Төв шуудангийн уулзварын ачааллыг багасгах хүрээнд замын хөдөлгөөнд өөрчлөлт оруулна

2018-09-10

Улаанбаатар хотод бүртгэлтэй нийт 534,000 автомашин байна. Үүнээс 350 орчим мянга нь өдөр болгон замын хөдөлгөөнд оролцож байна. Үүн дээр орон нутгаас товчоодоор дамжин 90 гаруй мянган тээврийн хэрэгсэл орж иржээ. Ийнхүү өнөөдрийн байдлаар нийслэлд 450,000 орчим тээврийн хэрэгсэл зорчиж байна. 

Зам засварын ажилтай холбоотойгоор Улаанбаатар хотын замын ачаалал ихсээд буй. Ялангуяа, Энхтайваны болон Чингисийн өргөн чөлөөний замын хөдөлгөөний ачаалал иргэдийг ихээр бухимдуулж байгаа билээ. 

Иймд хотын төвийн зарим замын урсгал, гарцын хөдөлгөөний чиглэлийг өөрчлөхөөр Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсэгт танлцуулаад байна. тэр дундаа хамгийн их ачаалалтай байгаа төв цэг болох Төв шуудангийн уулзварын ачааллыг бууруулах саналыг онцолж байна. Энэ хэсгийн ачааллыг багасгах үүднээс дараах өөрчлөлтүүдийг хийхээр санал хүргүүлжээ. Үүнд: 

  • Энхтайваны өргөн чөлөөний зүүн талаас ирдэг хөдөлгөөнийг Гадаад харилцааны яамны уулзвараар урагш нь эргүүлээд Олимпын гудамжаар оруулж, Шангри-Лагийн ар буюу Гэндэнгийн гудамжаар оруулж, Энхтайваны гүүр рүү урагш нь гэрэл дохиотой уулзвар руу оруулж хөдөлгөөнийг зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ нь Улаанбаатар хотын зүүн талын хөдөлгөөн буюу Нарантуул, Намьянжугийн гудамж гэх томоохон худалдааны төвтэй холбоотой нэмэгддэг замын ачааллыг бууруулах зорилготой.   
  • Цэцэг төвийн уулзварыг урдаас нь хойш нэг чигийн хөдөлгөөнд оруулах саналыг хүргүүлж байгаа юм. үүнтэй холбоотойгоор ОХУ ЭСЯ-ны баруун талын уулзвар урагшаа нэг чигийн хөдөлгөөнтэй байсныг сөрөг хөдөлгөөнтэй байхаар зохицуулах гэж байна.Ингэснээр 1-р сургууль орчим болон Сөүлийн гудамжны замын хөдөлгөөний ачаалал багасна гэж тооцож байна. 
  • Уулзваруудын гэрлэн дохион дээр мөн тоогоор мэдээлэгч самбаруудыг байрлуулна. Одоогоор Бээжингийн гудамжинд хэрэглэж байгаа энэ зохицуулалтыг тодорхой газруудад хийнэ. 

Мөн арваннэгдүгээр сарын 1-нээс Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж байгаатай холбоотойгоор ачааны авто машин болон бага оврын түгээлтийн авто машины цагийн хуваарийг өөрчилж байгаа тул ААН-үүдийн түгээлтийн машины жолооч нар замын хөдөлгөөний тэмдэг тэмдэглэлээг анхаарч зорчихыг санууллаа. 

Мөн томоохон худалдааны төвүүдийн холбогдох хүмүүст мэдээлэл өгч байна. Тухайлбал, Нарантуул худалдааны төвөөс явдаг хөдөө орон нутагт зорчих тээврийн үйлчилгээг товчоод руу шилжүүлэх нь. 

Сургуулийн хүүхдүүд зорчихтой холбоотой замын ачаалал нэмэгдэж байгаа асуудлыг шийдэхийн тулд хичээл эхлэх, дуусах цагуудад эцэг, эхчүүдэд зогсоол гаргаж өгөх саналыг сургуулиудын удирдлагуудад хүргүүлээд байгаа юм байна. 

Нийслэлийн замын түгжрэлийг бууруулах хүрээнд хийх эдгээр ажлын эцсийн шийдийг энэ сардаа багтаан гаргаж, иргэдэд танилцуулах юм байна. Ирэх арваннэгдүгээр сараас эхлэх замын хөдөлгөөний шинэ журамтай танилцаж, мэдээлэл авахыг ЗЦГ-аас санууллаа. 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй