Сарыг үүсгэсэн тэнэмэл гараг дэлхийд амьдрал “бэлэглэжээ”

2019-01-24

АНУ-ын Техас мужийн Райс их сургуулийн эрдэмтэд амьдрал бүрдүүлэгч элементүүд сансар огторгуйгаас дэлхийд ирэх маш олон тооны хувилбар боломжийг компьютер загварчлалын аргаар судлаад сонирхолтой дүгнэлтэд хүрсэн байна.

Тэдний дүгнэлтээр бол 4.4 тэрбум жилийн өмнө залуухан дэлхийтэй Ангарагийн хэмжээтэй тэнэмэл гараг мөргөлджээ. Мөргөлдөөний улмаас их хэмжээний чулуулаг дэлхийгээс сансрын уудамд цацагдсан нь сүүлдээ бөөгнөрч сарыг үүсгэсэн байна.

Харин мөргөлдсөн гарагийн гадаргаас нүүрстөрөгч, азот зэрэг амьдрал бүрдүүлэгч элементүүд дэлхийд наалдаж үлджээ.

Эрдэмтэд ингэхдээ дэлхийтэй мөргөлдсөн гарагийн цөмийг зохиомлоор бий болгож, тэнд явагдах геохимийн урвалыг үүсгэн туршсан байна. Эндээс харвал хүхэрээр баялаг цөмтэй гарагийн гадаргуу дээр нүүрстөрөгч, азот их хэмжээтэй байх дүгнэлт гарсан гэнэ.

Яг ийм бүтэцтэй гараг манай дэлхийтэй мөргөлдвөл амьдрал үүсгэх хэмжээний чухал элементүүдийг дэлхийн гадаргууд буулгаж чадна гэж тооцжээ.

“Манай дэлхий шиг чулуурхаг бүтэцтэй гараг өөрөөсөө тэс өөр бүтэцтэй гарагтай харилцан нөлөөнд орж байж амьдрал бүрдүүлэгч элементүүдийг олж авах магадлал хамгийн өндөр гэдгийг энэ судалгаа харууллаа” гэж эрдэмтдийн нэг Раждэп Дасгупта тайлбарласан байна.

Судалгааны тайлан “Science Advances” сэтгүүлд нийтлэгджээ.

Эх сурвалж: The Guardian

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Галт тэрэг, автобусаар хил нэвтэрсэн иргэдийг тусгаарлажээ
Сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоолоо
Улсын онцгой комисс уриалга гаргалаа
Солонгосоос ОХУ-аар дамжин ирсэн иргэдийг тусгаарлалаа
"Air New Zealand" компани зорчигчдод унтлагын орыг санал болгоно
Албан ёсны хандивын данс нээлээ
УГААРТСАНЫ УЛМААС 12 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ХҮҮХЭД АМИА АЛДАЖ, ХОЁР ХҮҮХЭД УХААНГҮЙ ЭМНЭЛЭГТ БАЙНА
“The Hu” хамтлагийн уран бүтээлийг япон хэлнээ орчуулна
Капитал банкийг сонгосон иргэд НӨАТ-ын буцаан олголтоос өмнө мэдээллээ шинэчлэх ёстой
Ирэх ням гарагаас угаар мэдрэгчийг суурилуулж эхэлнэ
Ууланд төөрсөн эцэг хүү хоёрыг оллоо
Нэг айлын гурван хүүхэд угаартаж, нэг нь амиа алджээ
"Амралтын өдрүүдэд цасан шуурганы улмаас зам даваа хаагдаж болзошгүй"
"Дөрвөн сартай хүүхэд гадны нөлөөтэй нас барсан эсэхийг тогтоохоор шалгаж байна"
ЧИХЭР ХҮҮХДИЙН БИЕИЙН ЭСЭРГҮҮЦЛИЙГ ХАМГИЙН ИХЭЭР БУУРУУЛДАГ
Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна
Арванхоёрдугаар сар гарсаар 23 хүн осгож нас баржээ
Таван давхраас унах гэж байсан охиныг аварчээ
Мансууруулах бодис дахин хэрэглэсэн иргэдийн ялыг биечлэн эдлүүлэхээр болжээ
Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулж эцэг эхчүүд та бүхэнд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна