"Дэлхийн мисс-2018"-д оролцох Э.Энхриймаа хүмүүнлэгийн төсөл эхлүүлжээ

2018-10-17

"Дэлхийн мисс-2018"-д эх орноо төлөөлөн оролцох Э.Энхриймаа Монгол Улсад тулгамдаад байгаа эрүүл мэндийн асуудлыг хөндөж “Сүрьеэгүй Монгол (END TB)” хүмүүнлэгийн төслийг санаачлан эхлүүлжээ.

Манай улс сүрьеэгийн дарамтаар Номхон далайн баруун бүсийн өвчлөл өндөртэй орны тоонд орж байна. Жил бүр 4,000 хүн сүрьеэгээр өвчилдөг. 200 орчим хүн сүрьеэгээр нас бардаг. Өвчлөлийн 65 хувийг ид хийж бүтээх 15-44 насны залуус эзэлж, өвчтнүүдийн тал хувь нь ажилгүй, 70 хувь нь амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой байгаа аж. Иймээс өөрийнхөө хувь нэмрийг бага ч болов оруулахаар шийджээ.

Тэрбээр төслийн хүрээнд хийж байгаа ажлуудаа танилцуулсан юм.

  1. Дунд сургуулийн сурагчдын дунд “СҮРЬЕЭГҮЙ ГЭР БҮЛ” сэдэвт зураг зуруулж, олон нийтийн газарт үзэсгэлэн гаргана.
  2. Олон нийтийн дунд “10 төгрөг” аян өрнүүлж, хандив цуглуулж, сайн дурын сан байгуулж, явуулын болон дансаар хандивын үйл ажиллагааг зохион байгуулж байна.
  3. Сүрьеэгээр эмчлүүлж байгаа өвчтөнд зориулж 8 сая төгрөгийн нэмэлт тэжээл, витамин, элэг хамгаалах бэлдмэлийг Халдварт өвчин судлалын үндэсний төв болон Орхон аймаг дахь  бүсийн оношлогооны төвд хүлээлгэн өглөө. 

    Сүрьеэгийн эм тариа нь маш хүчтэй учир өвчтөн дүлийрэх, үе мөчинд нь өөрчлөлт орох, элэг нь өвчлөх зэрэг маш их хүндрэлтэй байдаг байна. Тиймээс энэ хүмүүст нэмэлт тэжээл, витамин, элэг хамгаалах бэлдмэл зайлшгүй хэрэглэх шаардлагатай боловч санхүүгийн хүндрэл бэрхшээлийн улмаас өвчтөнүүд тэр бүр хэрэглэж чаддаггүй ажээ.

  4. Сүрьеэ өвчний улмаас гэр бүлээрээ зовж байгаа нэгэн өрх айлд гэрийн дулаалга, өвлийн хувцас, нүүрс түлээ, хоол хүнс гээд 2,2 сая төгрөгний тусламж үзүүлсэн. Гэрийн эзэн нь хорвоог орхиж, ээжийнх нь өвчин нь хүндэрч эмнэлэгт 1 жил гаруй хугацаанд эмчлэгдэж байгаа. Том хүү нь сүрьеэ өвчин тусаад эдгэрсэн боловч эхнэр хүүхэд нь орхиж салсан, мөн хүнд өвчний улмаас ажил хийх чадваргүй болжээ. Өвчтэй дүүтэйгээ орлого, мөнгө, хоол тэжээл байхгүй энэ айлын нөхцөл байдал сүрьеэ өвчтэй олон гэр бүлтэй адилхан байна. 
  5. “СҮРЬЕЭГҮЙ МОНГОЛ”  төсөлд засгийн газар болон шийдвэр гаргаж бодлого тодорхойлогч хүмүүсийг идэвхжүүлж, албан ёсоор засаг захиргааны нэгжийг оролцуулахаар албан бичгийг хүргүүлээд байна.
  6. Олон нийтэд зориулсан Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх танин мэдэхүйн видео шторкийг хийж, хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамтран цацаж байршуулж байна.
  7. “СҮРЬЕЭГҮЙ МОНГОЛ” төслийн сайн дурын аяныг УБ хотын хэмжээнд саначлан зохион байгуулах зорилгоор нийслэлийн бүх дүүрэгт албан бичиг хүргүүлсэн бөгөөд 2018 оны 10-р сарын 15-ны өдөр Баянгол  дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх залуучуудын зөвлөх хорооны салбар зөвлөлийн гишүүдийнхээ оролцоо хамтын ажиллагааг хангаж, оролцохоор болж уулзалт зохион байгууллаа. Уг уулзалтанд БГД-ийн иргэний танхимын хэлтсийн дарга М.Лхагвасүрэн, зохион байгуулалт үйл ажиллагааны хэлтсийн дарга Т.Энхтайван нар үг хэлж хамтын ажиллагааг эхлүүлсэн юм. Цаашид “СҮРЬЕЭГҮЙ МОНГОЛ” сайн дурын төслийн аяныг нийслэлийн бүх дүүргүүдээр үргэлжлүүлнэ. 

