Хятадад H7N9 вирус бүхий шувууны ханиадаар 623 хүн амиа алджээ

2018-06-21

Хятадад “H7N9” шувууны ханиад газар авч, одоогоор 1625 хүн халдвар авснаас 623 хүн амиа алджээ. 

Уг вирус нь хүнээс хүнд халддаггүй бөгөөд зөвхөн шувуунаас шувуунд халдварладаг байна. Гэсэн хэдий ч, шинжээчид хүнээс хүнд дамжсан гурван тохиолдол илэрсэн гэж үзэж байгаа ба энэ нь цаашлаад олон хүнд халдварлахад хүргэсэн гэж дүгнэжээ.

H7N9 төрлийн вирус бол А бүлгийн вируст харьяалагддаг, шувууны төрлийн вируст хамрах ба 2003 онд анх хүнд халдварлаж байжээ.

Тус өвчний шинж тэмдэгт халуурах, ханиалгах, амьсгаа давчдах, хатгаа тусах, цус багадалт гэх мэт шинж тэмдгээр илэрдэг аж.

АНУ-ын Өвчний хяналт, түүнээс урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр “Ханиадны төрлийн вирус нь байнга хувьсан өөрчлөгдөж байдаг бөгөөд вирус амархан тархдаг, хүмүүсийн дунд халдварлах хэлбэр нь улам боловсронгуй болж байна. Үүнээс үүдэн дэлхий нийтийг хамарсан өвчлөл болж байна” хэмээн байр сууриа илэрхийлэв.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага цаашдаа тус вирус дэлхий нийтийг хамрах аюултай хэмээн сэрэмжлүүлэв. Мөн уг төрлийн ханиадыг “Disease X” буюу хаанаас үүссэн нь тодорхойгүй өвчин байж болзошгүй хэмээн гэж тодорхойлоод байна. ДЭМБ нь байдаггүй, хаанаас гаралтайг нь тогтоогоогүй өвчнийг “Disease X” хэмээн нэрлэдэг. 

ДЭМБ-ын зүгээс тэрхүү вирусыг дарах вакцин гарахыг хүлээж байхын оронд Засгийн газрууд судалгаа, шинжилгээг сайн хийж технологийн дэвшлийг ашиглан урьдчилан сэргийлэх хэрэгтэй гэжээ.

Түүхэн дэх хамгийн олон хүний аминд хүрсэн үхэлд хүргэх вирус нь хагас тэрбум хүнд халдварлан, 20 гаруй сая хүн нас барсан Испанийн ханиад юм. Мөн түүний дараа 2014 онд хурдацтай тархсан Эбола вирус юм. Анх 1976 онд бүртгэгдсэн Эбола вирус Африкийн Либери, Сьерра Леон, Гвиней улсуудад түлхүү тархаж 13 мянга гаруй хүн нас барсан байдаг.

Эх сурвалж: www.express.co.uk

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй