Гурван сарын өмнө сураггүй болсон хүүхдийн цогцсыг олжээ

2018-08-31

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Загаст нуур багийн нутаг дэвсгэр болох Хатуу хэмээх газраас сураггүй болсон хүүхдийн цогцос гурван сарын дараа голын уснаас олдсон байна.

Тус сумын Загаст нуур багийн иргэн Ш-гийн гурван настай хүү Н өнгөрсөн зургадугаар сарын зургааны өдөр гэрийнхээ орчим сураггүй алга болсон юм. Уг газар нь сумын төвөөсөө 60 гаруй километр зайд оршдог байна. Аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын мэргэжлийн анги, ард иргэд эрэн хайх ажиллагааг хорь орчим хоног зохион байгуулсан ч ул мөр олоогүй ажээ. Үүнээс болж зарим хүмүүс хүүхдийг тас шувуу шүүрсэн байж болзошгүй гэсэн таамгийг тухайн үед дэвшүүлээд байсан юм.

Хүүхдийн эцэг эхийн саналаар эрэн хайх ажиллагааг зургадугаар сарын 20-ны өдрөөс зогсоожээ.

Харин хөрш айлын хүмүүс хүүхдийн цогцсыг гэрээсээ гурван километр орчим зайтай газарт Хатуу голын уснаас өчигдөр /2018.08.30/ олсон байна.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Д.Оюунхоролын хажууд залуу гишүүд ичиж амьдар
НҮБ Хойд Солонгосын хүний эрхийн зөрчлийг буруушаав
Манай улсын бүртгэлтэй ажилгүй иргэд 24.2 мянгад хүрчээ
"У.Хүрэлсүх өөрийн төрсөн дүүдээ 1.3 тэрбумын зээл авч өгсөн"
Г.Угалзцэцэг дөрөв дэх удаагаа дэлхийн аварга боллоо
Эрүүл мэнд минь баяртай
Онцгой байдлын газрын баг тамирчид алтан медалийн эзэд боллоо
Эрдэмтэд 1,200 метрийн гүнд орших Mercer нуурыг судална
“Их 20”-ийн чуулганаас хоцорсны дараа Германы засгийн газар канцлерьтаа шинэ онгоц авахар шийджээ
АНУ-д баривчлагдсан “тагнуулч” эмэгтэйг суллах уу?
Агаарын бохирдолтой холбогдуулан НҮБ-аас хариу мэдэгдэл гаргажээ
“Авьяаслаг монголчууд-3” шоуны ялагчаар илбэчин С.Билэгт тодорлоо
Зуун айл орчимд агаарын бохирдол хамгийн их байна
УИХ-ын даргыг огцруулах гарын үсэг зурсан гишүүдийн 68 хувь нь ЖДҮ-чин
Сагсчид агаарын бохирдлыг эсэргүүцэж, ХАР МАСК зүүжээ
Элчин сайд Г.Ганболдын хүсэлтээр эмчилгээний 41 мянган ам.долларыг чөлөөлсөн албан бичиг ил болжээ
Vivo хоёр талдаа дэлгэцтэй утсаа албан ёсоор танилцуулав
“УБТЗ”-ын удирдлагыг Оросын тал авах уу?
Хүүхэд хулгайлсан эмэгтэйд гурван жилийн ял оноов
”ШАНГРИЛЛА” зочид буудалд АНУ-ын тагнуулын ажилтанамиа алджээ