Канадын иргэн Хятадад цаазын ял сонслоо

2019-01-15

Канадын иргэн Хятадад цаазын ял сонслоо

Мансууруулах бодис хилээр хууль бусаар давуулахыг оролдсон хэргээр Канадын иргэнд БНХАУ-ын Далэнь хотын дунд шатны шүүх цаазын ял оноожээ.

Хятадад хар тамхины хэргээр баривчлагдсан Канадын иргэн Роберт Ллойд Шелленбергт өнгөрөгч арваннэгдүгээр сард 15 жил хорих ял оноосон боловч ялыг хөнгөдсөн хэмээн үзэж, дахин шүүх шийдвэр гаргасан байна. Харин өчигдөр /2019.01.14/ Хятадын Ляонин мужийн Далэнь хотын дунд шатны шүүхээс Шелленбергт “мансууруулах бодисын наймаанд оролцсон” хэргээр цаазын ял оноосныг “Синьхуа” агентлаг мэдээлэв. Гэхдээ түүнд мужийн дээд шүүхэд дахин давж заалдах эрх байгаа аж.

БНХАУ, Канад хоёрын харилцаа маш тогтвортой, тэр дундаа худалдаа, аялал жуулчлалын салбарт сайн байсан боловч сүүлийн нэг сарын хугацаанд эрс доройтоод байгаа юм. Тухайлбал, БНХАУ-ын мэдээлэл технологийн “Huawei” компанийн санхүү хариуцсан захирал Мэн Ваньжоуг АНУ-ын хүсэлтээр Канадын хууль сахиулагчид арванхоёрдугаар сард баривчилсан. Үүгээр ч зогсохгүй Канадын хоёр ч дипломат ажилтныг Бээжинд баривчлагдаад байгаа юм. Харин шинжээчдийн үзэж байгаагаар Канадад дипломат шахалт үзүүлэх зорилгоор БНХАУ иргэнд нь цаазын ял оноосон аж.

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо өчигдөр сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ Шелленбергт цаазын ял оноосныг буруушаан, түүнийг суллуулахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авна гэв.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй