Энэ цагийн Түгжил Л.Оюун-Эрдэнэ

2018-12-20

Энэ цагийн Түгжил Л.Оюун-Эрдэнэ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх М.Энхболдыг УИХ-ын даргын суудлаасаа буухыг санал болгосон. Харин Л.Оюун-Эрдэнэ гишүүн Ерөнхий сайдын энэ саналыг ажил хэрэг болгож байгаа үйл явц энэ өдрүүдэд өрнөж байна. Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдөр л гэхэд УИХ  дахь АН-ын бүлгийн гишүүн С.Санжмятавын гэрт нь хүртэл очиж М.Энхболдыг огцруулах бичигт гарын үсэг зуруулсан. Тэр эхэлсэн ажлаа дуусгахаар зориг шулуудсан нь энэ. Л.Оюун-Эрдэнэ гишүүн энэ зүтгэлийнхээ “ачаар” парламентын 40  гишүүний дэмжлэгийг хүртлээ. Ерөнхий сайдын санал төдий зүйлийг Л.Оюун-Эрдэнэ гишүүн ажил хэрэг болж байгаа нь энэ. Нэг үгээр энэ өдрүүдэд өрнөж буй улстөрийн үйл явцын гол дүрд М.Энхболд, Л.Оюун-Эрдэнэ тоглож байна. Мэдээж М.Энхболд дарга эсрэг дүр нь. Харин Л.Оюун-Эрдэнэ дүр сайн тал нь уу, муу тал нь уу? Тэр М.Энхболд болон түүний нөхдийн өмнөөс босож чадсаны хувьд энэ цаг үеийн залуу улстөрчдөөс илүү зориг гаргасан. Зоригтой, тууштай байж чадаж байна.

Гэхдээ Л.Оюун-Эрдэнэ гишүүний хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн үеэр МАН-аас нэр дэвшсэн М.Энхболдын дэмжигчдийн нэг, сонгуулийн штаб дахь цахим сурталчилгааны багийн ахлагч, сонгуулийн мэтгэлцээнийг уриалсан санаачлагчийн ахлагчаар ажиллаж явсан нэгэн. Нэгэн цагт уухайлан дэмжиж, уран цэцэн үгээр мялааж явсан хүнийхээ эсрэг боссоноороо тэр энэ цагийн Түгжил хэмээн цоллогдоход хүрэв.

Түгжилийн тухай уншигч та санаж байгаа бол  “Тунгалаг тамир” романы эсрэг талын дүр. Төмөрөөс “Номхон морины чинь ногт, догшин морины чинь чөдөр болж явъя” хэмээн амь гуйснаар тэр сайн эр болох боломжоос атгадаг. Гэвч хорон муу хүсэл шуналдаа хөтлөгдөн Төмөрийн араас хутгалж орхиод, олзоо ганцаараа тууж оддог хэсгээр роман үргэлжилдэг. Хэрэв тэр Төмөрийг дагасан бол түүн шиг биш юмаа гэхэд аймаг дамжаад адуу хөөгөөд сурчих байв. Гэхдээ тэр сайн эр боломжоо алдсан. Яг үүн шиг Л.Оюун-Эрдэнэ цагтаа магтан сайшааж, “даган дуурайж” байсан М.Энхболд дагаж “сайн эр” болох боломж байсан. Гэхдээ тэр тэгсэнгүй. М.Энхболдын улаан нүүрийг улалзуулан “Та  миний нүд харж байгаад 60 тэрбумын бичлэгтэй холбоогүй гээд хэлж чадах уу” хэмээсэн. Мэдээж М.Энхболд дарга түүний УИХ-ын дарга 60 тэрбумтай холбоогүй гэж хэлж чадаагүй. Л.Оюун-Эрдэнэ М.Энхболдыг түмний нүдэн дээр Түгжилдэж орхив.

Гэхдээ Л.Оюун-Эрдэнэ "Цаг нь болохоор бүгдийг хэлнэ, илчилнэ, тэмцэнэ..." гэсэн гэсэн жижүүрийн үг хэлээд суусангүй. Тэр харуулж байна. М.Энхболдын сул талыг ашиглаж байгаа үйл явц Түгжилийн дүрийг санагдуулж магад. Гэхдээ Л.Оюун-Эрдэнэ Түгжил үү, түгжээ мултлагч уу гэдгийг цаг хугацаа харуулах биз.

Эх сурвалж: OLLOO.MN

Сэтгэгдэл үлдээх

Zochin:2018-12-20 14:47:39
Tugjil gj iim bhgui biti gai bolod bai oyunerdenetei ard tumen hamt
Zochin:2018-12-20 14:47:37
Tugjil gj iim bhgui biti gai bolod bai oyunerdenetei ard tumen hamt
Zochin:2018-12-20 14:47:35
Tugjil gj iim bhgui biti gai bolod bai oyunerdenetei ard tumen hamt
Zochin:2018-12-20 14:47:33
Tugjil gj iim bhgui biti gai bolod bai oyunerdenetei ard tumen hamt
Zochin:2018-12-20 14:47:29
Tugjil gj iim bhgui biti gai bolod bai oyunerdenetei ard tumen hamt

ЦАГ АГААР

  • Баасан
    °C/°C
  • Бямба
    °C/°C
  • Ням
    °C/°C

Төстэй мэдээнүүд



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй