2018 онд Стриймэр Ninja 10 сая ам.долларын ашиг олжээ

2019-01-07

Ninja нэрээр стрийм буюу тоглоом тоглож байгаагаа шууд дамжуулдаг Ричард Тайлер Блевин өнгөрсөн жил 10 сая орчим ам.долларын ашиг олсноо мэдэгдсэн байна.  

Түүний гол тоглодог тоглоом нь Fortnite юм. Тиймдээ ч тэрээр шууд дамжуулалтын Twitch болон Youtube дээр Fortnite тоглоом тоглодог, түүнийгээ шууд дамжуулдаг хамгийн алдартай тоглогч гэнэ. Өнгөрсөн жил түүний тоглож байгааг дээд тал нь нэгэн зэрэг 667 мянган үзэгч шууд хүлээн авч үзжээ. 

Ninja Youtube, Twitch гэсэн хоёр платформоос гол орлогоо олдог бөгөөд Юүтүб дээр 20 сая гаруй, Twitch дээр 12.5 сая дагагчтай. Youtube дээр хийж буй бичлэгийн дундуур явж байгаа зар сурталчилгаанаасаа ашиг олдог ба түүний нэг бичлэгийг ойролцоогоор 3-38 сая хүн үздэг байна. Харин Twitch дээрх 12.5 сая дагагчийнх нь 40 мянга нь түүнд сар бүр 5-25 ам.доллар төлдөг аж. 

Эдгээр платформоос гадна тэрээр Самсунг, Red Bull зэрэг компаниудтай хамтран ажилладаг.

Хэвлэлд өгсөн ярилцлагынхаа үеэр Ninja өнгөрсөн жил 4,000 гаруй цагийг Fortnite тоглож өнгөрүүлсэн гэж мэдэгдсэн бөгөөд энэ нь ажлын өдөр бүр 15 цаг тоглосон гэсэн үг юм. 

  Эх сурвалж: Fortune

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Өнөөдрөөс хаагдах замууд
Завьт эргүүлийнхэн 4 иргэний амь насыг авран хамгааллаа
О.Дөлгөөнд тусалцгаая
Улаанбаатар хотын музейг сэргээн засварлахаар боллоо
9 сая төгрөгийн шагналын сантай Хөрсний бохирдлыг бууруулах шийдэл төсөл, бүтээлийн уралдаан зарлагдлаа
Тарваган тахал өвчний эсрэг вакцин хийнэ
Улаанбаатарын дайны хүн ам Монголд ядуу байна
Бакалаврын боловсрол эзэмшээгүй 21 иргэнийг МАГИСТР-аар төгсгөхөөр завджээ
Хар тамхи хилээр нэвтрүүлэх оролдлогын 69 хувьд нь илгээмж ашиглажээ
К-Попын шинэ гүнж
Канад улс анх удаа АНУ-аас илүү тооны цагаач хүлээн авчээ
Боолчуудын үр удамд нөхөн олговор өгөх асуудал ширүүн маргаан дэгдээв
Иран улс АНУ-ын армийн дроныг буудаж унагаснаа зарлав
Дэлхийн коксжих нүүрсний зах зээлийн 8 хувийг Монгол нийлүүлжээ
Соёлын өвөө хэрхэн хамгаалж, арчилдаг талаар БНСУ-ын мэргэжилтнүүд зөвлөж байна
Наадмаар худалдаа үйлчилгээ явуулах ААН, иргэдийн хүсэлтийг авч байна
Наргиж цэнгэж явахдаа нялх хүүхдээ битгий дагуулж яваачээ
Хүн амьдрахад тохиромжтой хоёр гараг шинээр нээжээ
"Шинэ эрин" сургууль дээр авагдаж байгаа ЭЕШ-ын тестэд алдаа гарсан уу
Б.Бат-Эрдэнэ гишүүн ёс зүйн хороог удирдана