Трамп сонгууль хүртэлх долоо хоногт 11 мужид 11 цуглаан хийхээр төлөвлөж байна

2018-10-31

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ирэх сарын 6-нд болох завсрын сонгуулийн өмнө бүгд найрамдах намаас нэр дэвшигчдийг дэмжих үүднээс нэмж 11 цуглаан хийхээр төлөвлөж байна. Трамп маргааш Флорида мужид, 11-н сарын 1-нд Миссурид, 2-нд баруун Виржин болон Индианад, 3-нд Монтана болон дахиад Флоридад, 4-нд Жоржиа болон Теннесид, эцэст нь энэ сарын 5-нд Огайо, Индиана, дахиад Миссури мужид цуглаан хийхнээ.

Трампын очихоор төлөвлөсөн эдгээр мужуудад Сенатын сонгуулийн төлөө шаргуу өрсөлдөөн өрнөж байгаа. Жишээлбэл: Флорида мужид ардчилсан намын гишүүн сенатч, сансарын нисэгч асан Билл Нельсонтой бүгд найрамдах намын гишүүн Рик Скотт өрсөлдөж байгаа бөгөөд эндээс Нельсон сонгогдох магадлал өндөр байгаа юм байна. Миссурид л гэхэд ардчилсан намын гишүүн сенатч Клэр Маккаскилл мужийн ерөнхий прокурор Жош Хоулитай өрсөлдөж байна, энд 2 нэр дэвшигчийн сонгогдох магадлал ижил тэнцүү байна. Трампын нэр хүнд сонгуулийн явцад шууд утгаар нөлөөлж болох газрууд бас байна, тухайлбал баруун Виржин мужид ардчилсан намын нэр дэвшигч Жо Манчин өрсөлдөгчөөсөө түрүүнд явж байгаа бол Трамп өөрийн нэр хүнддээ тулгуурлан бүгд найрамдах намаас нэр дэвшигч Патрик Моррисд дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байна.

Трамп 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулиар баруун Виржин мужид Хилари Клинтоныг 38 хувийн саналын давуугаар ялж байсан. АНУ-д ирэх сарын 6-нд сонгууль болно, энэ сонгуулийг завсрын гэж нэрлэдэг, яагаад ийнхүү нэрлэсэн бэ? гэвэл засгийн эрх барьж байгаа ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа яг дундаа орсон үед болдогийн хувьд завсрын гэх нэр авсан юм.

Энэ сонгуулиар төлөөлөгчдийн танхимын бүх 435 депутатыг, Сенатын танхимын 100 сенатчийн 35-ыг нь, дээрээс нь 39 муж, газар нутгийн захирагчийг сонгоно. Сенатад бүгд найрамдахчууд өрсөлдөгчөөсөө нэг саналаар давуу, иймээс тэд хяналтаа алдахгүйн төлөө, болж өгвөл саналаа нэмэхийн төлөө тэмцэж байна.

Эх сурвалж: MNB.MN

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй