Мэдэгдэл

2018-12-19

МЭДЭГДЭЛ

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол гэдэг хүнийг яавал ард иргэд, сонгогч түмний өмнө нэр төрийг нь гутааж, муу хүн гэж итгүүлэх вэ гэдэг захиалгат ажилд асар их мөнгө хөрөнгө, цаг хугацаа зарцуулан явуулж байгаад харамсаж байна. 
Сүүлийн үед зохион байгуулалттайгаар явуулж багаа зарим мэдээлэлд хариу тайлбар өгөх үүднээс энэхүү мэдэгдлийг гаргаж байна. 
“Утаа гамшгийн хэмжээнд хүрсэн гэдгийг тодорхойлох үзүүлэлт байдаггүй тухай” БОНХАЖ-ын сайдаар (2014.12-2015.08) ажиллаж байхдаа хөндөн ярьж, холбогдох хууль тогтоомжийг яаралтай боловсруулан батлуулах тухайгаа хэлж байсан бичлэгнээс хэсэгчлэн авч, мушгин гуйвуулж, цахим сүлжээгээр төлбөртэйгээр тарааж байна. 
БОНХАЖ-ын сайдаар 7 сар ажиллахдаа УИХ-аар 11, Засгийн газрын хурлаар 10 асуудал /хууль, тогтоол, бодлогын баримт бичиг/ оруулж шийдвэрлүүлж байсны нэг нь 2015.07.07-ны өдрийн Засгийн газрын 286 дугаар тогтоолоор Агаар, хөрс, орчны бохирдол ямар түвшинд, ямар хугацааны турш очвол сэрэмжлүүлэх /гамшиг гэж зарлах/ хэмжигдэхүүнийг тогтоож батлуулсан юм. 
Хоёр дахь удаагаа энэ салбарын сайдаар (2016.07-2017.09) нэг жил орчим хугацаанд ажиллахдаа 2017 оны 3-р сард “Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, төсөв тооцооллынх нь хамт батлуулсан. 
Ингэснээр Монгол улс ардчилсан тогтолцоонд шилжсэн 27 жилийн хугацаанд анх удаагаа салбар дундын нэгдсэн зохицуулалтыг хангасан, техник, технологи, хөрөнгө санхүү, хүний нөөц, цаг хугацаа, мөнгө хөрөнгөтэй нь тооцоолсон, Монгол улсын дунд, урт хугацааны хөгжлийн бодлогууд болон олон улсын өмнө хүлээсэн бодлогын бичиг баримтуудад тулгуурласан Агаар, орчны бохирдлыг хэзээ хэрхэн бууруулж чадахаа, хэн хаанаа ямар үүрэг хариуцлага хүлээхээ тодорхойлсон гартаа барих бичиг баримттай болсон юм.

УИХ-ын гишүүний ажлын алба
2018.12.19.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

"Дотоодын үйлдвэрээс авах боломжтой барааг тусад нь багцалж тендер зарлана"
“Хүнсний 20”-ийн нүхэн гарцыг өнөөдрөөс эхлэн дөрөвдүгээр сарын 25 хүртэл засварлана
Цахимд донтох өвчнөөр 338 хүүхэд эмчлүүлжээ
"ЖДҮХС-гаас зээл авсан таван гишүүнд холбогдох хэргийн мөрдөн байцаалт удахгүй дуусна"
Улсын хэмжээнд 2.4 сая төл бойжиж байна
Зургаан настай хүү золгүй байдлаар амиа алджээ
БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён Монгол Улсад айлчилна
Ц.Цолмон: Хань минь Ухааны найруулагч, хүний хайлан байсан юм
Орос, Хятад хоёр шинэ төмөр замаар холбогдлоо
Хятадын химийн үйлдвэрт гарсан дэлбэрэлтийн улмаас 44 хүний амь үрэгдэж, 640 хүн шархдаад байна
Дэлхий нийт хүүхдийн хүчирхийллийн эсрэг ингэж тэмцдэг
Өнөөдөр Казах түмний Наурызын баярын өдөр
Назарбаев ерөнхийлөгчөөр ажилласан жилүүдэд Казахстан хурдтай хөгжсөнийг илтгэх 5 баримт
2019 онд нээлтээ хийх дэлхийн ТОП-5 бүтээн байгуулалт
Ж.Азжаргал: Хойд эцэгтээ зодуулсан хүү хоёр удаа хагалгаанд орсон
Д.Оюунхорол: Тендерийн хар жагсаалтыг олон нийтэд зарлах хэрэгтэй
Хятадын эрдэмтэд цагдаагийн мөрч нохойг хувилан олшруулжээ
Хүүг зодсон хойд эцэгт найман жил хорих ял оноох хуулийн заалттай
Н.Назарбаевын шийдвэрийг улс орнууд ХЭРХЭН хүлээж авав!
“Х” тайланг “УСТГАХ” шинэ хууль