Нийслэлд ирэх өвөл сайжруулсан түлш борлуулах 700 цэг ажиллана

2019-01-29

Нийслэлийн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд ирэх тавдугаар сарын 15-ны өдрөөс түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Зөвхөн цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд л нүүрс хэрэглэх юм.

Иймд 180 халаалтын зуухны байгууламжид зуух ашиглалт, түүхий нүүрсний хэрэглээг хориглосон, Засгийн газрын  тогтоолыг сурталчилсан зурагт хуудас тараажээ.

Түүхий нүүрс түлэхийг хориглосноор иргэд сайжруулсан түлш хэрэглэнэ. Энэ төрлийн түлш үйлдвэрлэлийн зориулалтаар 10 га газар, сайжруулсан түлш түгээх, нөөцлөх агуулахын зориулалтаар 8 байршилд газар олгохоор шийдсэн байна.

Сайжруулсан түлшний үйлдвэр ашиглалтад оруулах төлөвлөгөөний дагуу MNS-5679-2014 стандартад нийцсэн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх “Таван Толгой Түлш” ХХК–ны сайжруулсан түлшний үйлдвэр байгуулж өнгөрсөн сард нээсэн. Энэ үйлдвэр “Энержи Ресурс” ХХК-ийн Ухаа худагийн уурхайгаас угаасан нүүрсийг тээвэрлэн авчирч, боловсруулан сайжруулсан түлш үйлдвэрлэж байна.  

Төвийн зургаан дүүрэгт сайжруулсан түлш борлуулах 530 гаруй цэг нэмж, нийтдээ 700 гаруй цэг ажиллана. Мөн түүхий нүүрсийг далд зарах эрсдэл байгаа тул давхар хяналтын цэг ажиллах аж.

Түлшний дэмжлэг шаардлагатай зорилтот бүлгийн өрхийн судалгааг гаргажээ. Зорилтот бүлгийн 473 өрхөд  473 тонн сайжруулсан түлшийг нийслэлийн өнгөрсөн оны төсвийн хөрөнгөөр олгосон бол 2018-2019 оны өвөл зорилтот бүлгийн 1000 өрхөд сайжруулсан түлш олгоно гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Тээврийн цагдаагийн албанаас уриалж байна
Төвийн зургаан дүүргийн засаг дарга нарын гэр хорооллын хороодод ажиллах хуваарийг танилцуулж байна
Цахим ертөнцийг шуугиулж буй загвар өмсөгч эмээ нар
Ухаалаг утастай Монголчууд гадныханд жилд 48 тэрбум төгрөг төлдөг
METRO хот: Хүүхдийн автобусанд зам тавьж өгөөрэй
Путины сансрын мөрөөдлийг хулгайлсан авлигын сүлжээ
Б.Наранхүүгийн адуу улсын нөөц газрыг талхалж, малчид оторлох нутаггүй болжээ
Засгийн газрын хуралдаанаар Тува, Хонконг дахь Ерөнхий консулыг томиллоо
Монгол эмэгтэй онгоцонд хүний амь аварчээ
Хонгконгийн их сургууль "ДАЙНЫ ТАЛБАР" болж хувирав
ЖДҮХС-ГИЙН ХЭРЭГ: Б.Батзориг хэргээ хүлээн, зээлээ төлөх замаар ялаа хөнгөрүүлэх үү
Энэ өдөр дэлхийн түүхэнд
АНУ, БНХАУ-ын төлөөлөгчид худалдааны гэрээний эхний хэсгийг хэлэлцлээ
Дэлхийн нүүрсний зах зээлийг эзлэх ОХУ-ын төлөвлөгөө
Цагдаагийн байгууллагад цахим гэмт хэрэгтэй тэмцэх хүч байна уу?
Британид амиа алдагсдын шарилыг шилжүүлж авах зардлыг Вьетнамын засгийн газар иргэддээ зээлэхээр болжээ
Ж.Батзандан Б.Хурц нар шүүх дээр “уулзжээ”
87 настай эмэгтэй хүүхдүүдэд зориулан 75 малгай нэхэж, гадаа өлгөжээ
ЕТГ: “Чингис хаан” одонг THE HU хамтлагт олгохоор шийдвэрлэлээ
Албандаа 40 жил “зүтгэсэн” “Зил-130 АЦ 40”-ийг үзмэр болгов