Лэйсестер Сити клубын эзэн нисдэг тэрэгний ослоор амиа алджээ

2018-10-29

Бямба гарагийн орой Английн Лэйсестер хотын Кинг Пауэр стадионы зогсоолоос нисдэг тэрэг хөөрөхдөө осолдож, дотор нь явсан хүмүүс амь үрэгдсэн юм.

Тэгвэл тэдний дотор Премьер Лигийн Лэйсестер Сити хөлбөмбөгийн клубын эзэн Вичай Сриваддханапрабха байсныг саяхан клубын захиргаа анх удаа зарлалаа.

Нисдэг тэргэнд түүнээс гадна клубын хоёр ажилтан, нисгэгч, зорчигч нийтдээ таван хүн байжээ.

Зорчигчоор явсан Роза Лэхович нь нисгэгч Эрик Свафферын эхнэр, мөн мэргэжлийн нисгэгч байсан байна. Клубын мэдэгдэлд сайн удирдагчаа алдсанд харамсан гашуудаж байгаагаа илэрхийлжээ.

Лэйсестер Сити клубын тамирчид мөн эмгэнэлээ илэрхийлцгээж, тус клубын стадион болох Кинг Пауэрын гадна хүмүүс олон зуун баглаа цэцэг тавьж, эмгэнэн гашуудсаар байна.

Английн Премьер Лигийн удирдлага, Парис Сэн Жермайн, Интер Милан, Уэст Хэм Юнайтэд, Тоттенхэм Хотспур, Ноттинхэм Форэст, Суонси Сити клубууд эмгэнэлээ илэрхийлжээ.

Тайландын хамгийн баян хүмүүсийн нэгт тооцогддог Вичай 2010 онд Лэйсестер Сити клубыг худалдан авч, үүнээс зургаан жилийн дараа Премьер Лигийн аварга болгосон нь Английн хөлбөмбөгийн түүхэнд бичигдэх томоохон амжилт болсон юм.

60 нас хүрээд байсан Вичай багийнхаа тоглолтын дараа нисэх онгоцны буудалд хүрч, тэндээсээ Тайланд руу нисэхээр төлөвлөөд байжээ.

Лэйсестер хотын цагдаа нисдэг тэрэгний ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй