Төсвийн байнгын хороо хоёр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

2019-01-30

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хурал өнөөдөр /2018.11.23/ 14.42 цагт 57.9 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулиуд болон холбогдох бусад хууль, Улсын Их Хурлын тогтоолуудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг тус Байнгын хорооны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх үед хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх буюу 75.0. хувь нь хүлээнавах боломжгүй гэж үзсэн бөгөөд уг асуудлыг нэгдсэн чуулганы 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх үед хоригийг тодотгон өөрчилж буй талаарх асуудлыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулсан билээ.

Тиймээс үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Төсвийн байнгын хороо уг асуудлаар дахин хуралдсан юм. Төсвийн байнгын хорооны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхЕрөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн тул  “Ерөнхийлөгчийн хоригийн тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсныг энэ өдрийн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэв.

Уг тогтоолын төсөлд “Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулах экспортод чиглэсэн үйлдвэрүүдийг барьж байгуулахад шаардагдах 500.0 тэрбум төгрөг хүртэлх хөнгөлөлттэй санхүүжилтийн эх үүсвэрийг Төсвийн тухай хуулийн 34.1.4-ийг үндэслэн төсөвт тодотгол хийх замаар шийдвэрлэхийг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай.” гэсэн 2 дахь заалт нэмэх нь зүйтэй гэж УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил гаргасан бөгөөд уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн юм.

Ингээд Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Мөн хуралдаанаар Түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр танилцууллаа. Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургаадугаар зүйлийн нэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7.1.3, 25.1-д заасныг үндэслэн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сантай холбоотой үүссэн асуудлыг шалган судалж, санал боловсруулах, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий түр хороог байгуулах асуудлыг УИХ-ын тогтоолын төсөлд тусгасан хэмээлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, З.Нарантуяа нар байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, ганц Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан бус цаана нь буй 27 сангийн асуудлыг бүхэлд нь авч үзэх шаардлагатай хэмээсэн бол УИХ-ын гишүүн З.Нарантуяа, сангуудын үйл ажиллагаа, үр ашиг, зарцуулалт талаас нь шалгахдаа Төсвийн байнгын хорооны Төсвийн зарлагын дэд хороотой хамтран ажиллах хэрэгтэй гэсэн саналтай байгаагаа илэрхийлсэн юм.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй