Шар тайлах “шидэт” бэлдмэл хайж, 10 жил уусан профессорийн зөвлөгөө

2018-12-07

Канадын 44 настай зохиолч, профессор Шоносси Бишоп-Столл дэлхийн 30 хотоор аялж, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэжээ. Түүний зорилго нь шарталтыг маш түргэн хугацаанд тайлах шидэт бэлдмэлийг олох байж. Нэг хотод очиж согттолоо уусныхаа маргааш Шоносси тухайн нутгийнхны шарталт тайлах элдвийн л зүйлийг зааврын дагуу хэрэглэж, туршсаар иржээ.

 Хонины даршилсан нүд, тамхи үйрүүлж хутгасан кофе, үнэтэй эм тан гээд шараа тайлахын тулд хэрэглээгүй зүйл цөөн гэнэ. Мөн ихэвчлэн нутгийн дарсыг ууж шараа тайлсан байна. Мэдээж, олон хоног бус бүр олон сараар ууж буй түүний амьдралд элдвийн л асуудал тулгарчээ. АНУ-ын Аризона мужийн хотын нэгэн шөнийн цэнгээний газар ууж байгаад ухаан санаагаа алдаад сэртэл цөлд арьсаа түлэгдтэл унтчихсан байж.

Мөн Германы нийслэл Берлинд ууж яваад гадаад паспортоо гээгдүүлсэн тул мөнгөгүй долоо хоног гудамжаар хэсүүчлэхэд хүрчээ. Ингэж арван жилийн турш өөр дээрээ туршилт хийж, ууж согтуурсны тэрбээр  шар амархан тайлах бэлдмэлээ олсноо зарлалаа. Энэ нь 150 мг N-ацетилцистеин (NAC) гэнэ. N-ацетилцистеин нь өвчин намдаагч “Тайленол” эмд ихээр агуулагдсан байдаг ажээ. Үүн дээр В1, В6, В12 амин дэмийг нэмж хэрэглэвэл бүр ч сайн үр дүнтэй гэж профессор зөвлөжээ. N-ацетилцистеин элэгний үйл ажиллагааг сайн дэмжиж, сэргээдэг юм байна. Шоносси өөрийн адал явдлынхаа талаар Hungover: The Morning After and One Man’s Quest for the Cure ном бичиж, борлуулалтад гаргажээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Шалгуулах нь шалгуулаад цагаадах нь цагаадаад нэг талдаа гаръя
Албан тушаалтнуудын ХОМ-ийг бүртгэх бэлтгэл ажил эхэллээ
“Зайсан хилл”-д шинэ жилээ тэмдэглэсэн "НВЦ" компанийн 100 гаруй ажилчин хорджээ
Сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдийн улсын наадамд барилдах эрхийг хоёр жилээр хаслаа
Газрын тос боловсруулах үйлдвэрийн төмөр замыг хугацаанд нь барихаар УБТЗ шамдаж байна
Францын Страсбург хотод зэвсэгт халдлага гарч дөрвөн хүн амиа алдлаа
Энэ долоо хоногт гурван хүнд элэг шилжүүлэн суулгана
Г.Ууганбаатар: Монголынхоо нэрийг дэлхийд гаргасан “алгын чинээхэн” охиноороо бахархаж байна
Эмчээс ёс суртахуун нэхдэг мөртлөө үнэндээ таны ёс зүй, хүн чанар, хүнлэг байдал хаана байна?
ОПЕК: Газрын тосны гарцыг өдрийн 1.2 сая баррелиар танана
Отгонтэнгэр их сургууль Үндэсний хэмжээний илтгэлийн тэмцээнийг амжилттай зохион байгууллаа
Өмнөд Солонгост таксины шинэ үйлчилгээг эсэргүүцсэн жолооч өөрийгөө шатаажээ
Талууд хамтран ажиллах санал солилцов
“Huawei”-ийн захирал 30 жилийн ял авч магадгүй
Хаалгаа цоожилж, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ
УБЦТС-ын захирал Д.Баярсайхантай хэзээ хариуцлага тооцох вэ?
Саудын Араб сэтгүүлчийн аллагын аудио бичлэгт хөрөөний дуу сонсогдож байгааг CNN мэдээлжээ
“Сансарын “KFC” хоолны газар буу гаргаж танхайрсан этгээдийг шалгаж байна
ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд хамгийн өндөр шагналтай үндэсний илтгэлийн тэмцээн эхэллээ
Шар тайлах “шидэт” бэлдмэл хайж, 10 жил уусан профессорийн зөвлөгөө