Монгол Улсад аялал жуулчлалын статистик мэдээллийг тооцоолох аргачлалыг нэвтрүүлэх талаар санал солилцов

2018-06-27

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат Испани улсад албан томилолтоор ажиллаж байна. НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллага, Испани  улсын Эрчим хүч, аялал жуулчлал, дижитал хөтөлбөрийн яамтай  хамтран “Аялал жуулчлалын ухаалаг бүс нутаг - Олон улсын 2 дугаар хуралдаан”-ыг зохион байгуулж байгаа юм.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат энэ үеэр ДАЖБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Зураб Пололикашвилитэй уулзалт хийж, Монгол Улсын аялал жуулчлалын гол чиглэл дагуу дэд бүтэц, бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэхэд донор байгууллагууд, хөрөнгө оруулагчдыг татахад Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын зүгээс дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ.

Түүнчлэн Монгол Улсад аялал жуулчлалын статистик мэдээллийг тооцоолох “Tourism Satellite Account” аргачлалыг нэвтрүүлэх, аялал жуулчлалын тандалт судалгааны төв - “UNWTO Sustainable Tourism Observatory Center” байгуулахад хамтран ажиллах, гар утсанд суурилсан ухаалаг аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ зэрэг аялал жуулчлалын дижитал технологийг нэвтрүүлэх болон бусад асуудлуудаар санал солилцлоо.

“Аялал жуулчлалын ухаалаг бүс нутаг - Олон улсын 2 дугаар хуралдаан”-д олон улсад дижитал технологиор тэргүүлэгч байгууллагууд оролцож байгаа ба Н.Цэрэнбат сайд IBM, Master card, Amadeus зэрэг байгууллагын төлөөлөлтэй уулзаж,  2019 он гэхэд Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг бүрэн цахимжуулахаар ажиллаж байгаа талаараа танилцуулсанюм.

Хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж буй дээрх хуралдаан нь аялал жуулчлалын технологи, шинэчлэл, бүх нийтэд хүртээмжтэй, тогтвортой байдал дээр тулгуурласан 21 дүгээр зууны аялал жуулчлалын шинэ загварыг бий болгох, цаашлаад аялал жуулчлал “Тогтвортой хөгжлийн зорилт 2030”-ыг хангах түлхүүр салбар болохыг онцлох зорилготой юм. Мөн хуралдаанаар дижитал технологи дээр суурилсан аялал жуулчлалын бүс нутгийн шинэчлэл, аялал жуулчлалын үр нөлөөллийг мониторинг хийх гарцууд, ухаалаг засаглал, шинэ технологи, шинэчлэлийг ашиглан тогтвортой хөгжлийг урагшлуулах, дата мэдээллийн ашиглалт ба кибер аюулгүй байдал, салбарын хамтын ажиллагаа ба нээлттэй платформ гэх мэт өргөн хүрээний сэдвүүдээр оролцогч талуудыг хамруулсан хэлэлцүүлгүүд зохион байгуулж байна.

Эх сурвалж: БОАЖЯ

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Тэргүүн дэд захирал Б.Шинэбаатар ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байна
Албан тушаалтнуудын 16 хүүхэд гадаадад тэтгэлгээр суралцаж байгааг тогтоожээ
Шинэ Зеландын ерөнхий сайд НҮБ-ын чуулганд нялх хүүхэдтэйгээ оролцож байна
Хар тамхитай тэмцсэн нэг алхам буюу үндэсний хөтөлбөрийн үр өгөөж ямар байх вэ?
Риана элчин сайд боллоо
Солонгост ажиллаж байгаа монголчуудын бодит үнэн
Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн мэргэжилтнийг шалгаж дуусчээ
Чи хэний төлөө амьдраад байгаа юм бэ?
Дэлхийн хамгийн азгүй нэр дэвшигч 96 дахь сонгуульдаа өрсөлдөж байна
Шагдарын шар охин
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх 20 ТҮЦ-ийн гэрээг цуцлуулах санал хүргүүлжээ
Өдрийн цагаар 1000, шөнийн цагаар 1500 төгрөгөөр явж буй таксичдаа хэзээ цэгцлэх вэ?
ЭЕРЭГ МОНГОЛ: Өвчтөнөө дамнуурга дээр тавиад машинаа орхиод эмнэлэг рүү гүйх үе олон тохиолдсон
Хийн хоолойн эдийн засаг Монголын талд байна
Израйлийн агаарын хүчний командлагч Москвад иржээ
Хакуход Подольски шигшээ багийнхаа өмсгөлийг бэлэглэв
Шуурхай мэдээ: Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл чиглэлийн замуудыг хаалаа
Автозамын түгжрэл буюу Амьдралын түгжээ
Д.Оюунхорол зорилтот бүлгийн 9 өрхөд гэр олголоо
“АВТОМАШИНГҮЙ ӨДӨР” автобус хэрхэн үйлчлэх вэ