Лиам Нисон: Гэр бүлд минь аюул тулгарвал ерийн л эр хүн шиг хандана

2018-12-19

Лиам Жон Нисон 1952 оны зургадугаар сарын 7-нд Умард Ирландын Бэллимен хотод ерийн сургуулийн манаач, тогооч хоёрын гэр бүлд төрсөн. Хүүхэд байхдаа Нисон боксоор хичээллэж жолооч, цахилгаан шатчин зэрэг янз янзын ажил хийж явжээ. Хэд хэдэн туслах дүрд тоглосныхоо дараа тэрбээр 1990 онд “Харанхуй дундах хүн” киноны гол дүрд тоглосон бол “1993 онд “Шиндлерийн бүртгэл” кинонд тоглосноор “Оскар”-ын шагналд нэр дэвшиж жинхэнэ од болсон байна. 1994 онд жүжигчин Наташа Ричардсонтой гэрлэж 1995, 1996 онд хоёр хүүхэдтэй болсон ч харамсалтай нь Ричардсон 2009 онд уулын цанын амралтад гэмтэл авснаар нас баржээ. Жүжигчин Лиам Нисонтой “Хулгайлагдсан нь” киноных нь талаар ярилцсан нь энэ.

– Та хэдийнээ 65 нас өнгөрчихлөө. Таны Брайан Миллс хөгширдөггүй, бас ялагдашгүй….

– “Барьцаалагдсан нь” киноныхоо гурван ангид би бүгдэд нь орлон тоглогчтой тоглосон, гэхдээ тэдэнтэй би үргэлж маргалддаг байлаа. Тэд зодоонтой хэсгийг дэндүү удаан тавиад байсан юм. Одоо бол зодоонтой хэсэгт тоглодог нас биш. Брайан Милсс чинь 25 тай ч биш, 30-тай ч биш шүү дээ. Эхний хоёр кинонд нь би ямар нэг юм хийж оролдож байсан бол одоо чадахгүй шүү дээ.

– Энэ чинь олон үзүүлбэрт та орлон тоглогчид итгэдэггүй гэсэн үг үү…

– Намайг цонхоор унаж байгааг үзэгчид харж л байгаа шүү дээ. Зургийн үед үнэхээр унах хэрэгтэй л байсан, үнэхээр унасан юм.

– “Хулгайлагдсан нь” кинон дээрх үйл явдал бодит амьдрал дээр тохиолдвол та яахав?

– Надад тулааны урлагийн хоёр зөвлөх багш бий. Хоёулаа тусгайгийн хүн. Нэг нь дасгалын үеэр надад “Би чамд мэдэх ёстой зүйлийг бүгдийг заасан. Гэхдээ бодит амьдрал дээр үнэхээр ийм явдал тохиолдвол хаалгаа нээж хараад аль болох хурдан зугтаа. Тэмцэх гэж бүү оролд. Өрсөлдөгчид чинь гар буу ч юм уу, хутга байвал яах юм” гэдэг байсан.

– “Хулгайлагдсан нь 3” дээрх таны зодоон найруулсан, зохиомол биш л харагддаг даа?

– Сайхан л сонсогдож байна. Би үргэлж байгаагаараа л байдаг. Харин жинхэнэ сайхан зодоон чинь надаас илүүтэй Жеки Чанд л байдаг шүү дээ.

– Анхны “Барьцаалагдсан нь” киног хийж байхдаа хэр амжилтад хүрэх бол гэж бодож байв?

– Би эхлээд “нэг л удаа буудах” кино хийх юм байна, үргэлжлэхгүй байх гэж бодож байлаа. Зохиолоо уншаад “Намайг сонгооод авсан юм чинь тоглоё. Харин намайг тулааны баатар болно гэхэд хэн ч итгэхгүй дээ” гэж бодсон. Тэгээд ч проб аваагүй юм. Тэгээд “за яахав, кино театраас алгасаад шууд л дүрс бичлэгийн прокат руу явах биз гэж бодсон. Гэтэл Францад үзүүлээд л, дараа нь Өмнөд Солонгост…..Нэг үеэл дүү минь утасдаад “Ахаа бид “Хулгайлагдсан нь” киног чинь үзлээ. Ёстой мундаг. Бид түүнийг интернетэд тавьсан, одоо ёстой хит болж байна” гэсэн. Дараа нь Америкт гарч хамгийн их орлоготой кино болж байсан даа.

– Яагаад “бууддаг кино” гэж …?

– Тэр чинь ерийн л нэг бодгаль хүн. 2008 он дэлхий дахин өөрчлөгдөж, санхүүгийн гэмт хэрэгтнүүд олон хүний амьдралыг сүйтгэж байсан үе. “Хулгайлагдсан нь” кинон дээр асуудал үүсэхэд албаныхан, хууль хүчнийхэнд хандалгүйгээр бүхнийг өөрөө шийддэг тухай гардаг.

