Нярайн шарлагын аппарат алга болсон хэрэгт тасгийн эрхлэгч А.Оюунцэцэгийг шалгаж байна

2018-12-06

Нярайн шарлагын аппарат алга болсон хэрэгт тасгийн эрхлэгч А.Оюунцэцэгийг шалгаж байна

Сүүлийн үед эрүүл мэндийн салбартай холбоотой янз бүрийн асуудал гардаг болов.

Тухайлбал, эмч сувилагч нарын хайхрамжгүй буруутай байдлаас болж жирэмсэн эх эмнэлэгт биш, хөхөө өвлийн хүйтэнд гадаа машинд хүүхдээ эх барьж авсан нь олон нийтийг эмзэглүүлж байна. Харин энэ хариуцлагагүй үйлдэлд ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөр ёсзүйн алдаа гаргасандаа уучлал хүсч, албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгнө гэдгээ өчигдөр мэдэгдлээ.

Түүнээс гадна нийслэлийн “Өргөө” амаржих газрын Нярайн тасгаас нярайн шарлагын хоёр аппарат болон бусад багаж тоног төхөөрөмжүүд алдагдсан асуудлыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж эхэлсэн юм.

Энэ хэрэгт тус эмнэлгийн тасгийн эрхлэгч хийж байсан А.Оюунцэцэгийг холбогдуулан шалгаж эхэлсэн талаарх мэдээлэл гарч эхэлсэн.

Тэрбээр алга болсон хоёр аппаратын нэгийг нь өөрийнхөө хувийн эмнэлэг болох “Бурам оюу” гэх нярайн эмнэлэгтээ ашигласан байж болзошгүй гэнэ. Учир нь тэрбээр нэг аппаратыг “Өргөө” амаржих газарт авчирч өгчээ.

Тус эмнэлгээс А.Оюунцэцэг нь нярайд нэн шаардлагатай шарлагын аппарат, ор, хайрцаг, бээлий зэргийг авч явсан гэдгийг сувилагч, асрагч нар шуурхай хурал дээрээ хэлжээ. Тиймээс тус газрын удирдлагууд хуралдаж түүнийг тасгийн эрхлэгчээр нь буулгаж, гурван сарын хугацаанд цалингийн 15 хувиар шийтгэжээ. Гэхдээ энэ шийтгэл нь хариуцсан тасгаас нь шарлагын аппарат тоног төхөөрөмж алга болгосон гэж шийтгэсэн болохоос өөрийг нь тоног төхөөрөмж хувийн эмнэлэгтээ ашигласны төлөө шийтгэсэн шийдвэр биш юм байна.

Харин авч явсан гэх нярайн шарлагын аппаратыг нь улсын эмнэлэгтээ буцаан авчруулжээ. “Бурам оюу” нярайн эмнэлэг нь 2008 онд байгуулагдсан бөгөөд Өргөө амаржих газрын зүүн талд байрладаг аж.

Нярайн шарлагын аппарат улсын эмнэлгүүд болон хувийн эмнэлгүүдэд хүрэлцээ муутай байдаг гэнэ. Зарим хувийн эмнэлгүүд шарлагын аппаратыг хоногийн 60 мянган төгрөгөөр түрээслэдэг гэх яриа ч байгаа юм. Тэгвэл баттай эх сурвалжийн хэлж буйгаар А.Оюунцэцэг эмч хувийн эмнэлэгтээ нярайн шарлагын аппаратыг гурван сар үнэ төлбөргүй ашигласан гэдгийг хэлж байна.

“Өргөө” амаржих газарт төрж байгаа нярай хүүхдүүдийн өмнүүр орж, өөрийн хувийн эмнэлэгтээ ашиг олох гэж нярайн шарлагын аппаратыг хувьдаа ашигласан байж болзошгүй гэх хэргийг хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн байгаа юм.

Тэгвэл уг асуудалд нэр холбогдоод байгаа А.Оюунцэцэг эмчтэй утсаар холбогдож тодруулахад мэдээллийг үгүйсгэв.

Тэрбээр “Гадуур гараад байгаа мэдээлэл огт үндэслэлгүй худлаа мэдээлэл. Би өөрөө ч учрыг нь ойлгоогүй, яагаад ийм мэдээлэл гадуур гарч миний нэр төрд халдаад байгааг ч мэдэхгүй байна. Би тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан нь үнэн. Би өөрөө цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн. Харин энэ хачин мэдээлэл тараагаад шарлагын аппарат алга болсон гэж яриад цагдаад шалгуулахаар хандсан хүмүүс өөрсдөө жинхэнэ холбогдогч нар байгаа байхгүй юу. Өөрсдөө худлаа яриад байгаа. Цагдаа шалгаж байгаа юм чинь учир начир нь олдох биз дээ.  

20 гаруй жил ажилласан газраасаа хулгай хийх сэтгэл надад байхгүй ээ. Нэг ч хоног энэ газраасаа хөндийрч үзээгүй хүн. Би хариуцсан тасгийнхаа юмыг юу гэж энэ тэнд аваачиж тавих билээ дээ. Авсан хулгайч нар нь өөрсдөө асуудал үүсгээд байгаа. Тэрийгээ л бусниулахгүй ийм яриа гаргаад байх шиг. Миний нэр төрд халдаж худлаа мэдээлэл тарааж, бичиж байгаа хүмүүсийг шүүхэд өгнө. Байгууллагаас ч мэдүүлэг авах байлгүй дээ” гэлээ.

Ийнхүү А.Оюунцэцэг эмчийн ярьснаар бол өөр хүмүүс холбоотой болж таарав. Ямартаа ч ямар хүмүүс нярайн шарлагын аппаратыг хулгайлж, хувьдаа ашиглаж, ашиг хонжоо олж байсан асуудлыг хуулийн байгууллага шалгаж тогтоох байх. Мөн алдагдсан гэх тоног төхөөрөмжүүдийг олж улсын эмнэлэгт нь буцаан өгөх биз ээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй