2018-11-01
Дэлхийн хамгийн өндөр хөшөөг Энэтхэгийн Гужарат мужид босгожээ. Энэхүү хөшөө нь тус улсын үндэсний баатар, Энэтхэгийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Сардар Пателийн хөшөө аж.
Тэрбээр мөн тус улсын Үндсэн хуулийг бичилцэж, Энэтхэгийн мужуудыг нэгтгэсэн гавьяатай юм. Үүнээс үүдэн хөшөөнд "Эв нэгдлийн хөшөө" гэсэн нэр өгчээ.
Тус хөшөө нь 182 метрийн өндөртэй бөгөөд Нью-Йоркийн Эрх чөлөөний хөшөөнөөс гурав дахин өндөр аж. Хэрвээ хоёр хөшөөг зэрэгцүүлбэл Эрх чөлөөний хөшөө Сардар Пателийн хөшөөний өвдөг хавьцаа очих гэнэ.
Өнөөдрийг хүртэл дэлхийн хамгийн өндөр хөшөө нь Мьянмар дахь 116 метрийн өндөртэй Буддын хөшөө байсан юм.
Сардар Пателийн хөшөөг ойролцоогоор таван жилийн өмнө барьж эхэлсэн бөгөөд 3500 гаруй хүн оролцсон байна. Нийт 430 сая долларын өртөгтэй боссон уг байгууламж дотор хоёр цахилгаан шат суурилуулжээ.
Эх сурвалж: CNN
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд