Хоёр Солонгосын харилцаа хурдацтай сайжирч байна

2018-10-02

Хоёр Солонгосын батлан хамгаалахын яам хооронд цэргийн гэрээ байгуулж, хилийн дагуу хөл тавих зайгүй хавх болгон тавьсан тэсрэх бөмбөгнүүдээ хурааж эхэлжээ. Энэ нь хоёр орны харилцаа хурдацтай сайжирч буйг илтгэж байна. Хоёр Солонгосын батлан хамгаалахын сайд нарын хооронд байгуулсан цэргийн гэрээнд хил орчмын тэсрэх бөмбөгийг цэвэрлэх, дайнаар амь үрэгдсэн цэргүүдийн цогцсыг хамтран хайх талаар тусгасан байна.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Иний мэдэгдсэнээр цэргийн гэрээ хэрэгжиж эхэлснээр хоёр орны хооронд газар, тэнгис, тэнгэр дэх дайсагнал, зөрчил бүрэн арилна гэжээ. Харин шүүмжлэгчдийн зүгээс Хойд Солонгостой байгуулсан цэргийн гэрээ нь Сөүлийн дайны бэлэн байдлыг сулруулна гэж хардаж байна. Хойд Солонгос цөмийн зэвсгээс бүрэн татгалзаагүй байхад Сөүл анхаарал, сэрэмжээ сулруулах ёсгүй гэсэн байр суурийг тэд илэрхийлсэн байна. Харин Мүн Жэ Ин Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин байгуулагдсаны 70 жилийн ойн өдрөөр хэлсэн үгэндээ үндэсний батлан хамгаалахын хүчин чадлаа сайжруулахыг уриалж “Бид өөрсдийгөө хамгаалах хүчтэй, бардам байсан цагт энх тайван үргэлжилнэ” гэж мэдэгджээ.

Өмнөд Солонгос нь даваа гаригт хойгийн дайнд амь үрэгдсэн 64 цэргийнхээ цогцсыг эргүүлэн авчээ. Тус улсын батлан хамгаалах яамны мэдээлснээр цэргүүдийн цогцсыг 1996-2005 оны хооронд АНУ болон Пхеньяны хооронд хэрэгжүүлсэн төслийн хүрээнд олж илрүүлсэн аж. Хавайд явуулсан шинжилгээний хариугаар тэдгээр цогцос Солонгосын хойгийн дайнд амь үрэгдсэн цэргүүдийнх болох нь тогтоогджээ. Түүнчлэн Хойд болон Өмнөд Солонгосын хилийн Панмунжом тосгон болон өндөр хамгаалалттай бүс орчимд 1950-1953 оны хооронд өрнөсөн дайны үеэр амь үрэгдсэн цэргүүдийн цогцсыг хайх хамтарсан баг гаргахаар төлөвлөсөн байна.

Хоёр Солонгосын харилцаа өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон төрийн тэргүүн нарын түүхэн уулзалтаас хойш шат дараатай, салбар бүрийг хамран сайжирч байна. Сүүлд есдүгээр сарын 18-нд болсон уулзалтаар Өмнөд Солонгосын бизнесийн төлөөлөгчид Пхеньянд айлчилсан юм. Энэ уулзалтад Өмнөд Солонгосын “Samsung” Electronics”, “SK”, “Hyundai Motor”, “LG” зэрэг группын захирлууд тэргүүтэй бизнесийн өргөн бүрэлдэхүүн оролцсон. Мүн Жэ Иний Пхеньянд хийсэн анхны айлчлалд  200 орчим хүн дагалджээ. Хоёр Солонгосын төрийн тэргүүн нар өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш гурван удаа уулзсан. Үүнээс өмнө Солонгосын дайнаас хойш 70 жилийн хугацаанд хоёр тал эвлэлдэн нэгдэх гэж олон удаа оролдсон боловч амжилтад хүрэлгүй өнөөг хүрсэн билээ. Төрийн тэргүүн нарын анхны уулзалтын дараа Хойд Солонгос өнгөрсөн тавдугаар сард цөмийн туршилтын талбайгаа хааж эв найрамдлыг эрхэмлэж буйгаа гэрчилсэн билээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй