Ази тивийн шилдэг тоглогч Г.Ган-Эрдэнэ

2018-09-11

Малайз улсад зохиогдсон 2018 оны FIBA 3x3 U18 насны Азийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцсон Монгол улсын эрэгтэй шигшээ баг нийт есөн тоглолт хийснээс найман хожил байгуулж тэмцээний хүрэл медалийн эзэд боллоо.

Өнөөдөр буюу 09 сарын 11-ний 04 цагт Шигшээ багийнхан эх орондоо ирсэн бөгөөд гэр бүлийнхэн болон Отгонтэнгэр Их сургуулийн төлөөлөл угтан авч хүндэтгэл үзүүлэв.

Манай улсын шигшээ баг тус тэмцээний урьдчилсан шатанд Иран, Узбекистан, Хонконг, Гуамыг хожиж дараагийн шатанд шалгарсан юм.
Тус хэсэгт Йордан, Индонези гэсэн Азидаа дээгүүрт эрэмбэлэгддэг шилдэг багуудыг буулгаж авснаар хэсгээс 1-р байраар шалгарч шилдэг найм буюу хасагдах шатны тоглолтонд Киргизстаны багийг 21:14 харьцаатай хожиж хагас шигшээд шалгарсан. Хагас шигшээд сагсан бөмбөгийн ноён оргил улсуудын нэг Шинэ Зеландын багтай тоглож хожигдол хүлээснээр хүрэл медалийн төлөө хүчирхэг Катарын багтай тоглохоор болсон билээ.

Ийнхүү манай улсын шигшээ Катарын багтай ширүүн өрсөлдөөнийг үзүүлж 21:15 харьцаатай буулгаж авснаар анх удаа оролцсон FIBA 3X3 U18 тэмцээний хүрэл медалийн эзэд болцгоолоо. Түүнчлэн шигшээ багийн тоглогч Г.Ган-Эрдэнэ нь тус тэмцээний билэгдлийн тоглогчоор шалгарсан байна. Г.Ган-Эрдэнэ нь Эрдэнэт хотоос сагсан бөмбөгийн гараагаа эхлүүлсэн бөгөөд одоо ОТИС-д Эдийн засаг, бизнесийн чиглэлээр суралцдаг юм.

Монголын сагсан бөмбөгийн түүхэнд шинэ хуудас нээж буй шигшээ багийн залуу тамирчиддаа гал халуун баяр хүргэж, цаашдын уралдаан тэмцээнд нь өндөр амжилт хүсье.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй