Аюулт үзэгдэл, ослоос 6,9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ

2019-02-01

Аюулт үзэгдэл, ослоос 6.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ

Монгол Улсын хэмжээнд он гарсаар  нийт 437 удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолджээ. Үүний улмаас 12 хүн амь насаа алдаж, гурван хүн гэмтэж бэртэн 1.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Тохиолдсон аюулт үзэгдэл, ослын тоо, хохирлыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад  9,25 хувиар нэмэгджээ.
Дээрх аюулт үзэгдэл, ослоос Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 103 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 6.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна. Харин гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Онцгой байдал болон орон нутгаас 107.8 сая төгрөг зарцуулжээ.

 2019 онд эхний нэг сард тохиолдсон аюулт үзэгдэл, ослыг төрөл тус бүрээр өнгөрсөн оны мөн үетэй харьцуулвал:


Мөн 2019 оны эхний нэгдүгээр сард эрэн хайх, аврах ажиллагааны 15, тээврийн хэрэгслийн ослын 5, нийт 20 удаагийн дуудлагаар давхардсан тоогоор Онцгой байдлын албаны 129 аврагч, 25 автомашинтай ажиллаж, 63 хүнд анхны тусламж үзүүлэн, 10 хүний амь насыг аварчээ.
Нийт тохиолдсон аюулт үзэгдэл, ослын 91.9 хувь буюу 402 нь гал түймэр, 6.86 хувь буюу 30 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 0.68 хувь буюу 3 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл 0.45 хувь буюу 133 нь хүний үйл, ажиллагаатай холбоотой осол байна.
Аюулт, үзэгдэл ослын улмаас учирсан нийт хохирлын 92 хувь буюу 1.2 тэрбум нь гал түймрийн улмаас, 8 хувь буюу 100 сая төгрөг нь биологийн гаралтай аюулт, үзэгдэл ослын улмаас учирчээ.
Аюулт, үзэгдэл ослын улмаас нас барсан иргэдийн ослын шалтгаанаар нь авч үзвэл 67 хувь буюу 8 нь объектын гал түймрийн улмаас, 33 хувь буюу 4  нь бичил уурхайн ослын улмаас амь насаа алдсан байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй