В.Герасимов: Хамгийн амгалан тайван орон ч хэдхэн өдрийн дотор харгис хатуу тэмцэлийн тавцан болон хувирч...

2018-11-13

ОХУ-ын Зэвсэгт Хүчний Жанжин Штабын дарга, ОХУ-ын БХЯ-ны 1 дүгээр орлогч сайд, ОХУ-ын баатар, армийн генерал В.Герасимов: "Дайныг аль хэдийн зарлахаа больсон ба мөн нэгэнт эхэлсэн дайн ч гэсэн бидний мэдэх зааг хүрээнд явагдахаа больсон.
Хамгийн амгалан тайван улс орон хэдхэн сар, тэр ч байтугай хэдхэн өдрийн дотор харгис хатуу зэвсэгт тэмцлийн тавцан болон хувирч, гадаадын түрэмгийллийн (интервенция) золиос болж, хаос, хүмүүнлэгийн сүйрэл, иргэний дайны эргүүлэгт живж болохыг батлан харуулж байна.
“Дайны дүрэм” ч гэсэн орвонгоороо өөрчлөгдөв. Улс төрийн болон стратегийн зорилгодоо хүрэхэд цэргийн биш аргуудын гүйцэтгэх үүрэг өсч, энэ нь зарим тохиолдолд үр нөлөөгөөрөө зэвсгийн хүчийг хамаагүй их даван гарах болов.
Ашиглан буй тэмцлийн аргуудын гол анхаарал хүн амын эсэргүүцэгч чадавхийг оролцуулан хэрэгжүүлж буй улс төр, эдийн засаг, мэдээлэл, хүмүүнлэгийн болон бусад цэргийн бус арга хэмжээнд чиглэх болсон"... гэж мэдэгдэж байжээ.

Украйны жишээ:
Ухамсар бодлогогүй масс, Сошиал сүлжээ 2 нийлэхээрээ ямар уршигтайг 2014 оны Украйны жишээн дээрээс үзэж болно. “Оросууд бол хүний адаг” гээд л боссон. Босогчид жагсаал үймээнийхээ сээлфийг постолж, хэт субьектив тайлбар бичиж хөөргөсөөр байгаад Украйныг иргэний дайны хэмжээнд хүргээд, далимд нь Оросууд иргэдээ хамгаалах нэрээр цэрэг оруулж Кримийн хойг-г өөрийн газар нутаг хэмээн зарлаад авчихсан. Хар масс ч ор сураггүй болж үймээнд 80сая хүн амтай Украйн улс л хохирсон. Магадгүй эхнээсээ Украйны хар масс, сошиал сүлжээг ашиглаж хийсэн тусгай ажиллагаа ч байж мэдэх.

Бутаны жишээ:
Бутаны БНХАУ-тай хиллэдэг хотод хятад ажилчдыг Бутаны иргэд олноороо үзэн яддаг тул Хятадын иргэдийг энд тэндгүй гудманд зодож нүдээд эхэлсэн, эх орноосоо гарахыг шаардаж удаа дараа үймээн гаргадаг байсан. Удалгүй Хятадын танкууд хил даван орж ирээд 6 цэргийн баазаа улс дотор нь байгуулаад, дэлхий нийтэд “Бутанд эрх нь зөрчигдсөн хятад ажилчдыг хамгаалах зорилгоор хийж буй цэргийн үйл ажиллагаа” гэсэн тайлбар өгөөд ам тагалсан.

Ливийн жишээ:
Ливид иргэний дайн 2011 онд (Муаммар Кадафийн дэглэмийг эсэргүүцсэн жагсаал цуглаан нь эцэстээ иргэний дайн болж өргөжсөн) эхлэхээс өмнө нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 14192 ам.доллар, Боловсрол, анагаахын салбар үнэ төлбөргүй, байр орон сууцны ашиглалтын төлбөр, цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөр гэж үгүй, Нэг литр бензин 14 центийн үнэтэй дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт тивийнхээ улсуудын дунд хамгийн өндөрт тооцогдож байлаа. Харин өнөөдөр Ливээс жилд хэдэн арван мянгаараа дүрвэж, Ливид цагаачдыг боолчлохоор 400 ам.доллараар худалдаж буй бичлэгийг CNN агентлаг (2017онд) нийтэлжээ.

Ухамсар бодлогогүй олон нийтийн үйлдэл буруу эргэж, улс орныг сүйрүүлж болдог жишээг үүнээс ч олныг тоочиж болохоор байна даа.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй