Богд хаант Монгол Улсын Ерөнхий сайдаар Т.Намнансүрэнг томилов /1912.02.13/

2019-02-11

1912.02.12 Манжийн сүүлчийн хаан Пу И ширээнээсээ огцров.

1912.02.13

  • Түр ерөнхийлөгч Сунь Ят Сен хувьсгалынхаа цаашдын үйл ажиллагаанд саад тотгор болж болох хувьсгалчдын дундах зөрчилдөөнийг намжаах зорилгоор ерөнхийлөгчийн албанаас сайн дураараа татгалзаж, Юан Ши Кайд эмхлэн байгуулсан Засгийн газраа хүлээлгэн өгөв.
  • Дундад Иргэн Улсаас “Монголтой харгалзах дүрэм хэмжээ” гэгчийг гаргав. Уг дүрмээр Манжийн үед олгогдсон Монголын ноёдын үе залгамжлах эрх, ямбыг хэвээр үлдээж, цалин пүнлүүг нэмэгдүүлж, онцгой “шударга” лам, ноёдод шагнал олгож байхаар заажээ. Мөн ГМТЗЯЯамыг Монгол Төвдийн хэрэг эрхлэх хороо болгон өөрчилж, Ерөнхийлөгчийн мэдэлд хэвээр үлдээжээ.
  • Оросын ГЯЯ-ны сайд Сазановоос Бээжин дэх өөрийн Элчин  сайд Коростовецид бичиг ирүүлэв. Уг бичигт Бээжин ба Оросын талын хооронд Монголын асуудлаар тохиролцох нөхцөлгүй болсон тул Оросоос шууд Нийслэл Хүрээний Засгийн газартай хэлэлцээр байгуулан Монголын автономитыг батлах хэрэгтэй байгаа тухай дурджээ. Богд хаант Монгол Улсын Бүгд ерөнхийлөн шийтгэх яамыг байгуулж, Ерөнхий сайдаар нь Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэнг томилов. Сайд Намнансүрэнгийн саналаар зөвлөх сайдад Сэцэн хан Навааннэрэн, дэд сайдаар Жирмийн чуулганы засаг жүн ван Гончигсүрэнг томилохыг Богд хаан зөвшөөрөв. Уг яамыг таван яамны бүрэлдэхүүнтэй байгуулав. Үүнд: Гадаадын хэргийг бүгд захиран шийтгэх яамны сайдаар Дайчин хошой ван Ханддорж, Дотоодын хамаг хэргийг захиран шийтгэх яамны сайдаар нь да лам Цэрэнчимэд,Сангийн хамаг хэргийг захиран шийтгэх яамны сайдаар нь Түшээт засаг хошой Чин ван Чагдаржав, Цэргийн хамаг хэргийг захиран шийтгэх яамны сайдаар нь Эрдэнэдалай жүн ван Гомбосүрэн, Шүүхийн хамаг хэргийг захиран шийтгэх яамны сайдаар Эрдэнэ жүн ван Намсрай нарыг томилжээ.
  • Ховдын хязгаарыг Манжийн дарангуйллаас чөлөөлөв. Улиастай, Сайр ус, Ховд зэрэг газруудад байсан Манж амбан, төлөөний түшмэлүүдийг хөөн зайлуулав. Ховд хотыг цэргийн хүчээр чөлөөлсөн бөгөөд цэргийг гүн Хатанбаатар, баргийн хүн Дамдинсүрэн нар толгойлжээ.
  • БХМУ-ын үндэсний төрийн дээд шагнал “Эрдэнийн Очир” одонг бий болгож, тэргүүн, дэд гутгаар гэж ангилав. Тэргүүн зэргийн одонг Чингисийн, дэд зэргийн одонг Автай сайн ханы, гутгаар зэргийн одонг Өндөр гэгээн Занабазарын гэж тус тус нэрлэжээ.
  • Эрхүү хотод Орос-Монголын худалдааны зөвлөгөөн болов. Тус зөвлөгөөнөөр хоёр талын худалдааны гэрээ байгуулагдав.
  • Баруун хязгаарыг чөлөөлөхөд гарамгай гавьяа байгуулсан бээс Магсаржавт төрийн бээл хэргэм, Хатанбаатар цол, гүн Дамдинсүрэнд жүн ван зэрэг, “Номунхан” цол, тамга, Дамбийжаад “Ноён хутагт” цол, Баруун хязгаарын Монголчуудыг дагуулан тохинуулах сайд Наваанцэрэн бээсэд Зоригтбаатар цол, жүн ван хэргэм олгож, Ховдын сайдаар Жалханз хутагт Дамдинбазарыг, Баруун хязгаарыг илбэн тохинуулах сайдаар Зоригт ван Наваанцэрэнг тус тус томилж тамга шагнав.
  • Шүүх яамнаас Манжийн үед хоригдсон хоригдлуудын ялыг хэлтрүүлж, суллах тухай зарлиг гаргав.
  • БХМУ байгуулагдсаныг албан ёсоор мэдэгдсэн бичгийг Оросын Засгийн газарт илгээв. Мөн ийм бичгийг Франц, Англи, Герман, АНУ,  Япон улсын Засгийн газарт илгээв.
  • Монголд хар тамхи худалдаалах, татах, тарихыг цаазлан хориглов.
  • БХМУ-д Өвөр Монголын 49 хошууны 35 нь нэгдэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, тус тусын төлөөлөгч, элчээ өргөх бичгийн хамт явуулжээ. Эдгээрийн ихэнхийнх нь хүсэлтийг ёсоор болгов.
  • Их хүрээнд язгууртны хүүхдийн сургууль байгуулагдав.
  • В.И. Котвичоор удирдуулсан Оросын эрдэм шинжилгээний экспедиц Төв аймгийн нутаг дахь Түрэгийн Куль-Чур ноёнд зориулан босгосон гэрэлт хөшөөг нээж, шинжлэх ухааны мэдээллийн эргэлтэд оруулав. Уг дурсгалын өндөр нь 190 см, өргөн нь 61 см, зузаан нь 20 см, гурван талдаа 29 мөр бүхий бичээстэй.
  • Цаннид хамба Агваандорж “Тэнгэр газрыг анх тогтсоноос хаадын эзэлсэн хуучин хөх дэвтэр хэмээх шастир оршив” /Хөх дэвтэр/ гэдэг хорголжин барын номыг Петербург хотноо хэвлүүлэв.
  • Богд хааны зарлигаар Дайчин ван Ханддорж Орос улсаас 22 мянган цөлхөөвөөр заан худалдан авчээ. Уг зааныг 1913 онд нутагтаа авчирсан бөгөөд Монголд долоон жил амьдарсан байна.
  • Богд хаант Монгол Улсын Гаалийн яам хороодыг байгуулж, дүрэм журмыг нь тогтоон ажиллуулав.
  • Юан-Ши-Кайн Засгийн газраас БХМУ-ыг тусгаар тогтнолоосоо татгалзахыг ятгаж бичиг ирүүлэв.
  • Богдын Засгийн газраас “Монголор” нийгэмлэгтэй гэрээ байгуулав.

