Баянгол дүүргийн настан 225 сая төгрөгийн азтанаар тодорчээ

2019-01-21

Баянгол дүүргийн настан 225 сая төгрөгийн азтанаар тодорчээ

НӨАТ-ын урамшууллын 2018 оны арванхоёрдугаар сарын сугалааны тохирол "Боловсрол" телевизээр өчигдөр /2019.01.20/ 18.45 цагт орон даяар шууд цацагдаж, супер азтан 225 сая төгрөг хожлоо. Уг тохиролд 2018 оны арванхоёрдугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтуудыг хамруулсан юм. Супер азтан нь хэн болсон талаар бид Гааль, татвар, санхүү, мэдээлэл технологийн төвийн захирал Ц.Орхонтамираас тодрууллаа.

НӨАТ-ын урамшууллын 2018 оны сүүлчийн тохирлоор 225 сая төгрөгийн азтан тодорсон. Цахим орчинд энэ азтанг татварын ажилтан гэх яриа ч гарч байна. Энэ үнэн үү?

-НӨАТ-ын урамшууллын 2018 оны арванхоёрдугаар сарын сугалааны тохирол өчигдөр орон даяар явагдлаа. Энэ тохирлоор 63030046  сугалааны дугаартай 225 сая төгрөгийн супер азтан тодорсон. Супер шагналын эзэн маань нийслэлийн Баянгол дүүргийн ахмад настан гэсэн мэдээлэл байна. Азтан өөрийгөө 225 сая төгрөг хожсон гэдгээ хараахан мэдээгүй байгаа бөгөөд хүсэлтээ баталгаажуулаагүй байна.

Цахим орчинд супер сугалааны азтанаар татварын ажилтан тодорсон гэх ташаа мэдээлэл цацагдаж байна. НӨАТ-ын урамшууллын сугалааг орон даяар ил тод зохион байгуулж, 20 хэдэн сая баримт дотроос азтан тодорч байгаа учраас тийм байх ямар ч боломжгүй. Мөн хууль хяналтын байгууллагын олон төлөөлөгч хяналт тавьж ажиллаж байгаа. Техник технологийн хувьд ч ямар ч боломжгүй юм.

-Өмнөх супер азтан 500 сая төгрөгөө авсан уу. НӨАТ-ын сугалааг анх явуулж байхад хуурамч баримт бүртгүүлсэн гэх асуудлаар хүмүүс шүүхэд хандаж байсан шүү дээ?

-Анхны супер азтан Ж.Алтанзул 500 сая төгрөгөө авсан. Холбогдох бичиг баримтаа бүрдүүлээд, мөнгийг нь данс руу нь шилжүүлсэн. Харин 2017 оны нэгдүгээр сарын 27-нд НӨАТ-ын урамшууллын сугалаанаас 400 сая төгрөгийн  азтан хоёр иргэн давхардан тодорч, нэлээд хэл ам дагуулсан. Тэднийг Татварын ерөнхий газраас хуурамч баримт үйлдсэн хэмээж, хэргийг нь цагдаагийн байгууллагад шилжүүлсэн.

2018 оны сүүлийн хонжворын үндсэн сугалаанд 71079096 дугаар тодорч, 10 сая төгрөгийн гурван азтан, 5 сая төгрөгийн 26 азтан тодорлоо.

  • 10 сая төгрөгийн 3
  • 5 сая төгрөгийн 26
  • 1 сая төгрөгийн 239
  • 200 мянган төгрөгийн 2318
  • 50 мянган төгрөгийн 22735 баримт тохирлоо.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй