Ч.Чамин-Эрдэнэ амиа хорлосон гэх дүгнэлттэй санал нийлэхгүй гэв

2018-10-29

“Mongolia’s Next Top Model /MNTM/  нэвтрүүлгийн шилдэг оролцогчдын нэг  байсан загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ аравдугаар сарын 24-нд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Энхтайваны гүүрний зүүн талд орших KH apartment хотхоноос унаж нас барсан байдалтай олдсон гэж Цагдаагийн байгууллага мэдээлсэн.  Хэргийн газарт үзлэг шалгалт хийсэн цагдаа нар урьдчилсан байдлаар гаднын нөлөөгүй, амиа хорлосон байж болзошгүй гэсэн анхны дүгнэлт гаргаад байгаа аж.

Талийгаачийн гэр бүлийнхэн дээрх дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа бөгөөд “Гэрээсээ шөнө найзтайгаа хальт уулзаад ирье гээд гэрээсээ гарсан дүү маань зэрэмдэглэсэн байдалтай хөл бас дотор эрхтэн нь гэмтсэн байдалтай байрныхаа урдаас олдсон. Энэ бүхнийг харсан ээж нь эмнэлэгт байна. Цагдаа нар амиа хорлолт гэж хэлээд хэргийг хаах дэрээ тулсан. Үүний ард ямар хүн байгааг нь мэдэж байгаа ч хэлж чадахгүй байгаа гэрийнхнийг нь хараад үнэхээр санаа зовж байна” хэмээн талийгаачийн хамаатны эгч нь цахим хуудаснаа бичжээ.

Мөн талийгаач Ч.Чамин-Эрдэнийн эмээ нь түүнийг бусдад хүчиндүүлсэн байж болзошгүй. Бүх шинжилгээг хийлгэнэ гэдгээ цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна.

“MNTM” шоу нэвтрүүлгийн бичлэг наймдугаар сарын 22-ны өдрөөс аравдугаар сарын 1-ний өдөр хүртэл үргэлжилж дууссан бөгөөд нэвтрүүлгийн ялагч тодрох финалын дугаар хүртэлх хугацаанд оролцогчид түр  гэртээ харьсан байжээ. Энэ үед дээрх харамсалтай хэрэг гарсан байна. Талийгаачийн өөр нэг хамаатны хүний хэлснээр “Миний дүү амиа хорлох хүн биш. Их зовж нас барсан. Хэрэгтнийг заавал олно” гэв.

Талийгаач  Ч.Чамин-Эрдэнийн үхэлд нийгэм бүхэлдээ цочирдоод буй. Түүний үхэлд томоохон хүмүүсийн хүүхдүүд холбоотой учраас хэргийг хав дарах гэж үзэж байна  гэсэн хардалт нийгэмд байна.  Бүр “MNTM” шоу нэвтрүүлгийн охид шагналын мөнгөний төлөө нэгнийхээ аминд хүрлээ гэх яриа  хүртэл сонсогдох болов.  Энэ асуудалд “MNTM” шоу  нэвтрүүлгийн шүүгч Нор Дагва  дараах мэдэгдлийг өчигдөр /2018.10.28/  гаргасан байна. Тус мэдэгдэлд “Талийгаач Ч.Чамин-Эрдэнийн үхлийн талаар хууль хяналтын байгууллага шалгаж, учир шалтгааныг тогтоож, мэдэгдэл хийгээгүй байхад ам уралдан мэдэмхийрч, өөрсдөө таамаглан, ямар ч баримт нотолгоогүй мэдээллийг хөөрөгдөж, хувийн шоу хийж байгаа үйлдэл хэрээс хэтэрч байгаатай холбоотойгоор энэхүү мэдэгдлийг хийж байна. MNTM 2 нэвтрүүлгийн баг хамт олон, оролцогч охид нийт Монголын Загварын ертөнцийн хүрээнд ижилдэн дассан эрхэм найз, дүү, эгч, модель, эрхэм дотнын хүндтэй хүн байсан юм.

