"ДЦС IV", СХД-ийн 112 дугаар цэцэрлэгийнхэн давснаас татгалзжээ

2018-10-08

“Max маркет”, “Номадс”, “Бродвей” зэрэг байгууллага бүтээгдэхүүнийхээ давсны агууламжийг бууруулжээ.

Хүн хоногт дунджаар таваас зургаан грамм давс хэрэглэхэд тохиромжтой гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөсөн байдаг. Гэвч манай улсын иргэдийн давсны хэрэглээ энэ тооноос 2.5 дахин их буюу 11.5 грамм байгааг судалгаагаар тогтоосон. Давсны хэрэглээ тухайн орон нутгийн онцлог, амьдралын хэв маягаас шалтгаалан бүс бүр өөр байдаг байна. Тухайлбал,Увс, Ховд, Баян-Өлгий аймагт нэг хүн хоногт 15 грамм давс хэрэглэдэг бол Дорнод, Сүхбаатар аймагт 7.7 грамм байгаа аж. Тиймээс манай улсын хүн амын давсны хэрэглээг бууруулах шаардлагатайг судлаачид хэлж байна.

Энэ хүрээнд ХХААХҮЯ, ЭМЯ, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Хүнсчдийн холбоо хамтран “Давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжье” арга хэмжээг хоёрдугаар сараас эхлэн хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар болсон. Арга хэмжээний эхний шатанд “Max маркет”, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, БГД-ийн 57, 94, СХД-ийн 112, 226, 101 дүгээр цэцэрлэг, “Номадс” болон “Бродвэй” сүлжээ ресторан, “ДЦС IV” ТӨХК-ийн “Эрчим” зоогийн газар гэх мэт 11 аж ахуйн нэгж хамрагдсан байна.

Эдгээр аж ахуйн нэгжүүдэд төрийн болон төрийн бус байгууллагаас давсны агууламжийг бууруулах чиглэлээр сургалт зохион байгуулж, хоол болон бүтээгдэхүүнийхэн дээжийг лабораторид шинжилж давсны агууламжийг тодорхойлсон байна. Үүний үр дүнд тус аж ахуйн нэгжүүд давсны хэрэглээгээ тодорхой хэмжээгээр бууруулжээ. Тухайлбал, “ДЦС IV" ТӨХК-ийн “Эрчим” зоогийн газар нь 10 төрлийн шөлтэй хоол, эмчилгээний хоол, сүүтэй цайндаа давс хэрэглэхээ больсон байна.

Станцын  1,500 гаруй ажилчид эхэндээ нэмэлт давс хэрэглэдэг байсан бол одоо давсгүй хоол идэж хэвшсэн талаар зохион байгуулагчид хэллээ. СХД-ийн 112 дугаар цэцэрлэг хоолонд хийх давсны хэмжээгээ нэг граммаар багасгахад хүүхдүүдийн хоолны дуршил эрс нэмэгджээ. Мөн шинээр давсгүй хоолны жор бэлтгэж байгаа аж. Түүнчлэн “Max маркет” компани мах, махан бэлэн бүтээгдэхүүнийхээ давсны агууламжийг 18-40 хувь хүртэл бууруулжээ. Мөн давсгүй гүзээний салат, кимчитэй давсгүй адууны мах зэрэг шинэ төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд шинээр худалдаалсан байна. Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг хоногт хоёр кг давс хэрэглэдэг байсан бол 700 граммаас нэг кг болтлоо буурчээ. Тэд 5-7 төрлийн ногоог давс орлуулагч болгон хоолондоо ашиглаж байгаа аж.

Давсыг яншуй, цагаан гаа, лимоны шүүс, сармис, улаан сонгиноор орлуулж болдог. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамтарсан стандартаар давс багатай бүтээгдэхүүн гэж 100 граммдаа 0.3 граммаас бага давс агуулахыг хэлдэг байна. Судалгаагаар хүн үйлдвэрийн аргаар боловсруулсан бүтээгдэхүүнээс хоногт хэрэглэх давсныхаа 77 хувийг, 12 хувийг сүү, мах, жимс зэрэг бүтээгдэхүүнээс, үлдсэн 11 хувийг хүн өөрөө хоол цайндаа хийж хэрэглэдэг байна. Дотоодын үйлдвэрлэлд судалгаа явуулахад утсан махан бүтээгдэхүүний давсны агууламж 100 грамм тутамд өндөр байгааг тогтоожээ. 

Тухайлбал, зайдаст 1.6, давсалж хатаасан загасанд 8.8, гахайн утсан маханд 1.9 грамм давс байдаг бол “Вигор” гэх мэт хоол амтлагчид 2.6 грамм, будаатай хуурга амтлагчид 41.4 грамм давс байдаг байна. Тиймээс хоол амтлагч давс хоёрыг хамтад нь хэрэглэхгүй байх хэрэгтэй юм. Хэрэв давсны хэрэглээ хэтэрвэл бөөрөнд ачаалал өгч, даралт ихсэх, улмаар тархинд цус харвахад нөлөөлдөг байна. Давс их хэрэглэх нь хелико бактери үүсэх таатай орчин болдог.

Манай улсад давсны хэрэглээг бууруулахад эрхзүйн орчин дутмаг байдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Тухайлбал, давсны агууламж өндөртэй шарсан төмсийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлахгүй, импортын хүнсний бүтээгдэхүүнд давсны агууламжийн хэмжээг зах гэх мэт. Хэдийгээр манай улс давсны хэрэглээг бууруулах үндэсний стратегийг 2015 онд Засгийн газрын 353 дугаар тогтоолоор баталсан ч хараахан үр дүнгээс өгөөгүй байна.

Тиймээс хоол хүнсний стандартад байх давсны агууламжийг шинэчлэн тогтоох хэрэгтэй гэнэ.Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар давсны хэрэглээг бууруулахын тулд дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоо чухал аж. Түүнчлэн давсгүй хоолны цэсийг хоол үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд бий болговол хэрэглээ буурах юм байна.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй