Ажлын дөрвөн хоногтой болсноор хүйсийн ялгаатай байдал багасах нэг хүчин зүйл болно

2019-01-28

Сүүлийн жилүүдэд дэлхийн хөгжингүй улс орнуудад ажлын таван өдрийг дөрөв болговол ажилчдын бүтээмж, байгууллага, компанийн өсөлт зэрэг үзүүлэлтүүд нэмэгдэх магадлалтай талаар ихэд яригдаж байгаа билээ.

Тэгвэл үүнийг дэлхийн нэгэн томоохон байгууллага туршилтаар хэрэгжүүлж эхлээд байна.

Тодруулбал, олон улсын эрүүд мэндийн салбарт үйл ажиллагаа явуулдаг, Их Британид төвтэй “Wellcome” байгууллага ажлын дөрвөн өдрийг туршилтаар хэрэгжүүлж эхэлжээ.

"Welcome" нь 1936 онд байгуулагдсан бөгөөд нийт 800 гаруй ажилтантай үйл ажиллагаа явуулдаг байна. Ийнхүү дөрвөн өдрөөр ажиллаж эхэлсэн ч ажилчдын цалинд ердийнхөөс ямар нэгэн өөрчлөлт гарахгүй нь ихэд олзуурхууштай аж.

Компанийн бодлого төлөвлөлтийн албаны дарга Эд Вайтинг "Бид энэхүү шийдвэрийг маш удаан хугацааны туршид судалсны үндсэн дээр гаргасан. Ингэснээр манай байгууллагын нийт ажилчдын бүтээмжтэй байдал болон компанийн үр ашиг, өсөлт зэрэгт аль алинд нь харилцан ашигтай, эергээр нөлөөлөх болно. Бид тус шийдвэрийг албан ёсоор батлахын өмнө хэдэн сар туршилтаар хэрэгжүүлэх юм” хэмээжээ.

Дөрвөн өдөр ажиллаж эхэлснээр мөн хүйсийн ялгаатай байдал багасах боломжтой гэсэн сонирхолтой үр дүн гарсан байна.

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хүйсийн ялгаатай байдал, тэр дундаа цалин хөлсний ялгаатай байдал эмэгтэй хүмүүс хүүхэд гаргасан цагаас хойш илүү нэмэгдэж, ажиглагддаг гэсэн судалгаа байдаг. 

Учир нь шинэ гишүүнээ өлгийдөн авсан цагаас хойш гэр бүлийн орлогын эх үүсвэрт их, бага хэмжээгээр өөрчлөлт ордог. Энэ байдал эрэгтэйчүүдийн хувьд богино хугацаанд засарч, хэвийн байдалд ордог бол эмэгтэйчүүдийн хувьд эсэргээрээ байдаг ажээ. Тодруулбал, эмэгтэйчүүд улам бага орлоготой болохоос гадна цаашид өмнөхөөсөө илүү доод түвшний ажил эрхлэх нь түгээмэл байдаг байна.

ХАРИН ХҮҮХЭД 12 НАС ХҮРЭХ ҮЕД ЭРЭГТЭЙ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЦАЛИНГИЙН ЯЛГАА 33 ХУВЬ БОЛДОГ АЖ

 

Эхний хүүхэд төрсөн болон төрсний дараах хүйсийн ялгаатай байдал

Үүний нэг гол шалтгаан нь эмэгтэйчүүд хүүхэдтэй болсон цагаасаа хойш гэр бүл, үр хүүхдэдээ илүү анхаарал хандуулахын тулд эрэгтэйчүүдийг бодвол илүү бага цагаар ажилладаг нь нөлөөлдөг гэсэн үр дүн судалгаагаар гарчээ. 

Тийм ч учраас ажлын дөрвөн хоногтой болсноор бага насны хүүхэдтэй эмэгтэйчүүд гэр бүл, хүүхдүүддээ илүү их цаг заваа зарцуулах боломжтой болж, эрэгтэйчүүдтэй адил түвшний цалин авч эхэлснээр хүйсийн ялгаатай байдал багасах магадлалтай талаар Дэлхийн эдийн засгийн форумын гаргасан судалгаанд дурджээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй