Тарианы болц жигд бус байгаагаас хураалтад хүндрэл гарч болзошгүй

2018-08-27

2018 оны үр тарианы болцын төлөв байдал

Урьдчилсан балансаар таримлын болц жигд бус, цэцэглэлтийн үе шатандаа байна. Мөн талбайн хэмжээ их байгаагийн зэрэгцээ энэ сар бүхэлдээ хур тундас ихтэй байснаас зарим нутагт тариа хэнзлэн ургаж байна. Цаашид цаг агаарын төлөв байдалтай уялдуулан хураалтын ажлыг технологийн дагуу чанартай гүйцэтгэж чадвал буудай, төмсний хэрэгцээгээ дотоодын ургацаас хангах боломжтой гэж ХХААХҮЯ-наас мэдээлсэн юм.

Энэ жил тариалангийн төв бүсэд хаврын нөөц чийгээр үр соёолж бутлалт, гол хатгалтаас түрүүлэлтийн үе шатанд буюу 6-р сарын 2-р 10 хоног, зарим газар 3-р 10 хоногийг дуустал хур тунадас оролгүй, зуны сүүлчээр буюу 7, 8-р сард хур бороо элбэг байгаа нь үр тарианы болц өмнөх жилүүдтэй харьцуулбал жигд бус болж, хураалтад хүндрэл гарч болзошгүй байна. 

Одоогоор Төв болон Өндөрлөг уулын бүсийн үр тарианы болц хожуу явагдаж байгаагийн дээр бусад нутагт ч болц харилцан адилгүй алаг цоог байна. Эдгээр нутгуудад тариа  сүүн болцын төгсгөл шатанд явж байхад зарим нь аарцан болцондоо дөнгөж орж байгаагаас гадна тариа ерөнхийдөө өндөр, өтгөнөөс шалтгаалан болц нь оройтох магадлалтай.

Тухайлбал нэг талбайд, нэг хугацаанд тариалагдсан үр тарианы болц 40-50% нь аарцан болцын эхлэл шатандаа явагдаж байгаа буюу үрийн чийг 25-30% байхад 20-30% нь сүүн болцын төгсгөл шатанд буюу үрийн чийг 40-50%, харин 10-20% нь цэцэглэлтийн үе шатандаа ч явж байгаа тариа байна. Мөн буудайн болц алаг цоог буюу тарианы болц сүүн ба аарцан болцын үе шатанд явж байхад долдугаар сарын дундуур орсон бороо дахин хэнзлэлт үүсгэж нялхруулж байна.

Энэ байдал нь хураалт оройтох, навчлалт ихтэй хог ургамал түрж урган, үтрэм дээр нойтон тариа буух намрын цочир хүйтрэлтэд цохиулах, өндөрлөг сэрүүн болц оройтсон нутгуудад цасанд даруулах хүндрэл гарч болзошгүй.

Төвийн бүсийн эрт тариалсан талбайнууд эрт соёолсон ч тав, зургаадугаар сард бороо ороогүй. Гандсан тариалан бүхий зарим газруудад долдугаар сарын сүүл, наймдугаар сарын эхний арав хоногийн халуунаар тариа механик болцондоо орж, үр жижгэрэх төлөвтэй байгааг салбар яамнаас анхаарууллаа.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй