Форд Байдутай хамтран Хятадад жолоочгүй автомашин туршина

2018-11-02

АНУ-ын автомашин үйлдвэрлэгч Форд Хятадын интернет компани Байду нар ийнхүү хамтрах болсноо өчигдөр олон нийтэд мэдэгдэв. Тодруулбал тэд энэ оны сүүлээр Бээжинд өөрсдийн бүтээсэн жолоочгүй автомашинаа турших юм байна.

Энэхүү хамтын ажиллагааныхаа тухайд Байдугийн талаас “Энэ төсөл бидний технологийн мэдлэг, Фордын автомашин үйлдвэрлэх туршлага хоёрыг нэгтгэнэ” гэжээ.

Форд дэлхийд хамгийн том, автомашины зах зээл болох Хятадад жолоочгүй машин хөгжүүлэх зорилгоор нэвтэрч буй отгон компани билээ. 2018 оны эхэнд Шанхай хотод Гүүглийн Waymo энэ төрлийн бизнесээ эхлүүлсэн байдаг. Түүнчлэн Мерседес Бензийг эзэмшдэг Daimler AG Бээжинд жолоочгүй автомашин турших албан ёсны эрх авсан хамгийн анхны гадаад компани болсноо өнгөрсөн зун зарласан юм.

Одоогоор Форд өөрсдийн машиндаа Байдугийн хөгжүүлсэн автомат жолоодлогын Apollo системийг суурилуулсан байгаа бөгөөд энэхүү загварыг удахгүй зам дээр туршиж үзэх аж. Харин ирээдүйн хоёр жилд цар хүрээгээ тэлж Хятадын бусад хотуудад турших төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Энэхүү хамтын ажиллагаанаас гадна хоёр компани хоёул тус бүрдээ автомат жолоодлоготой машиныг туршсаар байгаа юм. Байду өнгөрсөн 3-р сард хөдөлгөөн багатай замд энэ төрлийн машиныг турших зөвшөөрөл авсан байдаг. Харин Форд одоогоор өөрсдийн бүтээсэн автомат жолоодлоготой машинаа Миами хотод туршиж байгаа бөгөөд ирэх онд Вашингтон хотод туршихаар төлөвлөжээ.

Эх сурвалж.cnn.com

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй