлбэр үзүүлэв
2020 он гэхэд 2,185,264 иргэнийг хепатитийн В, С вирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд бүрэн хамруулна
Автомашинаараа айлын байшин дайрч, нэг хүний амь хохироожээ
ОХУ, Хойд солонгосын анхны уулзалтаар юуны талаар хэлэлцэх вэ?
Баянхонгорт таван настай хүү, гурван метр гүнтэй худагт унаж амиа алджээ
Бяцхан гоц авьяастан Б.Бат-Энэрэлийн танил амьдрал
12 хүртэлх насны 960 хүүхэд шүдээ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙГЭЭР бүрэн эмчлүүлжээ
ЕБС-ийн улсын шалгалтын ХУВААРЬ гарлаа
13 настай хүү XBOX тоглоомоо зарж, зүлэг тэгшилж ээждээ машин авч өгчээ
Сансарт зочид буудал хөөрөх нь
ЭМГЭНЭЛ
Хүүхдийнх нь төрсөн өдрөөр цалинтай чөлөө олгох тушаал гаргажээ