2018-12-28
Шинэ жилийн баярын өдрүүд тохиож буйтаа холбоотойгоор иргэд архидан согтуурч гэмт хэрэгт холбогдох, эрүүл мэнд, эд хөрөнгө, амь насаараа хохирсоор байна. Ахуйн хүрээнд архидан согтуурсны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, ойр дотныхоо хүмүүсийн аминд хүрэх тохиолдол сүүлийн өдрүүдэд гарчээ.
Тодруулбал, энэ сарын 24-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19-р хороо Майхан толгойн зуслангийн задгайд оршин суух эрэгтэй 87 настай С нь хүүгээ зүрхэн тус газарт нэг удаа хутгалан хөнөөсөн хэрэг гарсан байна. Хэрэг гарсан өдөр талийгаач хүү болох 57 настай Н нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ өөрийн төрсөн эцгийгээ зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байна. Улмаар маргалдаж эцэг болох 87 настай С нь төрсөн хүүгээ хутгалсан аж. Цагдаагийн алба хаагчид хэргийн газарт яаралтай очиход хүү болох 57 настай Н нь нас барсан байсан бөгөөд нотлох баримтаар гэмт хэрэг үйлдэгдсэн хутга, архины шил зэргийг хураан авчээ. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст Эрүүгийн хэрэг нээн мөрдөн шалгаж байна.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иргэд та бүхэн баяррын өдрүүдэд архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж гэмт хэрэгт холбогдохгүй байхыг анхааруулж байна.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд