М.Энхболдын улстөрчийн карьер үргэлжилнэ

2019-01-29

М.Энхболдын улстөрчийн карьер үргэлжилнэ

Дараалсан таван сонгуульд ялагдал хүлээж, намынх нь туг “бөхийж”, Тусгаар тогтнолын ордон нь эл хуль болсон өдрүүдэд М.Энхболд МАН-ыг хүлээн авч байв. Тухайн үед МАН-ынхан энэ уналтаас гаргах хүнээр М.Энхболдыг гэж харжээ. Энэ сонголтын дараа М.Энхболдын замд тээглэх “дайсан” байхгүй. Харин одоо түүний замд МАН-ын толгойтой болгон хөндөлсөх болж. Түүний гавьяа, тэдэнд гай мэт харагдаж байгаа хэрэг. Гэвч тэр бол дайралт бүхэнд хариу барьж дуугаа өндөрсгөдөг, чанга дуутай поп улстөрчдөөс өөр нэгэн. Өнгөрсөн өдрүүдэд түүнийг суудлаасаа буухыг шаардаж, байж болох бүх шахалтыг үзүүлж байхад “Би хууль ёсоор УИХ-ын даргад нэр дэвшиж, сонгогдсон. Энэ ажил, албан тушаалыг өгөхөд надад зууралдах зүйл байхгүй. Гэхдээ би бүх үйл явдал, тэр тусмаа парламентад болох үйл явдал хуулийн дагуу явагдах ёстой гэж үздэг” гэсэн тайлбар өгөв. Тэр давшилж, бусдыг дагаж дуугаа өндөрсгөсөнгүй.

Харин өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу ажлаа хүлээлгэн өгнө. Энэ талаар УИХ-ын дарга М.Энхболд  “Миний зүгээс хуулийн дагуу хуульд заасан үндэслэлээр ажлаасаа чөлөөлөгдөхөд болохгүй зүйлгүй гэдгээ өмнө ч мэдэгдэж ирсэн. Иймээс тогтоолын төслийг хуулийн дагуу хэлэлцэж, цагаан сарын баяраас өмнө шинэ УИХ-ын дарга томилогдох нь зөв байх” хэмээсэн юм. Төрийн хүн хэрхэн хуулийн дагуу асуудалд ханддагийг М.Энхболд харууллаа.

Гэвч үүгээр М.Энхболдын улстөрийн карьеар дуусна гэвэл эндүүрэл. Түүний хувьд улстөрчийн 30  шахам жилийн замнал бий. Анх 1990 онд МАН-д элсэж, 1992 оноос намынхаа шат, шатны удирдах байгууллагад ажилласан. Улмаар 2005 онд МАН-ын даргаар сонгогдож намаа хэрхэн удирдаж чадахаа харуулсан. Иймээс ч МАН-ын удирдлагууд УИХ-ын 2012 оны сонгуульд ялагдал хүлээхтэй зэрэгцэн М.Энхболдыг 2013 онд МАН-ын даргаар дахин сонгосон. Үр дүнд нь УИХ-ын 2016 оны сонгуульд МАН үнэмлэхгүй ялалт байгуулав. УИХ-д 65 суудал авч түүхэн том ялалт байгуулсандаа баярлаж хөөрсөн Ардын намынханд энэ үед М.Энхболдоос сайн хүн байсангүй. Харин өнөөдөр тус намд М.Энхболд шиг “муу” хүн алга. Тугал хариулж явцгаасан МАН-ын залуу гишүүдэд төр удирдах боломжийг олгосон нь М.Энхболд.

Гэвч одоо хүн чанар, ёс зүй, хүнлэг сэтгэл гэдгийг мартсан тэд М.Энхболдод өнгөрсөн жилүүдийнхээ муу муухай бүхнийг “наах”-аар улайран зүтгэж байна. Тэд төлөвлөгөөнийхөө дагуу М.Энхболд руу бүхий л муу, муухайгаа чихээд өөрсдөө уснаас хуурай гарахаар тэмүүлж явна. 

Харин тэдний харлуулж, муухай харагдуулсан энэ үйл явцаар М.Энхболдын улстөрчийн карьер дуусна гэвэл бас эндүүрэл юм.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Газар доорх цэнгэг усны ордыг уул уурхай болон үйлдвэрийн зориулалтаар ашиглахыг хориглохоор хуульд тусгажээ
Д.Жавхлан, М.Амарболд хоёр дээд шүүхэд ханджээ
Пүрэв гарагийн ажлын цагийг 10:00-19:00 болголоо
Хашаандаа тоглож байсан нэг настай хүүхдийг харалгүй дайрч амь насыг нь хохироожээ
Хоёр төрсөн өдөр
ФОТО: Инстаграм дахь төгс зургуудын НУУЦЫГ дэлгэжээ
Түймрийн голомтод сэлфидсэн дарга олны шүүмжлэлд өртөв
Хүүхдэд өгч болохгүй хориотой эмийн жагсаалт шейрлээрэй хүмүүсээ…
Ц.Шаравжамц гавьяатын хүү шилдэг үзүүлбэр үзүүлэв
2020 он гэхэд 2,185,264 иргэнийг хепатитийн В, С вирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд бүрэн хамруулна
Автомашинаараа айлын байшин дайрч, нэг хүний амь хохироожээ
ОХУ, Хойд солонгосын анхны уулзалтаар юуны талаар хэлэлцэх вэ?
Баянхонгорт таван настай хүү, гурван метр гүнтэй худагт унаж амиа алджээ
Бяцхан гоц авьяастан Б.Бат-Энэрэлийн танил амьдрал
12 хүртэлх насны 960 хүүхэд шүдээ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙГЭЭР бүрэн эмчлүүлжээ
ЕБС-ийн улсын шалгалтын ХУВААРЬ гарлаа
13 настай хүү XBOX тоглоомоо зарж, зүлэг тэгшилж ээждээ машин авч өгчээ
Сансарт зочид буудал хөөрөх нь
ЭМГЭНЭЛ
Хүүхдийнх нь төрсөн өдрөөр цалинтай чөлөө олгох тушаал гаргажээ