С.Дулам, Ц.Өнөрбаян, Б.Наминчимэд зэрэг эх хэлний мэргэжилтнүүд 500 багшид лекц тавина

2018-08-28

Ерөнхий боловсролын  сургуулийн 241 сургуулийн монгол хэл, уран зохиол, монгол бичгийн 500 багшид зориулсан “Эх хэлний   өдөр”-2018 лекцийг Нийслэлийн Хан-Уул дүүргийн 32  дугаар дунд сургуулийн Урлагийн танхимд зохион байгуулах гэж байна. 

Монгол   Улсын   Ерөнхийлөгчийн   дэргэдэх   Хэлний   бодлогын үндэсний зөвлөлөөс Ерөнхийлөгчийн 2017 оны наймдугаар сарын 25-ны өдрийн 25 дугаар зарлигийг  хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулж буй арга хэмжээний зорилго нь монгол хэл уран зохиол, монгол бичгийн багш нарыг мэргэжил арга зүйгээр хангах, монгол   хэл  соёлоо  хадгалах, хамгаалах, хөгжүүлэх, тэдэнд хэлний боловсрол олгох зорилготой болно.

Мөн монгол хэлний тухай хууль, Ерөнхийлөгчийн Эх хэлний өдрийн зарлиг, Монгол бичгийн  албан   хэрэглээг   нэмэгдүүлэх   зарлиг,  Монгол  бичгийн хэрэглээг эрчимжүүлэх зарлигийг сурталчлах зорилготой болно.

Тус лекцэд: 

  • Хэлний бодлогын   үндэсний   зөвлөлийн   дарга   С.Дулам “Даяаршлын эрин үед Монгол хэлээ хэрхэн хадгалж хамгаалах вэ?” сэдвээр
  • Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн, шинжлэх   ухааны доктор Ц.Өнөрбаян“Монгол хэлний дархлаа, үнэ цэн” сэдвээр,
  • Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн Б.Наминчимэд “Уран зохиолын хичээл яагаад үнэ цэнтэй  вэ?” сэдвээр тус тус ярилцана.

Лекц 2018 оны наймдугаар сарын 29-ний өдрийн 9-12   цагийн хооронд болно.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Уурын зуух дэлбэрч галч амиа алджээ
Ч.Чамин-Эрдэнийн ЗАДЛАН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ гарлаа
Бээжин хот агаарын бохирдлын шар гэрлээ асаажээ
Өвчнөө үл хайхран амжилтад хүрсэн алдартнууд
Япон залуу голограмаар бүтээсэн виртуал дуучин бүсгүйтэй гэрлэжээ
Дүүргүүдийг хуваахыг иргэдийн 60 гаруй хувь нь дэмжээгүй
Б.Махбалд холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ
Жонни Деппийн шинэ кинонд 2 жүжигчин тоглож байна
АНУ-тай дайсганадаг 13 улс С-400 худалдаж авах хүслээ илэрхийлжээ
Шүүгдэгч Б.Жавхлант, М.Амарболд нар талийгч охиныг ээжийнхээ хамтаар биеэ үнэлдэг байсан гэжээ
Өндөр үнэтэй шахмал түлшийг түлэх айл олдохгүй нь
Машинтайгаа шатсан жолооч түлэнхийн шархаа даалгүй нас баржээ
А.Гитлер болон түүний бяцхан еврей найз
Гашуунсухайтын замд 1000 гаруй автомашин 5 хоног дугаарлаж байна
“Насанд хүрээгүй” аав ээжүүд
10 сартай хүүхдийн ходоод шархалсан тохиолдол бүртгэгджээ
Амьдралын төлөө эмэгтэйчүүд...
Тѳрѳѳд нэг хоносон бяцхан хүүг боомилж хөнөөсөн хэрэг гарчээ
АТГ: Сум хөгжүүлэх сангаас өөрийн хамаарал бүхий этгээдэд зээл олгожээ
Судалгаа: Амжилттай яваа хүмүүсийн ард “хатуу” ээж нар байдаг