Бид талийгаачаа цаг бусаар харамсалтайгаар алдаад өр зүрх өмөрч, сэмэрч хэнээс ч илүүтэйгээр харуусан халаглаж гашуудан сууна.  Бидэнд тохиосон энэ их уй гашууг далимдуулан MNTM нэвтрүүлгийн нэр төрд санаатайгаар халдах гэсэн, мөн гэм зэмгүй цэцэг шиг оролцогч охидыг маань элдвээр хардаж, талийгаачийн үхэлд буруутгаж, гүтгэн доромжилж, үзэгчдийг хооронд нь талцуулан хэрэлдүүлж, нийт ард иргэдийн тархийг ямар ч баримтгүй мэдээллээр угааж байгааг нэвтрүүлгийн хөтлөгч, шүүгч, зааварлагч багш, мэргэжил нэгт загвар өмсөгч эгч хүний хувьд өөрийнхөө байр суурь, бодлоо илэрхийлэхээс өөр аргагүй байдалд хүрлээ. Тиймээс манай нэвтрүүлгийн үлдсэн оролцогчид энэ болсон явдалтай ямар ч хамааралгүй, гэм зэмгүй айлын жаахан цэцэг цэврүү шиг охидыг ямар нэгэн байдлаар гүтгэж доромжлон сэтгэл санааны дарамт үзүүлэхгүй байхыг хувийн зүгээс хичээнгүйлэн хүсэж байна гэжээ.

Түүнийг амиа хорлосон уу эсвэл гаднын нөлөөтэй амиа алдсан уу гэдгийг шүүх эмнэлгийн дүгнэлт 21 хоногийн дараа  эцэслэн тогтоох юм.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Тарваган тахлын эсрэг дархлаажуулалт ирэх долоо хоногт орон даяар эхэлнэ
ЗГ: Хөх хот дахь Ерөнхий консулыг эгүүлэн татлаа
NASA-гийн судлах дараагийн сансрын биет нь Санчир гарагийн дагуул Титан байна
“Их 20”-ийн уулзалтын гол дүрүүд
Хөшигийн хөндийн нисэх буудлын менежментийн төслийг Монгол, Японы хамтарсан компани концессоор хэрэгжүүлэхээр боллоо
З.Орхонсүрэн: Цаг алдсаны улмаас хутгалуулсан иргэн цус алдаж, ухаан балартсан байсан
Хүүхдэд өгч болохгүй хориотой эмийн жагсаалт
Залуусыг буруу зүйлд уриалж буй шинэ цагийн ХИП ХОП
Үсчин, гоо сайхны газрууд хэрэглэсэн багажаа халдваргүйжүүлдэггүй зөрчил нийтлэг илэрчээ
Мадурогийн амийг хорлох хуйвалдааныг илрүүлснээ Венесуэлийн засгийн газар зарлажээ
Европ тивд хагас тонн жинтэй шувуу хүмүүстэй зэрэгцэн амьдарч байсныг эрдэмтэд баталжээ
Ж.Ганхуяг: Гарцын тэмдэглэгээг тодотгохын тулд шар хаалгануудыг байрлуулсан
Монголд хар тамхи байнга хэрэглэдэг 708 хүн байна
Наадмын түүхийг гажуудуулсан алдас буюу баримтат үнэн оршвой
Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлыг Монгол улсад зохион байгуулахаар болов
Европын амьтны хүрээлэнгүүдэд төрсөн хирснүүдийг Руанда руу шилжүүлжээ
Виктория Бекхэм нууцаа ”задаллаа”
"Ираны эсрэг АНУ-ын хоригууд бол эдийн засгийн терроризм"
Улсын төсвийн 1.8 тэрбумын хөрөнгө оруулалтаар баригдсан цэцэрлэг ашиглалтад орж амжаагүй байхдаа НУРЖЭЭ
Зимбабве улс зэрлэг заан экспортлох хүсэлтэй байна