-Америкийн кинонуудыг үзэж байхад хоёр дахь оронд үргэлж өөрийнхөө зэвсгийг авч явах юм, энэ үнэн үү?

-Харамсалтай нь үнэхээр тийм. АНУ-ын хүн ам 320 сая атлаа тэдний гар дээр 300 сая орчим нэгж зэвсэг байна. Ийм их галт зэвсэг ерийн иргэдийн гар дээр байна шүү дээ, энэ бол бодит байдал. Энэ бол үндэсний гутамшиг. АНУ-г үндэслэсэн өвөг дээдэс минь улс орных нь иргэн бүр галт зэвсэгтэй байхыг харах юм бол авсаа эргүүлэх биз.

– Тэгэхдээ таны баатар асуудлыг эцсийн эцэст зэвсгийн хүчээр л шийддэг шүү дээ?

– Манай кинонд бараг л “Том Жерри хоёр” хүүхэлдэйн киноны хүчирхийлэл шиг л харуулдаг юм шүү дээ. Олон зүйл их сүржин байгаа биз. Дараа нь гэр бүлийг нь хулгайлаад манай баатар гарах гарцгүй болж байна. Ийм үед ерийн эр хүн, өрхийн толгойлогч яах ёстой гэж. Би өөрөө хоёр хүүхдийн эцэг. Тэгэхээр би Брайан Миллсийг сайн ойлгож байна.

– Залуудаа та олон төрлийн мэргэжилтэй байж олон ажил хийж байж, Юу таныг кино руу хөтөлсөн бэ?

– Би кино бизнесийн талаар үргэлж мөрөөдөж байсан. 18 настай байхдаа нутгийн сүмийн зар сурталчилгааны роликт залуу Иисусын дүрд тоглолоо. Надад багахан урамшуулал өгсөн ч энэ нь хэзээ ч мартагдахааргүй ажлын хөлс байсан юм.

– Таны төрсөн нутаг Умард Ирланд одоо Европын Холливуд боллоо шүү дээ. Энд “хаадын тоглоом” зэрэг том төслүүдийн зураг авч байна…?

– Би Белфастаараа бахархдаг. Хүмүүс хамрынх нь дор ямар эрдэнэс байгааг гэнэт ухаарч байгаа нь тэр. Байгаль нь сайхан, хүмүүс нь найрсаг. Сайн байна, цаашдаа олон кино хийг. Би телевизээр бага насны минь дурсамжийг хадгалсан уул, гол ус, эргийг хараад баярладаг юм. Сайхан шүү дээ.

Эх сурвалж: 24barimt.mn

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Ерөнхий сайд хүсэлтээ гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгохыг үүрэг болгов
Дугаарын хязгаарлалтын бүсчлэлийг өнөөдрөөс эхлэн багасгасан тойргоор мөрдөхөөр боллоо
Балбын уулчин 24 удаа Эверестийн оргилд гарч, дээд амжилт тогтоолоо
Үлийн цагаан оготнод гурван тэрбумыг зарцуулна
Австралийн тэрбумтан бүх хөрөнгөө сайн үйлсэд хандивлана
Дэлхийн хамгийн урт сахалтай эмэгтэйчүүдийг тэргүүлдэг байсан Анни Жонс
15 дугаар сургуулийн сурагчид гадуурхагдаж эхэлжээ
Володимир Зеленський тангарагаа өргөлөө
"Нарантуул" зах дээр наймаа хийдэг залуу НӨАТ-аас 80 сая төгрөг хожжээ
Г.Тэмүүлэн: Монгол төрийн бодлогыг биднээс түрүүлээд Оюу толгой компани тодорхойлж байгаа нь буруу
Турк зэвсэглэлээр хөөцөлдөх болов
Бээжингийн эсрэг улс төрийн бодлогоо өөрчлөхийг шаардав
АНУ-ын цэргүүд халаасанд багтах тагнуулын дроноор зэвсэглэж эхэлжээ
Энэ сарын 20-оос дараах гурван чиглэлд экспресс автобус үйлчилнэ
Шар тэмдэглэгээний дүрмийг ирэх долоо хоногоос эхэлж мөрдүүлнэ
Охиноос англиар юм асууж, мэдэхгүй гэх тоолонд зодсон гэв
Түүхий нүүрс түлсэн айлыг 300 мянгаар торгоно
Дагавар охиноо хүчиндсэн хойт эцэгт 20 жил хорих ял оноожээ
Америк тамирчны “нисэлт”
Анжелина Жоли гэрээслэлээ бичжээ