Үргэлжлүүлэн хорих хүсэлт ирээгүй учир МТ-гийн Р.Ганзоригийг суллажээ

2018-10-10

ЭЦГ-аас хойшлуулшгүй ажиллагаа явуулан “Магнай трейд” компанийн захирал Р.Ганзоригийг хүүгийнх нь хамт энэ сарын 8-нд баривчилсан билээ. 

Харин өнөөдөр тэднийг сулласан тухай Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн мэдээллээ. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд тухайн этгээдийг хойшлуулшгүйгээр баривчилсан тохиолдолд 48 цагийн дотор үргэлжлүүлэн хорих эсэх хүсэлтийг прокуророос шүүхэд гарган шийдвэрлүүлэхээр заасан байдаг.

Энэ дагуу Р.Ганзоригийг хүүгийнх нь хамт баривчилан хорьсноос хойш 48 цаг өнгөрсөн ч үргэлжлүүлэн хорих, эсэх хүсэлтээ прокурор шүүхэд гаргаагүй байна.

Харин тэднийг сулласны дараа үргэлжлүүлэн хорих хүсэлтээ цагдаа, прокуророор дамжуулж шүүхэд өгчээ. Тиймээс одоогоор Р.Ганзориг нарыг үргэлжлүүлэх хорих эсэхийг шийдвэрлэх шүүх хуралдаан товлогдоогүй байна.  

Дашрамд дурдахад, шатахуун импортлогч “Магнай трейд” компанийн захирал Р.Ганзоригийг үгсэн хуйвалдаж бензиний үнэ нэмсэн, “Жаст” группын захирал Ш.Батхүүтэй холбоотой цагдан хорьсон гэх мэдээлэл цацагдаад байсан. 

Энэ талаар эх сурвалжаас тодруулахад Р.Ганзоригийг “Жаст” групптэй холбоотой асуудлаар баривчилсан нь үнэн. Гэхдээ тус группын захирал Ш.Батхүү болон “Эрдэнэт” үйлдвэрийн хооронд үүссэн асуудалтай огт холбоогүй гэсэн юм. 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй