NBA: Кэвин Лав мөд тоглохгүй нь

2019-01-09

2016 оны NBA-ын аварга, 5 удаагийн бүх одод Кэвин Лав улирлын эхний дөрвөн тоглолтод оролцсоныхоо дараа гэмтэл авч одоог хүртэл талбайд гараагүй байгаа билээ. Тэгвэл сүүлд гарсан мэдээллээр талбайд эргэж гарахад дахиад хэдэн долоо хоног шаардлагатай гэнэ.

Кэвин Лав сүүлийн гурван улиралд дор хаяж 20 тоглолт өнжиж байгаа бөгөөд нийт 11 улирлын ердөө 5 улиралд нь л 60 болон түүнээс дээш тоглолтод оролцоод байна.

Гэмтлийнхээ талаар хэлэхдээ, “Би хэзээ талбайд гарахаа сайн мэдэхгүй байна. Хэзээ нэгийн эсрэг нэг, хоёрын эсрэг хоёр, гурвын эсрэг гурав бэлтгэлд оролцохоо ч сайн мэдэхгүй байна. Удахгүй бэлтгэлээ хийгээд эхэлнэ гэдэгт итгэж байгаа. Талбайд гарахыг тэсэн ядан хүлээж байна” гэжээ.

Өнгөрсөн улиралд 59 тоглолтод оролцож 17.6 оноо, 9.3 самбар, 45.8%-тай довтолж, холын шидэлтийг 41.5%-тай шидсэн тэрээр энэ улиралд дөрвөн тоглолтод оролцохдоо 19.0 оноо, 13.5 самбар дунджилсан юм.

Одоогоор Кливлэнд Кавалиэрс баг 40 тоглолт хийсэн бөгөөд 8 хожиж 32 хожигдсон гэсэн тааруу үзүүлэлтээр Дорнод бүсийн хамгийн сүүлийн байранд бичигдэж байна.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй