XXI зууны хүүхдүүдийг нөмөрч буй аюул анхаарал үл төвлөрөх эмгэг

2018-09-03

Хүүхэд залуусын аливаа зүйлд анхаарлаа төвлөрүүлэх чадвар муудаж байгаа талаар дэлхийн эрдэмтэд, эмч нар сүүлийн жилүүдэд их ярих боллоо. Тэгвэл мэргэжлийн эмч нарын үзэж байгаагаар энэ нь нэг төрлийн мэдрэлийн өвчин бөгөөд анагаах ухаанд үүнийг ADHD буюу анхаарал үл төвлөрөх хомсдол хэмээн нэрлэдэг аж.

Сүүлийн хэдэн жилийн дотор явуулсан судалгаагаар АНУ-д ADHD-ийн өвчтэй хүүхдүүдийн тоо эрс өссөн бөгөөд нийт америк хүүхдийн арван хувь нь ийм төрлийн хомсдолтой гэсэн судалгаа гарчээ. Аливаа нэг зүйлд удаан хугацаагаар тогтвортой анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байх энэ этгээд үзэгдэл нь америк хөвгүүдэд охидоос илүү давамгай тохиолдож байгаа бөгөөд үүний шалтгааныг эрдэмтэд сүүлийн жилүүдэд идэвхтэй судалж байгаа аж.

Гэхдээ энэ нь америк охидууд энэ төрлийн эмгэгт өртдөггүй гэсэн үг биш. Сүүлийн 20 жилийн дотор анхаарал үл төвлөрөх хомсдол хэмээх энэ өвчнөөр охидууд ч бас олон тоогоор өвчлөх болсон гэнэ. Хятад гаралтай америк эрдэмтэн Вэй Бао нь олон жилийн турш ADHD-ийн өвчнийг судалж байгаа нэгэн. Түүний хэлж байгаагаар өндөр хөгжилтэй Америкийн хүүхдүүд хөгжиж буй орнуудын хүүхдүүдээс илүү хурдтайгаар энэ төрлийн өвчинд нэрвэгдэх болжээ.

Хэдийгээр ямар учраас орчин үеийн хүүхдүүд ийнхүү анхаарлаа тогтвортой төвлөрүүлж чадахаа больсон шалтгааныг мэргэжлийн хүмүүс олж илрүүлж чадаагүй байгаа ч зарим судлаачид хотожсон нийгмийн өндөр хурдтай амьдралын хэмнэлээс болж байгаа гэсэн таамаг дэвшүүлж байна.

Харин үлдсэн хэсэг нь үүнийг нэг төрлийн сэтгэцийн эмгэг учраас удамшдаг байж болох уу гэдэг таамгийг хөөж, судалж байгаа юм. Тэгвэл ADHD-г удаан хугацаанд судалж байгаа өөр нэг эрдэмтэн болох Стефен Хиншау энэ өвчин аав, ээжээс хүүхдэд удамшдаг гэх ямар ч нотолгоо баримт байхгүй гэсэн эсрэг байр суурьтай байна.

Түүний хэлж буйгаар энэ өвчний шинж тэмдэг нь тухайн хүүхдэд хурц цочмог зан, зарим зүйлийг үл тоомсорлох байдлаар илэрдэг гэнэ. Гэхдээ Хиншау эмч энэ төрлийн эмгэг нь жил ирэх тусам тахал мэт хурдтай тархах магадлалтай гэдгийг сануулж байгаа юм. 1990-ээд оны сүүл үеэр АНУ-д энэ төрлийн эмгэгт нэрвэгдсэн хүүхдийн тоо нийт хүүхдийн 6 хувийг эзэлж байсан бол 2015 онд арван хувьд хүрчээ.

Үүнээс 7,2 буюу хамгийн их хувийг испани бус гаралтай цагаан арьст хүүхдүүд эзэлж байгаа бол 4,7 хувийг испани бус гаралтай хар арьст хүүхдүүд, харин 3,6 хувийг испани гаралтай америк хүүхдүүд эзэлж байгаа юм. “Би бүр энэ өвчний шалтгааныг дунд сургуулийн сурагчдын сургууль дээрээ идэж буй хоол хүнстэй хүртэл холбож судалж үзсэн боловч хооллолтоос болж хүүхдүүдийн анхаарлаа төвлөрүүлэх чадвар алга болж байгаа гэсэн баримт нотолгоо олж чадаагүй.

Магадгүй энэ өвчний шалтгаан нь орчин үеийн хүүхдүүд өдөр тутмын амьдралдаа хэт их ачаалал авдаг болсонтой холбоотой байж болох юм. Үүнд интернэт, сошиал мэдээж хамаарна” хэмээн Хиншау эмч ярьж байна. Нью-Йоркт Иерусалимаас гурав дахь жилдээ ирж суралцаж буй оюутан Рют Хэй одоо 25 настай. Тэрээр хоёрдугаар курсээ төгссөн зунаа нутагтаа очиж амарсан бөгөөд намар нь гуравдугаар курст суралцахаар хүрч ирэхдээ ADHD-ийн эмгэгтэй болчихоод ирсэн байна.

Үүний шалтгааныг Бао эмч яг одоо судалж байгаа аж. Бао эмчийн хэлж буйгаар энэ төрлийн өвчинд нэрвэгдсэн хүүхэд залуус хэр баргийн юмыг тоохоо байж, цагийг залхуурч, юу ч хийлгүй дэмий өнгөрүүлэхийг илүүд үздэг болдог гэнэ. Тиймээс энэ төрлийн мэдрэлийн өвчин цаашид дэлхий даяар хурдтай тархах юм бол эдийн засаг, хүний нөөцийн томоохон хор хөнөөлийг хүн төрөлхтөнд авчрахыг үгүйсгэхгүй юм.

Хэрэв таны хүүхдэд ч бас ADHD-ийн эмгэг үүсч эхэлсэн бол ийм төрлийн хүүхэд бусад хүүхдээс илүү анхаарал шаарддаг гэдгийг мэргэжлийн эмч нар сануулж байна. Учир нь ADHD-ээр нэг өвчилсөн хүүхэд аажимдаа нийгэм, хамт олноосоо тасарч, зожигрох магадлал ажиглагддаг тул эцэг эх, багш нарын зүгээс анхаарал халамж тавих шаардлагатай юм. Ийм төрлийн хүүхдэд тавих хамгийн сайн анхаарал халамж нь хүүхдийнхээ юуг ч үл ойшоож байгаа хэнэггүй, хэцүү занг тэсвэрлэж, түүнтэй өмнөх шигээ найрсаг сайхан харьцаж, хэрэв бага насны хүүхэд бол гэр бүлийн орчинд нь аль болох аз жаргалтай, өөрөөр нь тайван байлгах хэрэгтэй хэмээн мэргэжлийн мэдрэлийн эмч нар зөвлөж байна.

Учир нь анхаарал үл төвлөрөхийн хомсдолд өртсөн хүүхэд зарим тохиолдолд хурц ширүүн, этгээд авир гаргадаг болохыг судлаачид эртнээс анзаарчээ. Харин эмчилгээний тухайд мэргэжлийн эмч нар, эрдэмтэд ийм төрлийн өвчнийг яаж эмчлэх аргаа одоогоор олоогүй байгаа бөгөөд зарим нь огт эдгэх боломжгүй ч гэж үзэж байгаа юм.

Нэгэнт ADHD-ээр өвчилсөн хүүхдийг эмчлэх хамгийн сайн арга нь тухайн хүүхдийг өөрийнхөө хүссэн зүйлийг хийж, тайван байх орчинг нь бүрдүүлж өгөөд магни, кальци зэргийг агуулсан тэжээллэг, чанарлаг хоол хүнс идүүлэх явдал гэнэ. Учир нь энэ төрлийн химийн бодис хүний ой тогтоолтыг сайжруулж, тархины үйл ажиллагааг идэвхжүүлэхэд тустай байдаг аж.

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Цэрэггүй бүсээс тэсрэх бөмбөгүүдийг зайлуулж эхэллээ
Бэр гуйж очоод архинд хордон нас баржээ
Сайхан мэдээ: Зорчигчийн гээсэн 5230 ам.доллар буюу 13 сая гаруй төгрөгийг эзэнд нь хүлээлгэн өгчээ
Жүжигчин хүн мөнхийн эрэл хайгуул хийж явдаг
Сурвалжлага: Аз жаргал, хайр түгээсэн ААВ ХҮҮ хоёрын бяцхан ЕРТӨНЦ
Улаанбаатарт ирсэн урилгагүй зочдын өмнө "ХҮН" буруутай
Хар тамхины хэрэгт холбогдсон этгээдийг эрэн сурвалжилж байна
МҮИС БОАЖЯ-тай газрын маргааны асуудлаар шүүхдэлцэв
Азийн паралимпийн наадмаас дөрвөн медаль хүртжээ
Яармагийн гүүр ирэх сард ашиглалтад орно
1969 оноос хойшх хамгийн хүчтэй хар салхи АНУ-ын эрэгт хүрлээ
Онцгой обьектоос алдагдсан 60 кг мөнгөн усны хэрэг замхрах вий
Нүдний эмнэлгүүд өнөөдөр үнэ төлбөргүй үзнэ
"Монголд тоногдоогүй булш их ховор"
Авлига авсан засаг даргын цалинг хасчээ
Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлыг жагсаалтыг танилцуулж байна
Хабиб Нурмагомедов гэж хэн бэ?
Хайлаастыг Дарь-Эхтэй холбох замын ажил үргэлжилж байна
П.Нямцэрэн: Хүн амын 98 хувь нь витамин Д-гийн дутагдалтай байна
Вьетнам улстай ялтан солилцох хэлэлцээрийг дэмжл