УИХ-ын гишүүн Д.Мурат чуулганы хуралдаандаа орж ирлээ

2018-11-30

УИХ-ын гишүүн Д.Мурат чуулганы хуралдаанд орж ирлээ. Ийнхүү чуулганы хуралдааны ирц 73 боллоо. Өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр "Ерөнхий сайд та чуулганы эндэр дээрээс надаас хууль бус зүйл битгий шаардаарай гэсэн. Гэтэл таны Засгийн газарт ажиллаж буй сайд нар зохион байгуулалттайгаар ЖДҮХС-гаас зээл авсан. Та ЖДҮХС-гаас зээл авсан сайд нараа ашиг сонирхлын зөрчилтэй шүү дээ. Чуулганы танхимаас гар гээд хэлчих зориг алга уу" гэлээ. 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

2018.11.30 11.24 цаг 

ЧУУЛГАН: Д.Лүндээжанцан гишүүн орж ирж 72 гишүүн хуралд оролцож байна

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан орж ирсэнээр 72 гишүүний ирцтэйгээр хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газрыг огцруулах эсэхийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат "УИХ-ын дарга өөрөө хурлаа удирдахгүй гээд буучихаад байна. Гэтэл ЖДҮ-чид яагаад өөрсдөө саналаараа буухгүй байгаа юм бэ. Т.Аюурсайхан, Ж.Энхбаяр нар монголын шударга үнэний дуу хоолой гэнэ лээ. Та хоёр өөрсдөө ЖДҮ-чид биздээ. Ж.Энхбаяраа чи хэдэн алтны уурхай зарсан билээ" гэлээ. 

2018.11.30 11 цаг 04 минут

ЧУУЛГАН: Г.Мөнхцэцэг, Д.Мурат, Б.Батзориг, Д.Лүндээжанцан нар чуулганы хуралдаанд ирээгүй байна

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанд 75 гишүүнээс 71 нь оролцож  94.7 хувийн ирцтэй хуралдаж байна.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Б.Батзориг, Д.Лүндээжанцан, Д.Мурат нар хуралдаандаа ирээгүй байна. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Г.Мөнхцэцэг, Б.Батзориг нар гадаадад яваа сурагтай. Харин Д.Мурат ямар шалтгаанаар ийнхүү хуралдаандаа орж ирээгүй нь тодорхойгүй байна.

Харин Д.Лүндээжанцан Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд оролцож байгаа юм.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй