Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар оруулж ирсэн үйлдийг илрүүлэн таслан зогсоолоо

2019-01-10

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас 2018 онд Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар болон бусад байгууллагуудтай хамтран нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээнүүдийг тасралтгүй зохион байгуулан ажиллаж байна.

Арга хэмжээнүүдийн хүрээнд сүүлийн 2 сарын хугацаанд интернет сайт ашиглан Канад, Их Британи, Нидерланд, Герман, Америкын нэгдсэн улсаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг захиалан Олон улсын шуудан илгээмж ашиглан хар тамхи, мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлдэг шинэ урсгалыг илрүүлэн холбогдох этгээдүүдэд шалгалтын ажиллагаа хийж байгаа билээ. Шинэ он гарсанаас хойш дахин энэ төрлийн үйлдлийн гэмт хэргийг илрүүлэн таслан зогсоолоо.

Нидерландын Вант Улсаас гэсэн хаяглалтай Олон Улсын шуудан илгээмжээр иргэн О-д “Хүний биед хүчтэй үйлчлэл үзүүлж, булчин сулрах, хөлрөх, тавгүйтэл, сэтгэл санааны гүн хямралд орох зэрэг шинж илэрч, тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд шууд үхэлд хүргэх аюултай” мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис илгээмжээр ирсэнийг 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр илрүүлэн таслан зогсоож дайчлан баривчилсан.

Иргэн О нь эрэгтэй, 31 настай, Нийслэл хотод оршин суух хаягтай, Өмнө нь 2018 онд Зөрчлийн тухай хуулийн 5.1-3 дахь хэсгээр буюу мансуурсан зөрчлөөр шийтгэгдэж байсан этгээд бөгөөд мөн түүний тээврийн хэрэгсэл дотроос мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын төрөлд орох Каннабис 0,5 грамм, хэрэглүүрийн хамт эд мөрийн баримтаар хураагдсан байна.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

БНСУ-ын эмэгтэй тамирчин тэшүүрийн спорт дахь бэлгийн дарамтын талаар ярьжээ
Газар дундын тэнгист 170 цагаач сураг алдрав
Дэлхийн хамгийн өндөр настан таалал төгслөө
Онцгой гавьяа байгуулсан ГУРВАН АЛБА ХААГЧИД 16 сая төгрөг олголоо
Арктик дахь Луугийн сонирхол буюу Хойд туйлыг дамнасан шинэ Торгоны зам
Баянгол дүүргийн настан 225 сая төгрөгийн азтанаар тодорчээ
“Насны хишиг”-ийг өнөөдрөөс эхлэн олгож эхэллээ
Б.Анужин: Намайг дэмжсэн Монголынхоо ард түмэнд баярлалаа
Төрийн ордны авто зогсоолд тээврийн хэрэгсэл байрлуулахыг хориглолоо
Македон улсын нэрний өөрчлөлтийг эсэргүүцэж, олон мянган Грекчүүд жагслаа
Удаан хүлээгдсэн Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар нислэгийн тийзний үнийг бууруулах тухай хэлэлцээр хийгдэж байна
Гахайн мялзан өвчнөөс сэргийлэх зөвлөмжийг хүргүүллээ
НҮБ-ын гурван ажилтан тутмын нэг нь бэлгийн дарамтад өртөж байсан гэжээ
БОКС: Канело Алварес – Даниель Жэкобс нар тулна
Фэйсбүүк Оростой холбоотой 500 гаруй хаягийг хаажээ
Сандра Буллокийн гол дүрд нь тоглосон "Bird Box" кино ч "Netflix"-ийн орлогыг таамагласан хэмжээгээр өсгөж чадсангүй
2018 онд замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчил хамгийн их гарчээ
Тэтгэврийн зээлийн хүүг 10 хувь болгон буурууллаа
“Good Price", "Номин" супермаркетууд хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүн борлуулж байжээ
Алхалт нь илүүдэл жингээс сэргийлж чадна