Э.Энхриймаагийн тухайд

Авьяас билэг, гоо үзэсгэлэн, эрдэм оюунаараа бүсгүйчүүдээс манлайлсан Э.Энхриймаа Санхүү эдийн засгийн их сургуулийн олон улсын нягтлан бодогч мэргэжлээр удахгүй төгсөнө. Орос 14-р дунд сургуулийг дүүргэж, улмаар орос, англи хэлийг бүрэн төгс эзэмшсэн. 

  • 2013 онд Берлин хотод зохион байгуулагдсан Ломоносовын нэрэмжит бүх оросын математикийн олимпиадад алт
  • 2014 онд Орос сургуулиудын математикийн  олимпиадад 1-р байр эзэлж амжилт үзүүлжээ.

Бадмингтон спортын улсын 2-р зэрэг, 2018 онд МЗХ-ны “Шилдэг залуу”-аар шалгарсан. Мөн оюуны өмчийн газарт шинэ, шилдэг бүтээлээ баталгаажуулахаар ажиллаж байна.

Дэлхий ертөнцийн хамгийн авьяаслаг, үзэсгэлэнт бүсгүйчүүдийг 68 дахь удаагаа тодруулах гэж буй "Miss World 2018" тэмцээний финалын шатны шалгаруулалт 12 дугаар сарын 8-ны өдөр БНХАУ-ын Саньяа хотноо болох юм.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Д.Оюунхорол: Надад зуслангийн ойролцоо эзэмшдэг газар байхгүй
Хамгийн сүүлд Африкаас Америк руу боол тээвэрлэж ирсэн хөлгийн үлдэгдлийг олжээ
Ичиножо А.Ичинноров эрсдэлтэй шийдвэр гаргалаа
Сурагчдын зуны амралтын хуваарь
Хятад яагаад өрнөдийг дагахыг хүсдэггүй вэ
"Мобиком" корпорацийн удирдлагуудыг АТГ шалгаж эхэллээ
Б.Хурцын цагдан хорих хугацааг сунгах саналаас татгалзсан шийдвэр гаргалаа
"Гэр бүл, хүүхдэд ээлтэй эрх зүйн орчныг бүрдүүлэх нь"
Ё.Баатарбилэг: Ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйч ажиллуулах шаардлагатай
Танилц: 2019-2020 онд нийслэлд хийгдэх бүтээн байгуулалтууд
Хүүхдүүд олноороо ДОХ-ын халдвар авчээ
Яармагийн гүүрийн замын хөдөлгөөнийг нээлээ
Дулааны шугам сүлжээнд их засвар хийх тул байгууллага, иргэдийн анхаарах ёстой зургаан зөвлөмж
МАН-ынхан энэ сарын 28-нд нэр дэвшигчээ тодруулна
Сонгуулийн дүнг зарласны дараа Индонезид мөргөлдөөн гарснаас 6 хүн амиа алдлаа
Мах үнэтэй хэдий ч олдоц нь хомс байна
Цэргийн бэлтгэл сургалт явагдаж байна
Өмнөд Солонгост ажлын дөрвөн өдөртэй долоо хоногийг туршиж эхэлжээ
Ерөнхий сайд хүсэлтээ гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгохыг үүрэг болгов
Дугаарын хязгаарлалтын бүсчлэлийг өнөөдрөөс эхлэн багасгасан тойргоор мөрдөхөөр боллоо