1929.02.15 Богд ба бусад хутагт хувилгаадын хойт дүрийг дахин тодруулах явдлыг зогсоох шийдвэр гаргав.

1946.02.13 БНМАУ Дундад иргэн улсын хооронд дипломат харилцаа тогтоох тухай нот бичиг солилцов.

1950.02.14 “БНХАУ ЗХУ хоёр улсын хооронд гэрээ байгуулах тухай тунхаг”-т хоёр талын Засгийн газар БНМАУ тусгаар тогтносон улс болохыг хүлээн зөвшөөрч, “1945 оны бүх нийтийн ард түмний сонгууль болон БНХАУ-тай гадаад харилцаа тогтоосон нь үүний баталгаа юм” гэсэн байна.

1964.02.15 БНМАУ дангаараа БНХАУ-аас БНМАУ-д олгох тусламжийн хэлэлцээрийг түдгэлзүүлэв.

1967.02.12 БНМАУ-ын ГЯЯ-аас хийсэн эсэргүүцлийн мэдэгдэлд “БНХАУ дахь БНМАУ-ын Элчин сайдын яамны үзмэрийн цонхон дээр “Соёлын хувьсгал” зураг тавьсан нь Хятадын Засгийн газраас тус улсыг хүчтэй эсэргүүцэж буйн илрэл мөн гэсэн байна.

1992.02.12 Монгол Улсын хүчин төгөлдөр шинэ үндсэн хуулийн дагуу улсын нэрийг “Монгол Улс” болгон өөрчлөх Ерөнхийлөгчийн тогтоолыг хүлээн авав.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй