Үхрийн цул мах нэг кг нь 12-13 мянган төгрөг болж өсжээ

2019-01-07

Сар шинийн баяр сарын дараа болно. Гэвч баярын бэлтгэлээ базааж буй иргэд мах, цагаан идээний үнэ өссөн байна хэмээн ихээхэн бухимдалтай байна. Өнгөрсөн оны өдийд үхрийн нэг кг цул мах 9-10 мянган төгрөгийн үнэтэй байсан бол одоо 12000-13000₮ болж өсжээ.  

ҮСХ-ноос мэдээлснээр энэ сарын 2-ны байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 2.3 хувь, өмнөх 7 хоногтой харьцуулахад 0.4 хувиар өсчээ.

Махны дундаж үнэ: 

  • Хонины ястай махны үнэ өмнөх сараас 3.9,
  • Үхрийн ястай махны үнэ 3.4 хувь,
  • Үхрийн цул махны үнэ 3.0 хувь,
  • Ямааны ястай махны үнэ 6.2 хувь,
  • Адууны ястай махны үнэ 2.3 хувиар өссөн байна. 

Өмнөх 7 хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 1.0 хувь, үхрийн ястай махны үнэ 0.7 хувь, ямааны ястай махны үнэ 2.7 хувиар өссөн бол үхрийн цул махны үнэ болон адууны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна. 

  • 1 кг хонины /ястай/ мах дунджаар 6955 төгрөг,
  • Үхрийн /ястай/ мах 8580 төгрөг,
  • Үхрийн цул мах 10300 төгрөг,
  • Адууны /ястай/ мах 6525 төгрөг,
  • Ямааны /ястай/ мах 5650 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: Өмнөх сар болон өмнөх сараас савласан дээдийн дээд гурилын үнэ 1.4 хувиар өссөн бол өмнөх 7 хоногоос гурилын үнэ өөрчлөлтгүй байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: Өмнөх 7 хоногоос болон өмнөх сараас өөрчлөлтгүй байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: Төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад луувангийн үнь 0.1 хувь, байцааны үнэ 1.7 хувиар өссөн бол, хүрэн манжингийн үнэ 1.4 хувиар буурсан байна. Төмс болон сонгиний үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногоос луувангийн үнэ 0.9 хувь, байцааны үнэ 1.4 хувиар өссөн бол бусад хүнсний ногооны үнэ өөрчлөлтгүй байна. 

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: Задгай сүүний үнэ 13.8 хувь, савласан /1литрийн/ сүүний үнэ өмнөх сараас 0.5 хувиар өссөн бол Элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 0.1 хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногоос сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Ургамлын тосны үнэ болон цөцгийн тосны үнэ өмнөх сар болон өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй байна. Өндөгний үнэ өмнөх сараас 0.8 хувиар өссөн, өмнөх 7 хонгоос өөрчлөлтгүй байна.           

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй