“ТУГАЛГАН” СҮХИЙН СЭЛЭМТ БҮЖИГ

2018-12-05

Улс төрчийн үг сүржин байх тусам худлаа байдаг гэдгийг У.Хүрэлсүхийн ам ажлын зөрүү харуулж байна. Шударга бусын хонгилд толгой хоргодож буй тэр харин тэрхүү хонгилоо нураах тун ч дургүй бололтой. Засгийн газрынх нь гишүүдийн тал нь Жижиг дунд үйлдвэрийн сангаас мөнгө авсан асуудалд хариуцлага тооцох гэсэн УИХ-ын өөдөөс улдан эсэргүүцэж, хулгайч нараа цээжээрээ хамгаалж үлдэв. Нэгэнт засаг нь үлдсэн тул түүнд “шударга ёс”-ыг тогтоож буй мэт жүжиглэхэд “туг тахих” үзүүлэнгийн зүйл хэрэгтэй. Тэр нь ЖДҮ-гээс туусан мөнгөөрөө нэг хоногийн 500 мянган төгрөгийн үнэтэй хүүхдийн сувилал нээж цулайтал баяжихаар сэтгэл шулуудсан Я.Содбаатарыг танхимаасаа явуулах байлаа.

Хамгийн хачирхалтай нь мөнөөх “сайн эр” хууль бус зүйл хийсэндээ огтхон ч гэмшсэнгүй. Өөрөө сайн дураараа өргөдөлөө өгч, сайдын ажлаасаа чөлөөлөгдөж байгаа гэж рекламдав. Бүр нэг зэвүү хүрэм. ЖИДҮ-чид хулгайлсан мөнгөө эргүүлээд өгч буйгаа, уучлал гуйсан дүр эсгэж зогсохоо, өргөдөлөө өгч сайдаасаа буух шийдвэрээ нэг л их сайн үйлс бүтээсэн мэтээр сурталчилж, буянтны дүрд тоглох нь эгдүүцэм. Энэ эргүү үйлдлээ тэгээд бас “эрийн хугархай”-н шинж гэж сурталдах. Ямар юмных нь эрийн хугархай байх вэ дээ. Бүр нэг хулгайлж, хулхидаж сурсан хүн хогнуудын л шалгарсан арга. ЖДҮ-гээс авсан мөнгөө эргүүлээд төлчихсөн гэж сагсалзах этгээдүүд  ард түмнийг бүр нэг тавлаад байх шиг. Банк бусаар эргэлдүүлж эргэлдүүлчихээд ердөө 3 хувиар бодож хүү төлсөн болоод тооцоо дуусна гэж тэд санасан бололтой. Тэгж санахаас ч аргагүй. Өмнөх Засгийн газраа унагахдаа өөрсдийнхөө кнопыг ЖИДҮ-чин тус бүр хэлэлцсэн юм шиг тус бүр 950 сая төгрөгөөр үнэлсэн нь нэгэнт үнэнд гүйцэгдсэн. Засаг унагаасан хөлсөндөө авсан авлига нь тэр болохоор буцааж төлөхөөс үнэндээ дургүй нь хүрч байгаа хөөрхийс. Гэхдээ ЖИДҮ-чид илчлэгдэж, эргүүлж төлж хохирсон энэ шархаа нөхөхийн тулд сая У.Хүрэлсүхийн засгийг ямар хөлсөөр авч үлдсэн ч юм билээ бүү мэд. Тэдэнд итгэх арга лав байхгүй.

Тавдугаар цахилгаан станц барих ажил таг болсон. Тавантолгойн цахилгаан станц бүр ч сураггүй болсон. Гэтэл эрчим хүч тасалдаж, ерээд оны харанхуй үеийг У.Хүрэлсүхийн үед л дахин үзэж байна. Төмөр зам барих ажил бүр дашийн шог. “Үйлдвэржилт 21-100” хөтөлбөрийг батлаад л цаасан дээр булшилчихсан. Зэс, ган хайлуулах үйлдвэрүүдийн тухай амлалт зэсэрсэн.

Хүссэн хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгохоос 7 тэрбумыг харамласан хэрнээ 70 тэрбумыг хуваагаад ЖИДҮ-дчихсэн. Утаа түгжрэлийг нэгэнт бууруулж чадахгүй гэдгээ мэдэрч бууж өгсөн учраас энэ хэл амыг түр зуур ч болов дарахын тулд хотын даргыг золигт гаргасан.

Одоо валютын ханшийн өсөлт, төгрөгийн үнэгүйдэл, эрчим хүчний хомсдол, шатахууны үнийн нэмэгдэл гээд бодит дайсантайгаа тэмцэж чадахгүй болонгуут иргэдийн эсэргүүцлээс айсан “Сүр Данзан” сэлэмт бүжиг бүжихчээн аядав. Байхгүй дайсныг байгаа мэтээр амилуулан үлгэр зохиож, баатарлагаар түүнтэйгээ тулалдана гэж хий хоосон сүржигнэв. Ажил нь явахгүй болохоор амар хялбар хулгай дээрмийн санаа цухалзуулж эхлэв. Тэр зах зээлийн зохицуулалт хийх замаар шатахууны үнийг буулгахын оронд шуудхан ШТС-уудыг дээрэмдэж авахыг илүүд үзэж байх шиг. Орд газруудыг, баялаг бүтээгчдийн компани аж ахуйн нэгжийг, бизнесменүүдийн хөрөнгийг хуугаар нь нийгэмчилж буцааж социализм, бүр фашизм байгуулахыг илт санаархах болсон нь ажиглагдана. Энэ янзаараа мөдхөн хувьчлалаар авсан хүмүүсийн малыг, орон сууцыг төрд авах хөдөлгөөн өрнүүлэх биз.

Ийм ком популист хэрнээ ЖИДҮ хулгайг ариун хэрэг мэт өмгөөлдөг энэ дүвчигнүүр Ерөнхий сайдаа эсэргүүцэн зогссоноороо Д.Цогзолмаа сайд харин ч бусдаас эрс ялгарч чадлаа. Одоо түүнийг өнөөх “тугалган сэлэмт” нь Засгийн газрыг огцруулах  үндэслэлд танхимынхаа эсрэг гарын үсэг  зурсан гэх үндэслэлээр огцруулах гэж буй. Харин Д.Цогзолмаа мөнөөх “тугалган” Сүхийн өөдөөс “Засаг чинь үлдчихлээ намайг аваад  үлдээч ээ гэдэг  үг хэлэхгүй” гэж эрсхэн хэлчихээд гараад ирж. Тэр танхимынхаа бусад гишүүд шиг ЖИДҮ-чин болоогүйнхээ золиосонд ийнхүү жийгдсэн ч толгой гудайсангүй. Харин ч У.Хүрэлсүхийн танхимын сайд нараас ёс зүйтэй гэдгээрээ, өөрийнхөө үзэл бодол, итгэл үнэмшилд үнэнч байж чадсанаараа ялгарч байна.

Өнөөдөр У.Хүрэлсүхийг тойрон хүрээлсэн долдой болгон Д.Цогзолмааг муулан эзэндээ тал олох гэж долооцгоож байгаа. Ёс зүйгүй, урвагч шарвагч хэмээн цоллож буй нь ойлгомжтой. Уг нь тэд өөрсдийнхөө эзнийг ямаршуухан ёс зүйтэй, ямар ядруухан жудагтай эр болохыг хэнээс ч илүү мэднэ. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр намаасаа нэр дэвшигчийн эсрэг улайм цайм ажиллаж, өрсөлдөгч талд үнэнч нохойн үүрэг гүйцэтгэж байсан тэр л намаасаа хөөгдөх болзлоо бүрэн хангасан юм шүү дээ.

Дараад нь өөрөө Шадар сайд нь байсан хэрнээ Засгийн газраа хөнтөрсөн өөдгүй урвагчийн дүрд тоглож байж Ерөнхий сайд болсон найгүй намтар түүнийх. Тэрний увайгүй явдлын дэргэд хулгайч засгаа сөрөн зогсож чадсан Д.Цогзолмаа зөв зүйл хийсэн.

Зөв шийдвэр, зөв сонголт өнөөдөр ялагдсан байж болох ч маргааш заавал ялалт дагуулж ирдэг нь үнэн хойно. Тэр цагт У.Хүрэлсүхийг шүүмжлэгчид нь биш өнөөгийн дагалдагчид нь л хамгийн ихээр дэвсэлж суух нь ч бас гашуун боловч гарцаагүй үнэн.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй