Трампын шидсэн чулуу өөрийнх нь толгой дээр унах уу?

2018-06-22

Трампын шидсэн чулуу өөрийнх нь толгой дээр унах уу?

АНУ-ын засаг захиргаа өнгөрсөн зургадугаар сарын 15-нд Хятадын бараа бүтээгдэхүүнд 50 тэрбум ам.долларын нэмэгдэл ногдуулах шийдвэр гаргасан. Хэрвээ Хятадын тал үүнийг эсэргүүцвэл 200 тэрбум доллартай тэмцэх хэмжээний татварын нэмэгдэл батлах болно гэж сүрдүүлсэн. Дональд Трамп энэ шийдвэрээ Хятадын компаниуд, АНУ-ын үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг булааж байгаа учраас дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлэх зорилгоор татварыг нэмэх шийдвэр гаргасан гэж мэдэгдсэн. Хятадаас орж байгаа бараа бүтээгдэхүүний төрлөөс хамаараад 10-25 хүртэл нэмэх шийдвэрийг ирэх долдугаар сараас эхлэн хэрэгжүүлнэ гэжээ.  

Үүнээс болж хоёр орны харилцаанд асуудал үүсч худалдааны дайн эхэлсэн гэхэд болно. Хятадын засгийн газар хариуд нь ‘АНУ  маш их хохирол амсах болно. Бид маш том хариу цохилт үзүүлнэ’ гэж мэдэгдээд байв.

2016 онд АНУ, Хятад улс хоорондын худалдааны нийт дүн  650 тэрбум ам.долларт хүрч байсан. Хятад улс АНУ-ын худалдааны гол түншлэгч орон бөгөөд өнгөрсөн жилд АНУ руу 505 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон бол АНУ Хятад руу 130 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ экспортолсон байдаг. Үүний ихэнх хувийг нүүрс, ган, зэс гэх мэт уул уурхайн салбарын ашигт малтмал эзэлдэг аж. Хятадаас импортолж буй цахилгаан бараа, машин техник хэрэгслүүд зэрэг бараа бүтээгдэхүүнд онцгой нэмэгдэл татварыг ногдуулахаар болсон. Ингэснээр Америкийн үйлдвэрүүдэд боломж нээгдэнэ гэж үзэж байгаа юм.

ХЯТАД ЯМАР ХАРИУ ҮЙЛДЭЛ ҮЗҮҮЛЭХ ВЭ?

Бээжин АНУ-ын энэ шийдвэрт тохирох хариуг өгнө гэж амласан. Хятад Америкаас дунджаар 130 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн импортолдог. Эргүүлээд АНУ-аас Хятад руу орж ирэх бараа бүтээгдэхүүнд татвар ногдууллаа ч ашиггүй. Шинжээчдийн үзэж байгаагаар Хятад улс Америкийн аялал жуулчлал, боловсролын салбарт цохилт үзүүлнэ гэж таамаглаж байгаа юм. Үүний тод жишээ бол өнгөрсөн жил Хятад, Өмнөд Солонгосын хооронд маргаан үүссэн явдал. Хятад аяллын компаниудаа Өмнөд Солонгос руу аялал хийхгүй байхыг тушаасан. Үүний үр дүнд Өмнөд Солонгосын аялал жуулчлалын салбар хүнд байдалд орж зочид буудал, дэлгүүр болон аяллын компаниудын ашиг бараг тавин хувиар буурсан үзүүлэлттэй гарч байсан юм.

Хятад улсын дараагийн хариу арга хэмжээ нь Хятадад байрлалтай америкийн хөрөнгө оруулалттай компаниуд.  Аюулгүй байдал, татварын хяналт шалгалт, импортыг хойшлуулах зэргээр америкийн компаниудад дарамт үзүүлэх аюултай гэж мэргэжилтнүүд таамаглаж байна. Гэхдээ хоёр гүрний худалдааны дайны хор уршиг одоохондоо ажиглагдахгүй. Магадгүй урт хугацааны дараа хор уршиг нь гарах магадлалтай гэж дэлхийн эдийн засагчид үзэж байгаа юм.  

ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГТ ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ ВЭ?

Гаалийн тарифаар дамжуулан эдийн засгаа хөгжүүлэх бодлого нь нэг талаас дэлхийн худалдааны урсгалыг удаашруулах аюултай. Улс орнуудын Төв банкуудын удирдлага, дэлхийн эдийн засгийн төлөв эерэг байгаа ч улс орнууд “Татварын бодлогоо чангатгах нь инфляцыг өдөөх эрсдэлтэй. Гэхдээ үүнээс илүү худалдааны дайн эдийн засагт хор хөнөөлтэй” гэж үзэж байгаа юм.  

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй