Гартаа хүний өтгөн барьсан Билл Гейтс

2018-11-07

Хятадын нийслэл Бээжин хотноо жорлонгийн хүрэлцээ, ариун цэврийн өрөөний ирээдүйн чиг хандлагын тодорхойлох олон улсын форум болж “Microsoft” компанийг үндэслэгч Билл Гейтс үг хэлжээ. АНУ-ын тэрбумтан Билл Гейтс шилэнд хийсэн хүний өтгөн гартаа барьсаар тайзнаа гарч ирсэн нь олны анхаарлыг ихээр татсан байна. Хөгжиж буй орнуудад тулгардаг бэрхшээлүүдийн нэг нь жорлон буюу ариун цэврийн өрөөний хүрэлцээ юм. Жорлонгийн хүрэлцээ нь хүн амын өвчлөл, хүнс тэжээл болон үхэлтэй холбоотой гэдгийг Билл Гейтс онцолжээ. Дэлхийн хүн амын талаас илүү хувь нь тохь тухтай, цэвэр ариун жорлон ашиглаж чадахгүй байна. “Ариун цэврийн өрөөний асуудал хүний анхдагч хэрэгцээ болох идэхтэй холбоотой. Тиймээс та бүхэн энэ асуудалд онцгой анхаарал хандуулах ёстой” гэж тэрбээр ярьжээ. Тэрбээр Мягмар гаригт Бээжин хотноо болсон шинэчлэн сайжруулсан бохирын тоноглолын үзэсгэлэнд хямд өртөгтэй, хялбаршуулсан бүтээгдэхүүнээ танилцуулсан нь энэ байв. Билл Гейтс өмнө нь ямар нэгэн өвчний эсрэг олон нийтийн анхаарлыг татахдаа энэ мэт гайхширал төрүүлсэн аргыг хэрэглэдэг байв.

Билл Гейтс өнгөрсөн хугацаанд олон сая хүний ариун цэврийн хэрэглээ, эрүүл мэндийг сайжруулахад Хятад улс нь том дэвшил гаргасан гэдгийг онцолсон байна. Дэлхийн хоёр дахь том эдийн засагтай орон Хятад улс аялал жуулчлалаа хөгжүүлж, амьдрах орчин нөхцөлөө сайжруулахын тулд “жорлонгийн хувьсгал” өрнүүлсэн. Энэ нь Хятадын дарга Ши Жиньпиний санаачилсан кампанит ажил байв. Хятадын Засгийн газар "Жорлонгийн хувьсгал"-ыг 2015 онд орон даяар эхлүүлэн 2017 он гэхэд 33,000 нийтийн ариун цэврийн газрыг нэмж, 24,000 ариун цэврийн өрөөг шинэчилсэн аж.

Хятад улс нь 2019 оны аравдугаар сарын 2-ны өдөр гэхэд улс даяараа ил бие засдаггүй, гараараа өтгөн ялгадсаа арчдаггүй улс болохын тулд 60 сая жорлон барьж байгуулахаар төлөвлөжээ. НҮБ-ын Хүүхдийн сангийн судалгаагаар дэлхий дахинаа 2,6 тэрбум хүн ил задгай бие засахаас өөр сонголтгүй байдаг аж. Түүнчлэн эдийн засгаараа Хятадтай өрсөлддөг Энэтхэг улсад ч 00-ын хүртээмж тулгамдсан асуудал. Тухайлбал, өнгөрсөн онд нөхөр нь гэртээ ариун цэврийн өрөө бариагүй гэх шалтгаанаар нэгэн энэтхэг эмэгтэйг гэрлэлтээ цуцлуулахыг шүүх зөвшөөрчээ. Энэтхэгт 2014 оны байдлаар хагас тэрбум гаруй хүн ил задгай бие засдаг байсан бол одоо энэ тоо 150 сая хүрэхгүй болж буурсан гэж засгийн газраас нь мэдээлжээ. Тус улсын Засгийн газар 2019 он гэхэд өрх бүрийг ариун цэврийн байгууламжтай болгох зорилт дэвшүүлээд байгаа хэдий ч энэ зорилтод хүрэхэд төдийлөн ахиц дэвшил гарахгүй байгаа аж.

Харин манай Монгол Улсын хувьд 2014 оны статистик мэдээгээр Улаанбаатар хотод ойролцоогоор  200 мянга гаруй нүхэн жорлон, 140 мянган угаадасны нүх байна. Гэр хорооллын 90 орчим хувь нь  ил задгай жорлон ашиглаж байгаа учраас  хөрсний, улмаар хөрсөөр нэвчин усны бохирдлын гол шалтгаан болж байна гэсэн судалгааны дүн гарсан. Үүний зэрэгцээ төв цэвэрлэх байгууламжийн эхүүн үнэр сүүлийн хэдэн жил оршин суугчдыг тарчлааж байна. Нийслэл хотынхны 50 гаруй жил хуримтлагдсан хур ялгадас, лагийг цэвэрлэх технологигүй явж ирснээс өнөөгийн нөхцөл байдал үүсээд буй. Төв цэвэрлэх байгууламжийг 1964 онд ашиглалтад оруулжээ. Хоногт 160-190 мянган метр куб ахуйн болон үйлдвэрийн бохир ус хүлээн авч цэвэрлэдэг газар. Гэвч лаг боловсруулах байгууламжгүй учир хоногт 1000-1200 метр куб нойтон лагийг ил талбайд хатаадаг ажээ. Эндээс 900 мянган метр куб лаг хуримтлагдан байгаль орчин, агаар, хөрс бохирдуулж, иргэдийн эрүүл мэндэд ноцтой нөлөөлсөөр иржээ. Харин сүүлийн үед төв цэвэрлэх байгууламжид хуримтлагдсан лагийг боловсруулж хийн түлш гаргаж авах төсөл яригдах болсон.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй