Газрын тос боловсруулах үйлдвэрийн төмөр замыг хугацаанд нь барихаар УБТЗ шамдаж байна

2018-12-12

Манай улс олборлосон газрын тосоо дотооддоо боловсруулж бензин шатахууныхаа хэрэгцээний тодорхой хувийг өөрсдөө үйлдвэрлэдэг болох зорилттой ажиллаж байгаа. Энэ зорилгоор Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт газрын тос боловсруулах үйлдвэр барих ажлыг эхлүүлээд байгаа юм.

Монгол улсын томоохон бүтээн байгуулалтад тооцогдож байгаа энэхүү газрын тос  боловсруулах үйлдвэрийн төмөр замын дэд бүтцийг барих ажлын ерөнхий гүйцэтгэгчээр УБТЗ сонгогдож, уг замыг хугацаанаас нь өмнө хүлээлгэн өгөхөөр шамдан ажиллаж байна. Сайншандаас  газрын тосны үйлдвэр хүртэлх 27 км энэ төмөр замын далангийн ажлыг үндэсний хэд хэдэн компани гүйцэтгэж байгаа бөгөөд далан, гүүр, хоолойн ажлын гүйцэтгэл одоогоор 94 хувьтай байна. УБТЗ-ын Зам засварын машинт станц, Замын 4-р ангийн замчид энэ сарын 5-ны өдрөөс төмөр зам тавих ажлаа эхлүүлж 1,5 км төмөр зам тавьжээ.

 

Уг замыг олон улсын стандартад бүрэн нийцсэн Р-65 зам төмөр, төмөр бетон дэр, англи улсын пандрол бэхэлгээтэй барьж байгаа юм. Далан, гүүр хоолой, төмөр зам тавих ажлаас гадна холбоо, дохиоллын систем, өртөө зөрлөг барьж байгуулах томоохон ажлыг ч УБТЗ иж бүрнээр нь хийж гүйцэтгэнэ. УБТЗ-ын инженер техникийн ажилтнууд, замчид төмөр зам барьж байгуулах мэдлэг,  туршлагатай хамт олон гэдгээ харуулж байна.

Төмөр зам тавих ажлын гүйцэтгэлд хяналт тавьж байгаа албаныхны үзэж байгаагаар манай мэргэжлийн байгууллагууд гадныхнаас дутахааргүй чанартай сайн гүйцэтгэж байгааг үнэлж байна. Энэ нь УБТЗ-ын инженер техникийн ажилтнууд, мэргэжилтэй ажилчдын мэдлэг, чадвар, хүч бололцоог шинэ төмөр замын зарим нэг төслүүд дээр ашиглах боломж байгааг харуулж байгаа юм.

 

Мэдээллийн эх сурвалж:    “УБТЗ” ХНН

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Тарваган тахлын эсрэг дархлаажуулалт ирэх долоо хоногт орон даяар эхэлнэ
ЗГ: Хөх хот дахь Ерөнхий консулыг эгүүлэн татлаа
NASA-гийн судлах дараагийн сансрын биет нь Санчир гарагийн дагуул Титан байна
“Их 20”-ийн уулзалтын гол дүрүүд
Хөшигийн хөндийн нисэх буудлын менежментийн төслийг Монгол, Японы хамтарсан компани концессоор хэрэгжүүлэхээр боллоо
З.Орхонсүрэн: Цаг алдсаны улмаас хутгалуулсан иргэн цус алдаж, ухаан балартсан байсан
Хүүхдэд өгч болохгүй хориотой эмийн жагсаалт
Залуусыг буруу зүйлд уриалж буй шинэ цагийн ХИП ХОП
Үсчин, гоо сайхны газрууд хэрэглэсэн багажаа халдваргүйжүүлдэггүй зөрчил нийтлэг илэрчээ
Мадурогийн амийг хорлох хуйвалдааныг илрүүлснээ Венесуэлийн засгийн газар зарлажээ
Европ тивд хагас тонн жинтэй шувуу хүмүүстэй зэрэгцэн амьдарч байсныг эрдэмтэд баталжээ
Ж.Ганхуяг: Гарцын тэмдэглэгээг тодотгохын тулд шар хаалгануудыг байрлуулсан
Монголд хар тамхи байнга хэрэглэдэг 708 хүн байна
Наадмын түүхийг гажуудуулсан алдас буюу баримтат үнэн оршвой
Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлыг Монгол улсад зохион байгуулахаар болов
Европын амьтны хүрээлэнгүүдэд төрсөн хирснүүдийг Руанда руу шилжүүлжээ
Виктория Бекхэм нууцаа ”задаллаа”
"Ираны эсрэг АНУ-ын хоригууд бол эдийн засгийн терроризм"
Улсын төсвийн 1.8 тэрбумын хөрөнгө оруулалтаар баригдсан цэцэрлэг ашиглалтад орж амжаагүй байхдаа НУРЖЭЭ
Зимбабве улс зэрлэг заан экспортлох хүсэлтэй байна